Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Солонгосын дасгалжуулагчид монголд ажиллана

Нийтэлсэн

Манай улсад үүсэж хөгжсөн орчин цагийн спортын ууган төрөл болох волейболын спорт сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд илүү түгэн дэлгэрч, “Дээд лиг” болон шат шатны ангилалд өрсөлдөх баг клубуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнийг дагаад волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд багачуудын тоо өсөж, тэдэнд зааж сургах сургалт хөтөлбөрүүд, академи клубууд ч их болжээ. Гэхдээ бид энэ тал дээр үнэхээр сайн ажиллаж байна уу, багш дасгалжуулагчдын чадамж, мэргэжлийн байдал, хүний нөөц сайн байна уу гэвэл хангалтгүй байсан хэвээр. Спортоор хичээллэн тамирчин болж, амжилт гаргахад хамгийн чухал зүйл бол анхан суурь техник, ур чадварыг зөв суулгаж, биеийн болоод оюуны чадамжийг жигд хөгжүүлэхэд оршдог. Өнөөдөр манай улсад дотооддоо сургалт, үйл ажиллагаагаа явуулж байгаа олон байгууллага, клубууд байгаа ч олон улсад биш юм аа гэхэд Ази тив, бүс нутгийн хэмжээндээ очиход учир дутагдалтай байсан хэвээр л байна. Тэгвэл гадаад орнуудын сургалтын системүүдийн хувьд гэвэл өнөөдөр манай улсад хамгийн түгэн дэлгэрсэн нь БНСУ-ын арга барил буюу бидний ярьдгаар “школ”. Хамгийн тод жишээ гэвэл дасгалжуулагч Жон Ён Ха анх манай улсад ирж, лигийн гурван удаагийн аварга “Энагурэ” клубийн анхдагч үеийн тамирчдыг бэлтгэж, багийн суурь болоод бэлтгэл, тоглолтын агуулга, арга барил, философи гээд бүгдийг нь суулгаж, хожмын олон олон амжилтуудыг гаргах үндсийг тавьж, гарааг нь маш сайн эхлүүлсэн байдаг. Энэ нь зөвхөн тус клубээр хязгаарлагдахгүй. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг болоод тус клубээс шилжин явсан тоглогчдын дараагийн олон багуудад ч нөлөөгөө үзүүлсэн юм. Одоогийн жишээ дурдахад БНСУ-ын мэргэжилтэн И Сүн Кю манай “Дээд лиг”-ийн тэмцээний “Хасу Мегастарс” багт ажиллаж, багаа аваргын төлөө шалгаруулаад байна. Түүний удирдлагад баг нь лигийн тэмцээнд хамгийн олон буюу 14 тоглолт дараалан хожсон амжилтыг гаргаж, энэ жилийн 20 тоглолтоос 19 хожсон гээд урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэй явна. Мөн БНСУ-д сурч, спортын боловсрол эзэмшсэн болоод одоо суралцаж байгаа олон тамирчин өдгөө Монголын “Дээд лиг”-тээ амжилттай тоглож байна. Тухайлбал “Хасу Мегастарс” багийн Б.Баярсайхан, “Эс Жи Хокс” багийн Ж.Энх-Эрдэнэ, М.Уранбаяр, “Натур Бакс” багийн Б.Амар, Т.Пүрэвдорж, “Энагурэ” багийн С.Булгантамир, Д.Анужин, Ж.Энхсоёл гээд дурдаад байж болно. Гэхдээ эдгээр тамирчид бүгд БНСУ-д очиж суралцаж байсан бол энэ удаад манай хүүхэд залууст эх орондоо гадны мэргэжлийн дасгалжуулагчдаас суралцах сайхан боломж гарч байна. Энэ нь юу вэ гэвэл БНСУ-ын “Sports cube” академийн мэргэжлийн дасгалжуулагчид Монгол Улсыг зорин ирж, сургалт үйл ажиллагаагаа явуулах гэж байна. 2025 оны хоёрдугаар сард эхлэх тус сургалтад Олон улсын волейболын холбооны зэрэглэлтэй дасгалжуулагч Кёүн Мин Ха (Ha Kyoung Min) тэргүүтэй тамирчин байхдаа өндөр түвшинд, олон улсад тоглож байсан мэргэжлийн дасгалжуулагчид ажиллах юм байна. Түүний хувьд БНСУ-ын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт найман жил тоглож, 2006 оны Азийн наадмын аварга болж байсан төдийгүй Солонгосын лигийн томоохон багуудад олон улирал амжилттай тоглож байсан юм.

М.Сугар-Эрдэнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа