Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Монгол улс Хятадын туршлага, шинэ техник технологийн ололтыг авч ашиглах бүрэн боломжтой

Нийтэлсэн

ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны III бүгд хурал 2024 оны 7 сарын 15-18 өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдав. Ер нь ХКН-ын III бүгд хурлаар ямар сэдвийг судалж, ямар шийдвэр гаргаж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ гэдгээс бид тус улсын хөгжлийн бодлого чиглэл, ажлын гол талыг таньж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл өмнөд хөршийн ирэх 5 жил, цаашлаад 10 жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг таних чухал ач холбогдолтой хурал юм. Тэгвэл энэ удаагийн III бүгд хурал шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, Хятадын модернизацийг улам ахиулах гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд болж өндөрлөсөн билээ.


МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Хурлын үед авч хэлэлцсэн асуудлуудаас заримыг тоймлон хүргэе.

Энэ удаагийн III бүгд хурлаар Хятад маягийн модернизацийг ахиулах гэдэг бол Хятад улсын шинэ эрин үеийн намын үндсэн чиг үүрэг юм байна гэдгээ дахин тунхаглав. Ингэхдээ шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлого, арга хэмжээг Хятадын онцлогтой модернизацийг ахиулах үндсэн зорилготой нягт уялдуулан нийцүүлэх ёстойг онцлов.

Үүнээс гадна чанарын асуудал бол Хятад улсын социалист орчин үеийн улсыг байгуулах үндсэн зорилгод хүрэхэд баримтлах гол зарчим байна гэдгийг дахин батлав. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан технологи, авъяаслаг хүний нөөцийг стратегийн гол тулгуур болгоно гээд шинжлэх ухаан технологи, боловсролын салбарын дэвшлээр дамжуулан энэ зууны дунд үе гэхэд хүчирхэг гүрэн байгуулна гэсэн зорилгодоо хүрнэ, ингэхдээ инновацийг гол хөдөлгөгч хүчээ болгох хөгжлийн стратеги баримтлана гэдгээ ч илэрхийлэв.

Тус бүгд хурлаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол ногоон эко, хүрээлэн буй орчныг байгуулах явдал байв. Тодруулбал экологийн соёл иргэншлийн тогтолцоог бүх талаар сайжруулж, нүүрстөрөгчийг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг өргөжүүлэн нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх ажлыг улам бэхжүүлэхээ мэдэгдэв. Мөн үндэсний аюулгүй байдал, армийн шинэчлэлтэд илүү анхаарна гэв. Үндэсний аюулгүй байдал, армийн шинэчлэлт бол Хятад маягийн модернизацийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг байдаг.

Шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь Дэн Сяопиний өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын үргэлжлэл төдийгүй Ши Жиньпиний засгийн газрын хөгжлийн шинэ үзэл баримтлалтай бүрэн уялдах улсыг хөгжүүлэх цогц шинэчлэлийн бодлого юм.

Дэн Сяопин бол Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг санаачлагч, үндсэн архитектор. Тэрээр 1978 онд хуралдсан 11 дэх удаагийн Төв Хорооны III бүгд хурлаар шинэчлэлтийн бодлогыг анхлан дэвшүүлсэн нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын нэгэн шинэ эрин үеийн эхлэл болсон гэж үздэг. Харин Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлого бол Дэн Сяопиний өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын үндсэн үзэл санааг үргэлжлүүлэн залгамжилж, улам гүнзгийрүүлэн, эдийн засаг, улс төр, соёл, байгаль экологи зэрэг нийгмийн бүхий л салбарыг багтааж, хөгжлийг улам ахиулж байгаа онцлогтой.

Шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь Хятадын гадагшаа нээлттэй байдлыг улам тэлж, “Бүс ба зам” гэх мэт санаачилгаар дамжуулан, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгож, урагшлуулах, олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөнийг улам ахиулахаар байна.

Шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлого нь Ши Жиньпиний дэвшүүлсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалтай нягт холбоотой

Үүнийг багахан дэлгэрүүлбэл:

1. ДНБ-ий өсөлтөөс өндөр чанартай хөгжил рүү шилжсэн явдал

Хятад улс өнөөдөр ДНБ-ий хурдтай өсөлтөд анхаардаг өмнөх үеийн стратегиа өөрчилж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн, өндөр чанартай хөгжлийг чухалчлах болсон. Ингэхдээ бүтцийн шинжтэй сорилтуудыг шийдвэрлэх, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх замаар тогтвортой, тэнцвэртэй эдийн засгийн өсөлтөд хүрэх зорилго тавиад буй.

