Энтертайнмент
П.Буяндэлгэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит конгресс 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Албани улсын Тирана хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралд нийт 124 орны төлөөлөгчид оролцож, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны үйл ажиллагааны тайлан, дүгнэлт болон дүрмийн шинэчилсэн найруулгыг болон бусад асуудлуудыг хэлэлцэж баталсан байна.
Хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, ЕНБД Б.Мянганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүд болох С.Энхболд, П.Буяндэлгэр нар оролцсон ба Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр хурлын үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) Гүйцэтгэх зөвлөлд нийт 16 нэр дэвшигчээс шинээр сонгогдсон 7 гишүүний нэг боллоо.
Ийнхүү Монгол Улс анх удаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлд гишүүнтэй болсон нь цаашид манай улсын чөлөөт бөхийн ирээдүйн хөгжилд нэгэн цоо шинэ хаалга нээгдэж байгаа юм.