CRI Монгол радио
ХТРТ болон MEDIAPRO групп хамтран ажиллахаар тохиролцов
Орон нутгийн цагаар долдугаар сарын 27-нд Хятадын төв радио телевиз болон Испанийн MEDIAPRO групп Барселонд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал хэвлэл мэдээллийн эх сурвалжаа хуваалцах, аудио-визуал программ үйлдэх, шинэ технологийн инновацийн хэрэглээ зэрэг салбарт хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн байна. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, MEDIAPRO группын захирал Беннетт нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зуржээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад Испани хоёр орон хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглаж, хоёр орны эдийн засаг худалдааны хэлхээ холбоо, иргэдийн солилцоог эрчимжүүлж, хоёр талын харилцан ашигтай, хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь соёлын солилцооны чухал гүүр болохын хувьд хоёр орны ард түмний хэлхээ холбоо, харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлж, бие биедээ чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Беннетт хэлэхдээ, дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн хэрэгслийн хувьд Хятадын төв радио телевиз нь олимпийн хаалтын ёслол, хөнгөн атлетикийн 8К олон улсын олон нийтийн дохиог багтаасан олон төрлийн мэдээллийг дамжуулах ажлыг гүйцэтгэж буй нь тус хэвлэл мэдээллийн хүчирхэг хүчийг харуулж байна. Хятадын төв радио телевизтэй хамтран ажиллаж, мэдээллийн агуулгыг шинэчилж, хамтын ажиллагааны арга барилаа баяжуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн солилцооны үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж, Испани, Хятадын ард түмний найрамдал, соёлын солилцоог ахиулахад хувь нэмрээ оруулахыг бид хүсэж байна гэжээ.