CRI Монгол радио
Амь биеэ бодолгүй ард түмний төлөө зүтгэнэ
55 жилийн өмнө буюу 16 нас хүрээгүй байхдаа Ши Жиньпин Лян Жя Хэ-д хүрч, нутгийн иргэдийн хамт амьдарч байсан бөгөөд Лян Жя Хэ-гийн намын байгууллагын дарга болсныхоо дараа худаг малтаж, шаталсан тариа тариалж явахдаа ард түмэнтэй гүн зузаан хайр сэтгэлтэй болсон юм.
Намын 18-р хурлаас хойш Ши Жиньпин анхан шатанд зуу гаруй удаа хүрч ажиллан, “Хоёр чуулган”-ы үеэр 12 жил дараалан хэдэн зуун төлөөлөгч гишүүдийн илтгэлийг сонсож ирлээ. Ард түмний анхаарал тавьж байгаа явдал бол түүний бодол дахь төрийн том явдал юм. Ард иргэдийн тулгамдсан хүндрэлтэй бэрхшээлтэй хүсэн найдаж байгаа явдлуудыг төвийн чухал ажлын хөтөлбөрт багтаан хэлэлцэж, шинэчлэлтэд анхаарч, хүчээ төвлөрүүлэн хийх зүйл болгож байгаа юм.
“Ард түмний сайн сайхан мөрөөдөл бол бидний тэмцлийн зорилт юм” гэж 2012 онд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпин тангараглаж байсан юм.
“Амь биеэ бодолгүй ард түмний төлөө зүтгэнэ” гэдэг нь Ши Жиньпиний улс ард түмэндээ зориулсан ариун санаа бөгөөд 1.4 тэрбум ард иргэддээ өргөсөн чин үнэнч сэтгэл юм. Хөдөө орон нутгийн намын байгууллагаас нам төрийн дээд удирдагч болтол ард түмний сайн сайхан амьдралын төлөөх мөрөөдлөөс Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэх хүртэл ард түмний төлөө бодит ажил хийж бүтээх нь түүний бат бөх итгэл үнэмшил байсаар ирлээ.