Бидэнтэй нэгд

Дэлхий

Европын бараанд импортын татвар нэвтрүүлбэл нэг цагийн дотор хариу барина гэж мэдэгджээ

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Европын Холбооны бараанд импортын татвар нэвтрүүлбэл Европын Холбоо нэг цагийн дотор хариу үйлдэл хийх чадвартай гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгдсэн байна.

“Бид үүнд бэлэн байгаа. Европын Холбоо ганц цагийн дотор хариу барьж чадна. АНУ-ын ерөнхийлөгч бодож байгаагаа л ярьж байгаа. Тэгэхлээр ийм юм болохгүй хэмээн зарим хүний гэнэн бодолд бид автаж, өөрсдийгөө хуурч болохгүй” гэж Шольц Христосын Ардчилсан холбоо болон Христосын Нийгмийн холбооны эвслээс ХБНГУ-ын канцлерын албан тушаалд нэр дэвшигч Фридрих Мерцтэй сонгуулийн өмнөх мэтгэлцээнд оролцохдоо онцолжээ.

Харин Мерц АНУ болон Трампын талаар баримтлах Европын нэгдсэн стратеги боловсруулах саналтай байгаагаа илэрхийлсэн аж. Тэрээр канцлераар сонгогдсон тохиолдолд энэ асуудалд цаг зориулж, хүчин чармайлт тавина хэмээн мэдэгдсэн байна. “Европын Холбоо болон Их Британи нь АНУ, Канадыг хоёрыг нийлүүлснээс хамаагүй том. Бид өөрсдийгөө байгаагаасаа илүү жижгэрүүлэх ёсгүй” гэж Мерц тэмдэглэжээ.

Украины мөргөлдөөнийг эцэс болгох тухай Трампын амлалтын тухай асуултад Шольц хариулахдаа, “Харж л байя. Мөргөлдөөнийг эцэс болгох ёстой. Украин дахь мөргөлдөөнийг Орос, НАТО-гийн дайн болгож дэвэргэхгүй байхын төлөө өдөр бүр тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Ирэх долоо хоногт хэд хэдэн улсын бараанд импортын татвар нэвтрүүлэх төлөвтэй байгаа тухай Трамп хоёрдугаар сарын 7-нд мэдээлсэн юм. БНХАУ-ын бараанд 10%-ийн нэмэлт тариф нэвтрүүлж байгаа бөгөөд хятадын бараанд нэвтрүүлсэн импортын татвар хоёрдугаар сарын 4-нөөс үйлчилж эхэлсэн байна. Америкийн төрийн тэргүүн Европын Холбооны бараанд 10%-ийн импортын татвар ногдуулах асуудлыг бас судалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо