Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улс дэлхийн хамтын хөгжлийг дэмжиж байна

Нийтэлсэн

Өнгөрсөн хэдэн хоногт Их 20-ийн удирдагчдын Риогийн дээд хэмжээний уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Риогоос дахин гараа авч, хүн төрөлхтөн ямар ертөнц байгуулах ёстой вэ? Энэ ертөнцийг хэрхэн бүтээн байгуулах вэ? Дэлхийн засаглалын шинэчлэлийг хэрхэн урагшлуулах вэ? Их 20 ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? хэмээн олон улсын хамтын нийгэмлэг сэтгэн анхаарч байна. Орон нутгийн цагаар 18-ны өдөр дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн үг эдгээр асуултад тодорхой хариулт өглөө.

“Хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулъя”, “Шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог гар нийлэн бүрдүүлье”. Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтад бүх улс орны хамтын хөгжлийг ахиулах томоохон санаачилга дэвшүүлж, Хятад улс дэлхийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх найман үйл ажиллагааг зарлав. Үүний зэрэгцээ, Ши Жиньпин дарга Хятад улсын эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал, экологийн орчин болон бусад салбар дахь дэлхийн засаглалын үзэл баримтлалыг иж бүрнээр нь тодорхойлсныг уулзалтад оролцсон талууд өргөн хүрээнд санал нийлэн дэмжиж байна. Хятад улсын дэвшүүлсэн санал, үйл ажиллагаа нь дэлхийн хамтын хөгжилд мэргэн ухаан, хөдөлгөх хүч шингээж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох “хөтөлбөр”-ийг бүрдүүлж, том гүрний үүрэг хариуцлага болон үйлдлийг харуулсан гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн өмнөд умардын ялгаа, сэргэлтийн зөрүү, технологийн хуваагдал зэрэг асуудлууд улам хурцдаж, хөгжиж буй олон орон хүндрэлд нэрвэгдсээр байна. НҮБ-ын саяхан гаргасан тайланд 2023 онд дэлхий даяар ойролцоогоор 733 сая хүн өлсгөлөнд нүүрлэж, 11 хүн тутмын 1 нь хоол хүнсээр дутагдав. Ядуурлаас хэрхэн ангижрах вэ? Энэ талаар, Хятад улс ядуу амьдралтай 800 сая иргэдийг ядуурлаас ангижруулж чадсан түүх ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэсэн юм. Энэ нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл ажиллагааг ихээхэн ахиулснаас гадна “Дэлхийн өмнөд”-ийн хөгжлийн итгэлийг үр дүнтэй нэмэгдүүлж, Хятад улс амжилтад хүрч чадсан тул хөгжиж буй бусад орнууд ч амжилтад хүрч чадна гэдэг бат итгэлийг төрүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн хөгжлийг дэмжих 8 зүйлийн арга хэмжээ, тухайлбал, “Бүс ба Зам”-ыг хамтран өндөр чанартай бүтээн байгуулах, ядуурлыг бууруулах, хүнсний баталгаат байдал, дижитал эдийн засаг болон бусад салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Африкийн хөгжлийг дэмжих, хөгжлөөр хамгийн сул орнуудад хандсан ганц талын нээлттэй байдлыг өргөтгөх зэргийг дурдсан нь маш тодорхой бөгөөд ажил хэрэгч юм. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Бразилын санал болгосон “Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл”-д Хятад улс нэгдэхээр шийдэв. Эдгээр нь Хятад улс “Дэлхийн өмнөд”-ийн хөгжлийг дэмжих идэвхтэй, бодитоор хийж бүтээгч гэдгийг бүрэн харуулж байгаа юм.

Хамтын хөгжилд хүрэх нь дэлхийн засаглалыг боловсронгуй болгохтой салшгүй холбоотой. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Хятад улс эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал, экологийн орчин зэрэг салбар дахь засаглалын талаар тодорхой санал дэвшүүлж, хамтын ажиллагаатай, тогтвортой, нээлттэй, шинийг бүтээх, байгальд ээлтэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг чухалчиллаа. Энэ нь дэлхийн засаглалыг сайжруулах нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан явдал юм. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ,“Дэлхийн түншийн харилцаа” бол Хятад улсын дипломат харилцааны чухал ойлголт юм, энэ үзэл ойлголтын дагуу Хятад улс нь дэлхийн хэмжээнд нэлээд боловсронгуй түншийн харилцааны загварыг байгуулсан. “Дэлхийн эдийн засгийн түншлэлийн харилцаа” хэмээх энэ үзэл баримтлал нь“түншлэлийн харилцаа”-ны сэдэв, утга санааг баяжуулж, дэлхийн макро бодлогын зохицуулалтыг бэхжүүлэх, дэлхийн эдийн засагт илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зайг нээхэд чухал ач холбогдолтой гэв.

Сүүлийн жилүүдэд, дэлхийн засаглалын өөр нэг илэрхий шинж чанар бол “Дэлхийн өмнөд”олноороо хөгжиж хүчирхэгжсэн, гэвч одоогийн засаглалын тогтолцоо энэ өөрчлөлтийг тусгаж чадахгүй байна. Тухайлбал, ОУВС-гийн одоогийн хуваалцах хувь хэмжээ нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засаг дахь харьцангуй статусыг хялбархан тусгаж чадахгүй байна. “Дэлхийн Банкны өөрийн хөрөнгийн үнэлгээг хийж, ОУВС-гийн хуваалцах хувь хэмжээний харьцааг тохируулахыг дэмжинэ”,“ДХБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжинэ”, “Хиймэл оюун ухаан нь сайн, бүх хүн төрөлхтөнд ашиг тустай байхыг баталгаажуулж, үүнийг ‘Баян орнууд ба баян хүмүүсийн төлөөх тоглоом болохоос зайлсхийх’” зэрэг эдгээр“Хятад улсын санаачилга” нь дэлхийн өмнөдийн төлөө дуу хоолойгоо хүргэж, дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа харамгүй зориулж байна.

Их 20 нь Риогоос дахин гараа авч,  дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, түүхэн дэвшлийг ахиулах хүчин хэвээр байх ёстой. Хятад улс чухал гишүүн орны хувьд эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг үргэлжлүүлэн урагшлуулж, хамтын хөгжилд хүрэх, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох үйл явцад “Хятад улс”-ын ул мөрийг үлдээж,“Хятад улсын хүчин чадал”-ыг нэмэрлэх болно.

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа