Нийгэм
Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “автомашинд хүн хавчуулагдсан” тухай дуудлагыг Онцгой байдын газар өчигдөр 21:48 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, “Sinotruck ZZ3257” загварын автомашин, “Howo ZZ3257N3847C1” загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Төв аймаг, Баян сум Цавчир 3 дугаар баг “боодлын өвс ачсан ачааны автомашин шатаж байна” гэсэн дуудлагын 10:12 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Beiben North Benz, ND4250” загварын ачааны автомашины чиргүүл, боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороонд “байшин шатаж байна” гэсэн дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн И-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэрийн 2×3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Ослын нөхцөл байдлын хоногийн мэдээ /2024.11.01/
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар