CRI Монгол радио
Пэн Лиюань Хятад, Америкийн өсвөр залуучуудын соёл спортын найрамдлын арга хэмжээнд оролцов
9-р сарын 24-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжингийн 8-р дунд сургуульд “Хятад, Америкийн нөхөрлөл, залуучууд хамтдаа” сэдэвт Хятад, Америкийн өсвөр залуучуудын соёл, спортын арга хэмжээнд оролцов.
Пэн Лиюань АНУ-ын Вашингтон мужаас ирсэн өсвөр залуучуудын төлөөлөлтэй найрсаг дотно яриа өрнүүлэв. Пэн Лиюань багш оюутнуудыг Хятадад айлчилж, Хятад улстай биечлэн танилцаж, үнэн бодит Хятад улсыг ойлгон мэдэхийг урьж, Хятад, Америкийн өсвөр залуучууд бие биенээ таньж, харилцаж, Хятад, Америкийн харилцаанд эерэг энерги нэмэрлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Пэн Лиюань дотоод гадаадын зочидын хамт Хятад, Америкийн өсвөр залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг үзэж, хоёр багийн тоглогчдод дурсгалын медаль гардуулав.
Пэн Лиюань Америкийн өсвөр залуучуудын төлөөлөгчдийн Хятадад айлчилж буй бичлэгийг үзэв. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад, Америкийн харилцааны ирээдүй залуучуудад буй, эх орондоо буцаж очсоныхоо дараа хүн бүр өөрийн гэр бүл, найз нөхөд, ангийнхантайгаа Хятадад айлчилсан туршлагаа хуваалцаж, Хятадын ард түмний найрамдлыг уламжилж, Хятад, Америкийн ард түмний найрамдлыг тасралтгүй үр бүтэмжид хүргэсээр байхыг та бүхэнд найдаж байна гэв.