Дэлхий
БНХАУ-ын сансрын хөлөг сарны цаад талд амжилттай газарджээ
Нийтэлсэн
5 сар өмнөНийтлэлч
АдминБНХАУ-ын хөөргөсөн Chang’e 6 сансрын хөлөг ням гарагт зорьсон газраа амжилттай газардсаныг тус улсын сансар судлалын байгууллага мэдээлжээ.
Тодруулбал Хятад улс энэ сарын эхээр сарны цаад тал буюу хамгийн хол, урьд өмнө судалж байгаагүй хэсгийг судлах зорилгоор сансрын хөлгөө илгээсэн.
Тус хэсгийн хөрсний дээжийг цуглуулж, эх дэлхийд авчрах зорилготой уг ажиллагаа амжилттай болох эсэх нь тун эргэлзээтэй байсан юм. Учир нь сарны цаад хэсэгт хүрэхэд хөлөгтэй холбоо тогтооход хүндрэлтэй байдаг аж.
Хөлөг сарны гадаргуу дээр буухдаа автомат систем буюу 3D сканнер ашиглан аюулгүй газардах боломжтой хэсгийг илрүүлсний дараа газардсан хэмээн Синхуа агентлаг мэдээлэв.
Хятадын төв телевиз хөлөг амжилттай газардсан мөчийг “түүхэн үйл явдал” хэмээн онцолсон юм. Хөлөг саран дээр гурав хоногийн турш байх гэнэ.
Эх сурвалж: ВВС