2. Инноавици болон технологийн дэвшлийг чухалчлах болсон нь

Хятад улсын хөгжлийн стратеги өртөг багатай ажиллах хүч, нөөц баялагт түшиглэдэг байдлаа халж, 20-р зууны 90 оны сүүл, 21-р зууны эхээр технологи инновацид түлхүү анхаарч эхэлсэн. Тэгвэл Ши Жиньпиний засгийн газрын дэвшүүлсэн хөгжлийн шинэ үзэл баримтлал нь инновацийг улсыг хөгжүүлэх стратегийн төв байр сууринд аваачиж, инновацийн хүчирхэг гүрэн болох зорилготой.

3. Эдийн засгийн хөгжлийн явцад байгаль орчныг хамгаалах асуудалд анхаарах болсон

Урьд эдийн засгийн өсөлтийг тэргүүн эгнээнд тавьж, хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлуудыг дараагийн эгнээнд тавьдаг байв. Харин хөгжлийн шинэ үзэл баримтлал нь ногоон хөгжлийг чухалчилж, эдийн засгийн хөгжилд хүн хийгээд байгалийн хамаарлыг илүүтэй тооцоолох болоод байна.

4. Нээлттэй байдал ба олон улсын хамтын ажиллагаа

Хятад улсын стратеги өмнө нь дотогшоо хандсан, боломжтой бол бүхнийг өөрөө хангах, протекционист бодлого баримталдаг байв. Өөрөөр хэлбэл Хятад улсын гадагшаа нээлттэй байдал эдийн засгийн шаардлагаас үүдэлтэй болохоос стратегийн сонголт биш байжээ. Харин өнөөдөр Хятад технологи инноваци хөгжсөн өнөө цагийн онцлогт тулгуурлан хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, олон улстай илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Нэг үгээр хэлбэл Ши Жиньпиний дэвшүүлсэн хөгжлийн шинэ үзэл баримтлал бол Хятадын хөгжлийн хэв маягийн томоохон эргэлт, шилжилт болж чадсан юм.

Шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж буйн эцсийн зорилго нь өндөр чанартай хөгжилд хүрэх явдал юм.

Өөрөөр хэлбэл Хятадууд цаашид хөгжлийн явцад зөвхөн эдийн засгийн ерөнхий өсөлтийн хойноос явах бус хөгжлийн чанар, үр ашигт илүүтэй анхаарч, эдийн засгийн бүтцийг сайжруулахад анхаарна гэсэн үг. Энэ удаагийн III бүгд хурлаар “Бүс ба зам” санаачилгыг Хятадын шинэчлэлтийг улам ахиулж, Хятад маягийн модернизцаийг ахиулах чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь юм гэдгийг онцлов. Тодруулбал “Бүс ба зам”-ын хүрээнд шинжлэх ухаан технологи инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөөг улам гүнзгийрүүлэн, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, нээлттэй, олон талт, тогтвортой дэлхийн эдийн засгийн дэг журмыг урагш ахиулж байгуулна гэдгээ баталлаа.

Шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлого дэлхийн улс орнуудын хөгжилд авчрах боломжуудын тухайд.

Энэ удаагийн ХКН-ын III бүгд хурлаар гаргасан эдийн засгийн бодлогын шийдвэрүүд нь хөрш зэргэлдээ улс орнуудын хөгжилд олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэж судлаачийн хувьд харж байна.

1. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тусална. Хятад улс цаашид өндөр чанарын гадагшаа нээлттэй байдлаа үргэлжлүүлэн, улам ахиулж, инновацийн тогтолцоог бүх талаар дэмжиж, макро эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулахаар байна. Энэ нь хөрш зэргэлдээ улс орнуудад хамтын ажиллагааны илүү олон боломж, зах зээлийн илүү өргөн орон зайгаар хангаж, ингэснээр бүс нутгийн эдийн засгийн хамтын хөгжлийг урагшлуулна гэж үзэж байна.

2. Боловсрол, шинжлэх ухаан технологи болон хүний нөөцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Тус III бүгд хурлаар шинжлэх ухаан, боловсролоор улсыг сэргээн хөгжүүлэх стратеги, хүний нөөцийн чадамжтай хүчирхэг гүрэн болох стратеги, инноавациар хөдөлгөгч хүч хийсэн хөгжлийн стратегийг улам нарийн хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Энэ нь хөрш зэргэлдээ улс орнуудад боловсрол болон шинжлэх ухаан технологийн салбарт илүү олон хамтын ажиллагааны боломжийг өгч, бүс нутаг дахь хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, мэдлэгээ харилцан хуваалцах нөхцөлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

3. Экологи байгаль орчин хамгааллын хүрээнд Хятад улс бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ. Хурлаар экологийн соёл иргэншлийн тогтолцоог улам сайжруулна гээд хүлэмжийн хийг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг өргөтгөн нэмэгдүүлэх явдлыг уялдаатайгаар урагшлуулж цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэнэ гэв. Энэ хүрээнд өмнөд хөрш цаашид ч айл зэргэлдээ улс орнуудтай экологи хүрээлэн буй орчны хамгаалал болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулахаар байна.

