Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

БРИКС-ийн орнууд засаглалын шинэчлэлийг уриалж, Хятад улс хамтын ажиллагааг эрэлхийлж байна

Нийтэлсэн

“БРИКС-ийн орнууд болон шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудын хамтын хүчирхэгжилт дэлхийн газрын зургийг үндсээр нь өөрчилж байна”. “БРИКС-ийн энэхүү эерэг, тогтвортой, эерүү хүч чадал нь хурдацтайгаар хөгжин цэцэглэж байна” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолсон байдаг. Тэгвэл Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг Хятадын Ардын Их Сургуультай хамтран БРИКС-ийн орнуудын 1634 иргэний дунд хийсэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь БРИКС-ийн хүчирхэгжилт дэлхий дахины засаглалд шинэ хурдасгуур болж, илүү шударга, тэгш байдалд тулгуурласан олон улсын дэг журмыг байгуулах нь зайлшгүй хэмээн үзсэн байна.

**Хөгжлийн шаардлагыг үл ойшоож болохгүй, дэлхий дахин засаглалын шинэчлэлийг түргэтгэхийг хүсэн хүлээж байна**

Орчин үед эдийн засгийн даяаршил эсэргүүцэлтэй тулгарч, олон талт болон ганц талт үзэл, шударга голч байдал болон дарангуйллын хоорондын зөрчил улам хурцдаж байна. Түүнчлэн бөмбөрцгийн умард  болон өмнөдийн орнуудын хөгжлийн ялгаа гүнзгийрсээр… Цөөн хэдэн хөгжингүй орнуудын удирддаг олон улсын дэг журмын суурь бүтэц болон гүн давхаргын зөрчил улам бүр тодрон гарч ирж, илүү шударга, тэгш олон улсын шинэ дэг журмыг байгуулах нь БРИКС-ийн орнуудын гол эрэлт шаардлага болсон. Судалгааны дүнгээс үзэхэд, оролцогчдын 96.2 хувь нь улс орнууд олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцож, хамтдаа олон улсын дэг журмыг бүрдүүлэх ёстой гэж үзсэн бол, 72.6 хувь нь одоогийн хөгжингүй орнуудын давамгайлдаг олон улсын дэг журам, дүрэмд шаардлагатай өөрчлөлт хийхийг дэмжсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 83.9 хувь нь НҮБ “дэлхийн өмнөд буюу хөгжиж буй орнууд”-ын эрх ашиг, шаардлагад илүү анхаарал хандуулахыг уриалжээ.

“Олон улсын дэг журамд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай зүйлүүд” асуултад хариулсан БРИКС-ийн орнуудын оролцогчдын 63.6 хувь нь олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгохыг шаардсан бол 60.2 хувь нь хөгжиж буй орнуудын төлөөлөл, үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг хүссэн байна. Мөн 56.8 хувь нь олон улсын хуулийн эрх мэдлийг хүндэтгэх ёстой гэж үзсэн бол 55.9 хувь нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Судалгаанд оролцогчдын 49.6 хувь нь аль нэг улс нөгөөгөө цэргийн хүчээр дарамтлахыг эсэргүүцсэн бол, 48.7 хувь нь олон улсын тусламж, мэдлэг хуваалцах, технологи шилжүүлэх замаар хойд ба өмнөдийн зөрүүг багасгахыг хүсэж, 45.8 хувь нь худалдааны саад тотгор болон протекционизмын арга хэмжээг багасгахыг уриалжээ.

**Гурван том санаачилга нийтлэг үзэл санаа болж, БРИКС-ийн орнууд Хятадын илүү олон шийдлийг хүлээж байна**

Удаан хугацааны туршид энх тайвныг эрэлхийлэх, хөгжлийг эрмэлзэх, хамтын ажиллагааг дэмжих, харилцан ашигтай байлгах нь БРИКС-ийн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, үүрэг хариуцлага байсаар ирсэн. БРИКС-ийн үүсгэн байгуулагч орны нэг болох Хятад улсын орчин үеийн хөгжил дэвшил нь энэ хамтын ажиллагааны механизмд шинэ итгэл найдвар, эрч хүчийг нэмсээр юм.

Тоо баримтын дагуу, 2009 онд Хятад улс Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг оронтой хийсэн экспорт, импортын нийт үнийн дүн 960 тэрбум 210 сая юань байсан бол 2023 онд 4.32 их наяд юаньд хүрч, жилд дунджаар 11.3 хувиар өссөн байна. Энэ жил БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм гишүүнээ нэмсний дараа, эхний гурван улиралд Хятад улсын БРИКС-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн худалдаа 4.62 их наяд юаньд хүрч, өмнөх оныхоос 5.1 хувиар өссөн байна. Судалгаанаас үзэхэд, санал асуулгад оролцогчид энэхүү механизмыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөөх Хятад улсын чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудад оруулж буй хувь нэмрүүдийн эхний тавд дэд бүтцийн хөгжилд түлхэц үзүүлэх (79.7%), санхүү, технологийн дэмжлэг үзүүлэх (77.1%), хөгжлийн туршлага хуваалцах (77.5%), хүний нөөцийг сургаж бэлтгэх (75.4%) болон ядуурлыг бууруулах туршлагаасаа хуваалцах (72.9%) орсон байна.

Мөн судалгаанд оролцогчид Хятад улсын орчин үеийн хөгжлийн үзэл баримтлалыг өндрөөр үнэлжээ. Оролцогчдын 89.4 хувь нь хөгжил бол хөгжиж буй орнуудын нэн тэргүүний зорилт гэж үзсэн бол, 88.6 хувь нь “хүн төвтэй” хөгжлийн үзэл баримтлалыг сайшааж, улс орнууд ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулж, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэх ёстой хэмээн үзжээ. Судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь бодлого, үзэл санааг хөрсөн буулгаж хэрэгжүүлэхийг дэмжиж, улс орнуудын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийг хамтдаа урагшлуулахыг уриалсан байна. Харин 89.8 хувь нь Хятадын санал болгосон инновацын стратегийг дэмжиж, улс орнууд шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгалын боломжийг ашиглаж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрийг эрэлхийлэх ёстой гэж үзжээ.

CRI Монгол радио22 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио23 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио23 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа