CRI Монгол радио
“Шанхайн үзэл баримтлал” шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээ болжээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. Уг байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Казахстан улсад цуглаж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн асуудлаар хамтдаа зөвшилцөж байгаа юм.
Саяхан ХТРТ-ын CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдад хандуулж санал асуулга явуулжээ. Хорин жилийн хөгжлөөр дамжин уг байгууллага нь бүс нутгийн аюулгүй байдлын халхавч, хамтын ажиллагааны гүүр, найрсаг холбоос, бүтээлч санал санаачилгын хүчин болсон гэж уг санал асуулгад оролцогчийн ихэнх хувь нь үзжээ. Үүнд санал асуулгад оролцогчдын 82.8 хувь нь ШХАБ нь “Дэлхийн Өмнөд хэсэг”-ийн орнуудын өмнөөс идэвхтэй дуу хоолой хүргэгч байж, илүү шударга олон улсын дэг журмыг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Уг байгууллага байгуулагдсан цагаас хойш аюулгүй байдлын хамтын ажиллагааг гол чиглэлээр үзсээр ирсэн юм. ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын халхавч болж ирсэн гэж санал асуулгад оролцогчдын дийлэнх хувь нь үзжээ. Үүнд 89.6 хувь нь ШХАБ-ын бүс нутаг, олон улсын дунд үзүүлэх нөлөөлөх хүчин нэмэгдэж байна гэсэн бол 83.7 хувь нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад асар их үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Аюулгүй байдал бол хөгжил дэвшлийн үндэс, Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь ШХАБ-ын аюулгүй байдлын үзэл баримтлалтай маш сайн нийцэж байгаа бөгөөд уг санал асуулгад оролцогчид ч уг санаачилгыг өргөнөөр хүлээн зөвшөөрч байсан юм. Үүнд оролцогчийн 91.2 хувь нь улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх ёстой гэж үзсэн бол 94.8 хувь нь хүйтэн дайны сэтгэхүй дэлхий нийтийн энх тайван байдлын тогтолцоог хохироож, улмаар дээрэнгүй үзэл, улс төр дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж, мөн бүлэглэл хувааж мөргөлдөх нь аюулгүй байдалд хүчтэй заналхийлнэ гэжээ.
ШХАБ нь Еврази, дэлхийн засаглалын бүтээн байгуулалтын бүтээлч хүчний хувьд “харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвшилцөх, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх” гэсэн Шанхайн үзэл баримтлалыг баримталсаар ирсэн бөгөөд гишүүн орнууд эвлэрэн нэгдэхээс биш эвсэл үл байгуулах, яриа хэлэлцээ хийхээс биш сөргөлдөөн үүсгэхгүй гэх шинэ хэлбэрийн замаар замнаж ирснээр онцлог юм. Уг санал асуулгад оролцогчдын 92.7 хувь нь Шанхайн үзэл баримтлалыг дэмжиж, 83.9 хувь нь Хятад улс ШХАБ-д үзүүлж буй үүрэг, нөлөөллийн хүчийг өндрөөр үнэлсэн бол 82.8 хувь нь ШХАБ дэлхийн засаглалд илүү их үүрэг гүйцэтгээсэй гэж найдлага тавьжээ.
CGTN суваг уг санал асуулгыг англи, испани, франц, араб, орос зэрэг хэлний платформ дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 13527 сүлжээ ашиглагчид оролцож, санал бодлоо илэрхийлжээ.