4. Бүс нутгийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг хамгаална. Хятад маягийн модернизацийн нэг онцлог бол энх тайванч хөгжлийн замаар алхах явдал юм гэдгийг Хятадын засгийн газар олонтаа дурддаг. Энэ хүрээнд бие даасан, тусгаар, энх тайванч гадаад харилцааны бодлогыг хатуу баримтална гэдгээ ч энэ удаагийн бүгд хурлаараа батлан илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Хятад улс цаашид ч хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа энх тайванч, аюулгүй хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг юм.

Ингээд дээр дурдсан бодлого стратегийг баримталж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудын хөгжилд гүн гүнзгий нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдал зэрэг талуудын хамтын ахиц дэвшлийг урагшлуулахаар байна.

Эцэст нь хятад улсын шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бодлог нь Монгол улсад ямар ач тустай, ямар боломжуудыг олгох вэ гэдэг талаар өөрийн байр суурийг хэлье.

Монгол улсын хувьд хятад улстай хамтран ажиллах өргөн боломж байсан хэвээр байна. Ялангуяа Хятадын өндөр технологи, инноваци дээр тулгуурлан хэрэгжүүлэх шинэчлэлтийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд монгол улс эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбарт Хятад улсын туршлага, бодит технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломжтой гэж үзнэ.

Манай шинэ засгийн газраас эрчим хүчний салбарын хөгжлийг эдийн засгийн хөгжлийн эн тэргүүний эгнээнд тавина гэдгээ зарласан. Бид 2020 болон 2030 гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүч зарцуулалтад эзлэх хувийн жингээ 20 хувь, 30 хувьд хүргэх зорилго тавьсан билээ. Монгол улс байгалийн арвин нөөцтэй, сэргээгдэх эрчим хүчний асар өндөр чадамжтай. Тэр дундаа нарны болон салхин цахилгаан станц байгуулах байгалийн нөөц их. Гэвч бид санхүүжилт дутмаг, дэд бүтэц тааруу, технологийн шийдэл хомс зэрэг сорилтуудтай тулгардаг. Тэгвэл манай өмнөд хөрш энэ салбарт шинэлэг технологийг нэвтрүүлж, ихээхэн туршлага хуримтлуулаад байгаа. Манай хоёр улсын засгийн газрын хооронд ч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ажлын хэсэг, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл зэрэг хамтран ажиллах механизмуудтай болсон. Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтрах хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ цаг доор бид хоёр талдаа харилцан ашигтай байдлаар эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэж харж байна.

Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж их. Хөдөө аж ахуй бол манай улсын уламжлалт салбар, харин Хятад улс хөдөө аж ахуйн салбарын технологийн шинэчлэлтийг маш амжилттай хийж байгаа улс. Хятад улсын засгийн газар шинэчлэлтийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд цаашид аж ахуйн нэгжүүдээ “гадагшаа гарах” явдлыг улам хөхиүлэн дэмжиж байна. Энэ нь манай улс Хятадтай хөдөө аж ахуйн салбарын технологи, менежментийн туршлага солилцох, хоёр талдаа ашигтай байдлаар хамтран ажиллах орон зай байна гэж үзэж байна.

Монгол улс өнөөдөр эдийн засгийг солонгоруулж, олон талт болгох тал дээр анхаарч, ялангуяа гадаад улс орнуудын хөрөнгө оруулагчдад газар тариалан хөдөө аж ахуйн салбарыг нээлттэй байлгах бодлого баримталж байна. Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ДНБ-ий 13 орчим хувийг эзэлдэг ч энэ тоо орон нутагт 85 орчим хувь байдаг. Бид Хятад улсаас хөрөнгө оруулалт татаж, мах махан бүтээгдэхүүн боловсруулалт, фирмийн аж ахуй байгуулах, ноос ноолуурын гэх мэт салбарт хөрөнгө оруулалт авах өргөн боломжтой. Басхүү манай засгийн газраас уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Тус хөтөлбөр нь малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр дэмжихээр болж байна. Тэгвэл Хятад улсын хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлтийн хүрээнд бид Хятадаас монгол хонины махны чанар, амтыг сайжруулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд маш сайн үржлийн хонины үр хөврөл тариалахад хөрөнгө оруулалт татах боломжтой.

Нэмж дурдахад манай хоёр улсын засгийн газар НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн Байгууллагын “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа”-ны төслийн хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар нэгэнт тохиролцсон. Үүнд бордоо үйлдвэрлэл, малын үүлдрийг сайжруулах, хүнсний ногоо тариалалт, өндөгний тахиа үржүүлэг зэрэг багтана. Гэх мэтээр Монгол улс Хятадын туршлага, шинэ техник технологийн ололтыг авч ашиглах бүрэн боломж байна.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа