Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

Нийтэлсэн

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 4-6-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо амжилттай боллоо.

Уг уулзалтад Африкийн 53 орны төр, засгийн удирдагчид, салбар салбарын төлөөлөгчид оролцож, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын боломжуудыг авч хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд Хятад болон Африкийн харилцаа, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, ихээхэн ололт амжилт олж, асар их ирээдүй бүхий хамтын ажиллагааны бат бөх түншлэлийн түвшинд шилжээд байна.

Хамтын ажиллагаа хөгжихийн хэрээр хоёр талд өөрчлөлт шинэчлэлтийг авчирч, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн дэвшил, соёлын солилцоо эрчимтэй урагшилж, улмаар талууд тогтвортой хөгжил, харилцан ашигтай байх чиглэлд анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааны шинэ эриний эхлэлийг тавьж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, өдгөө БНХАУ болон Африкийн улс орнууд хоорондын харилцаа түүхэн дэх “хамгийн таатай үедээ” явна.

БНХАУ-тай дипломат харилцаа бүхий Африкийн орнууд болон БНХАУ хоорондын харилцаа өдгөө стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мөн уг дээд хэмжээний уулзалтын үр дүнг дүгнэн хэлэхдээ онцолсон юм.

Хятад-Африкийн хамтын ажиллагааны ололт амжилт

Өдгөө Африкийн олон орон хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд өрнөж буй өндөр чанартай, өргөн цар хүрээг хамарсан дэд бүтцийн төслүүдийн үр шимийг хүртэж байна.

1. Дэд бүтцийн хөгжил

Хятад, Африкийн хамтын ажиллагааны хамгийн тод ололт амжилтуудын нэг бол дэд бүтцийн хөгжилд гайхалтай ахиц дэвшил гарсан явдал юм. Африкт өдгөө Хятадын 3000 гаруй компани үйл ажиллагаа явуулж, хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Африкийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалтаар Африк тивийн улс орнуудад хурдны зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, сургууль, эмнэлэг, аж үйлдвэрийн парк, цэнгэлдэх хүрээлэн зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна.  Жишээлбэл, тээврийн зардал болоод цаг хугацааг эрс хэмнэж өгсөн Этиоп-Жибути чиглэлийн 752 км төмөр зам, Зүүн Африк дахь худалдааны эргэлтэд ихээхэн хувь нэмэр оруулж буй Кенийн Момбаса-Найроби чиглэлийн орчин үеийн стандарт цариг бүхий төмөр зам Хятадын хөрөнгө оруулалтаар тавигдаж, өдгөө африкчуудын аж амьдралд бодит үр өгөөжөө өгч байна.

2. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа

Хятад болон Африкийн эдийн засгийн харилцаа мэдэгдэхүйц тэлж, Хятад улс Африкийн худалдааны тэргүүлэх түншийн байр сууриа даруй 10 гаруй жил хадгалж, хоёр талын худалдааны хэмжээ 280 гаруй тэрбум ам.доллар даваад буй юм. Хоёр талын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж буй нь Африк тивийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Африкийн улс орнуудад уул уурхай, харилцаа холбоо, үйлдвэрлэл зэрэг янз бүрийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засагт бодит хувь нэмрээ оруулсаар байна.

3. Хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн туслалцаа

Хятад улс нь Африк тивд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн туслалцаагаар мөн тэргүүлж байна. Тухайлбал, БНХАУ нь Африкийн улс орнуудад өвчин тахалтай тэмцэх, эмнэлэг барих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургалтад хамруулах зэргээр эрүүл мэндийн салбарт олон санал санаачилга хэрэгжүүлж байна. Тухайлбал, одоогоос долоон жилийн өмнө БНХАУ-ын тусламжаар Кени улсын нийслэл Аддис-Абаба хотноо баригдсан Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нь Африкийн орнуудад янз бүрийн өвчин тахлын тархалттай тэмцэх чухал платформ болж, Африкт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

4. Соёл, боловсролын солилцоо

Хоёр талын түншлэл нь талууд хоорондын соёл, боловсролын солилцоог ч хөхиүлэн дэмжиж, Африкийн олон мянган оюутан Хятад улсад янз бүрийн тэтгэлэгт хамрагдан суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байна. Түүнчлэн Африк дахь Хятадын соёлын төвүүд болон Күнзийн институтууд нь талууд хоорондын харилцан ойлголцол, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж байна.

Африкийн улс орнуудтай Хятадын боловсролын түншлэл бэхжиж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум зэрэг санаачилгын хүрээнд олон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжих болсноор Хятадад суралцах сонирхолтой Африк залуусын тоо нэмэгдэж, Хятад улс нь африкчуудын хувьд суралцахад хамгийн таатай газруудын нэг болоод байна. Статистик мэдээнээс үзвэл, жил бүр Африкийн 50 мянга гаруй оюутан Хятадад сурч буй юм.

5. Эрчим хүчний төслүүд

Хятад улс эрчим хүч үйлдвэрлэл, дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар Африкийн эрчим хүчний хэрэгцээг хангахад мөн чухал үүрэг гүйцэтгэж буй билээ.

Африкийн хүн ам 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэн 2.4 тэрбум болох төлөвтэй байгаа тул цахилгаан эрчим хүчний хүртээмж тус тивийн хувьд нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Харин БНХАУ нь байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд Африкийн улс орнуудад тусалж буй юм.

Тухайлбал, БНХАУ-ын тусламжаар хэрэгжсэн Нигерийн Зунгэру усан цахилгаан станц зэрэг төслүүд болон тус тив даяарх нарны эрчим хүчний төрөл бүрийн санаачилгууд нь Африкийн эрчим хүчний алдагдлыг арилгах, тогтвортой хөгжлийг ахиулахад ихээхэн дэмжлэг болж байна.

Хятад-Африкийн хамтын ажиллагааны ирээдүй

Хятад, Африкийн улс орнууд одоо хамтын ажиллагаагаа улам бүр чанаржуулахад анхаарч, тогтвортой байдлыг чухалчилж байна.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг бэхжүүлэхээ “Орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хамтын ирээдүй бүхий Хятад-Африкийн хамтын нийгэмлэгийг өндөр түвшинд цогцлоохын төлөө гар нийлцгээе” сэдвийн хүрээнд сая болж өнгөрсөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд онцолж, Хятадын талаас ирэх 3 жилд Африкийг дэмжих чиглэлд хэрэгжүүлэх санаачилгуудаа танилцуулсан юм.

Тодруулбал, Хятад-Африкийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахын тулд иргэншил хоорондын харилцан ойлголцол, худалдааны хөгжил цэцэглэлт, аж үйлдвэрийн гинжин хэлхээний хамтын ажиллагаа, холболт, хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, хөдөөгийн сэргэн мандалт, ард түмний сайн сайхан байдал, иргэд хоорондын солилцоо, ногоон хөгжил, нийтлэг аюулгүй байдал зэрэг салбарыг хамарсан түншлэлийн 10 санаачилгыг хэрэгжүүлэхэд БНХАУ нь Африкийн талтай хамтран ажиллах ажээ.

Тухайлбал, “Иргэншил хоорондын харилцан суралцах түншлэлийн санаачилга”-ын хүрээнд Дэлхийн соёл иргэншлийн санаачилгад зориулсан яриа хэлэлцээний түншлэлийг бий болгож, Хятад-Африкийн засаглалын туршлага солилцох платформыг байгуулж, Хятад-Африкийн хөгжлийн мэдлэгийн сүлжээ болон Хятад-Африкийн судалгааны 25 төвийг байгуулж, улс төрийн чиглэлээр Африкаас 1000 хүнийг Хятадад солилцоогоор сургах юм.

Мөн “Худалдааны хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэлийн санаачилга”-ын хүрээнд БНХАУ-тай дипломат харилцаа бүхий Африкийн буурай хөгжилтэй улс орнуудын бараа бүтээгдэхүүнд Хятадын тал 100 хувь тарифын хөнгөлөлт үзүүлж, Хятад-Африкийн цахим худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Энэ мэт 10 санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд БНХАУ нь ирэх 3 жилийн хугацаанд Африкт 360 тэрбум юанийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж. Ингэснээр Хятад-Африкийн бүх салбарын практик хамтын ажиллагааг эрчимтэй ахина гэж үзэж байна.

Г.Солонго

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий3 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг3 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр3 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм3 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА