CRI Монгол радио
Сейшелийн Ерөнхийлөгч Рам Каравантай хийсэн тусгай ярилцлага
Саяхан Хятадын төв радио телевизийн “LEADERS TALK” булан Сейшелийн ерөнхийлөгч Рам Каравантай тусгай ярилцлага хийсэн байна.
Ерөнхийлөгч Рам Караван хэлэхдээ: Сейшелийн арлууд болон Хятад улс гүн гүнзгий, өргөн дэлгэр харилцаатай. БНХАУ-аас үзүүлж буй тусламжид бид маш их талархаж байна. Хоёр орон хоорондын сайн сайхан хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт бид маш их найдаж байна. “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалт бол сайн санаачилга учраас Сейшелийн арлууд ч бас түүний нэгэн гишүүн болсон юм. Сейшелийн арлууд, Хятадын найрамдлын үндэс суурь маш бат бөх байдаг, бид хоёр талт харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Ерөнхийлөгч Рам Караван хэлэхдээ: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгууд нь дэлхийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Хятад улс том орны хувьд, дэлхийд тэргүүлэгч гэдэгт би итгэдэг гэжээ.
Ерөнхийлөгч Рам Караван онцлохдоо: Хятад улс Африкийн орнуудтай идэвхтэй харилцсаар ирсэн юм. Одоо бусад улс орнууд Хятадыг гүйцэх гэж оролдож байна. Бид бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, хүндэлнэ гэж найдаж байна, зовлон бэрхшээлийг даван туулж байж л жинхэнэ сэтгэл илчлэгддэг. Тиймээс бид найз нөхдөө биширдэг бөгөөд хэн ч бидэнд юу хийхийг хэлж өгч чадахгүй юм гэжээ.