CRI Монгол радио
LEADES TALK: Францийн ерөнхий сайд асан Жеан- Пиерре Раффаринтэй хийсэн ярилцлага
Францын ерөнхий сайд асан Жеан- Пиерре Раффарин саяхан Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгөв.
Тэрээр ярилцлагадаа, улс орны удирдагчийн хувьд улс орныхоо хөгжлийн ирээдүйг тодорхой өгүүлэх нь маш чухал. Ши Жиньпин дарга “Ши Жиньпин төр улсыг засах тухай” хэмээх номдоо засаглалын үзэл баримтлалаа тодорхой дурдсан байдаг. Энэ нь гаднын хүмүүст удирдагчийн улс орныхоо ирээдүйн талаарх хүсэл эрмэлзэл, улс орноо удирдан урагшлах чиглэлийг ойлгуулдаг гэж миний бие бодож байна.
Би Хятадын ард түмнийг хүндэтгэн хайрладаг. Хятад улсын шинэчлэлтийн талаар үнэлэхэд хотуудын гудамжаар давхиж байгаа ногоон эко машины жишээнээс олж харж болох юм. Саяхан би Хятадын томоохон нэг хотоор аялахдаа чимээгүй байдлыг нь ихэд гайхсан. Гол нь цахилгаан машинууд учраас хотын дуу чимээ багассан. Энэ нэг л талаас би Хятад улсын өөрчлөлтийг олж мэдэрлээ, замаар ногоон эко машин давхилдаж л байна гэжээ.
Европын гадаад бодлогын талаар Жеан- Пиерре Раффарин хэлэхдээ, Европын ашиг сонирхлоо хамгаалахаар гол зорилгоо болгохын зэрэгцээ талуудтай яриа хэлцэл хийж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.