Бидэнтэй нэгд

Дэлхий

Хамасын эсрэг дайны хамгийн эрчтэй үе шат өндөрлөж буй тул Израилийн арми анхаарлаа Ливаны хилд хандуулах гэнэ

Нийтэлсэн

Ням гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дотоодын телевизийн Channel 14 сувагт ярилцлага өгөхдөө Газын зурваст явуулж буй Хамасын эсрэг дайныхаа төлөвлөгөөний талаар өгүүлжээ.

“Хамастай хийх дайны оргил үе төгсгөлдөө ирж байна. Энэ нь дайн дуусах тухай биш, дайны Рафа хот орчимд явагдаж буй одоогийн үе шат өндөрлөнө гэсэн үг” гэж тэр ярьсан байна.

Ингэхдээ Нетаньяху түр гал зогсоох, барьцааны хүмүүсийг буцааж авах асуудлаар Хамас зэвсэгт байгууллагатай “хэсэгчилсэн тохиролцоо”-нд хүрэх боломжтой ч Хамасыг газрын хөрснөөс бүрэн арчих эцсийн зорилгоосоо ухрахгүйг батлан илэрхийлжээ.

Цааш нь ярихдаа тэр “Оргил үе өндөрлөсний дараа бид зарим хүчээ хойд хил дээрээ төвлөрүүлэх болно” гэж хэлсэн нь Ливаны нутаг дэвсгэрээс Израилийн нутагт дайсагнаж буй Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг илэрхийлсэн хэрэг бололтой.

Ираны дэмжлэгтэй Исламын хөдөлгөөн Хезболла бол Ойрх Дорнод дахь хамгийн хүчтэй зэвсэгт байгууллагуудын нэг юм.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш тус байгууллага Ливаны өмнөд хэсгээс Израилийн нутаг дэвсгэрт байнга довтлох болсон.

Израилийн тал ч Хезболлагийн довтолгоонд хариу арга хэмжээ авч, хүн хүч, гол командлагчдыг нь агаарын цохилтоор устгасаар байгаа.

Энэ мөргөлдөөний улмаас олон арван мянган хүн Израилийн хойд бүс нутгаас дүрвэсэн юм.

Хойд хилийн асуудлаар ярихдаа Нетаньяху “Бидний нэгдүгээр зорилго хамгаалах, хоёрдугаар зорилго иргэдээ орон гэрт нь буцаах байх болно. Хэрвээ бид энэ бүхнийг улс төрийн арга замаар хийж чадвал сайн. Хэрвээ үгүй бол бид өөр аргаар ажиллана. Аль ч тохиолдолд бид бүх иргэдээ орон гэрт нь буцаана” гэжээ.

Хамастай үргэлжилж буй мөргөлдөөнийг энхийн гэрээгээр дуусгах боломжтой эсэхийг асуухад Нетаньяху “Хэрвээ гэрээ гэж байх бол тэр нь зөвхөн манай нөхцөлөөр л байна. Манай нөхцөл бол дайныг дуусгах, Газыг орхин гарах, Хамасыг үлдээхийн аль нь ч биш. Би Хамасыг зүгээр орхихыг зөвшөөрөхгүй. Бид тэднийг арчиж хаяна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN

CGTN мэдээ1 цаг өмнө

Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтэй уулзав

CGTN мэдээ2 цаг өмнө

Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв

CGTN мэдээ3 цаг өмнө

Хятадын гадаад худалдааны уян хатан байдал хаанаас ирэв?

CGTN мэдээ14 цаг өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Вьетнамд гаргав 

CGTN мэдээ24 цаг өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Камбожид нэвтрүүлжээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ тарифын бодлогодоо шинэ өөрчлөлт оруулж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ4 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий5 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм6 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