Бидэнтэй нэгд

Нийгэм

Франц улсаас нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.02.19/ боллоо.

Хурлаар Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олголоо.

Төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах  эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ.

Мөн Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлууд багтсан байна.  Тус төслийг нийт 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ.

CGTN мэдээ13 цаг өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ13 цаг өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий4 өдөр өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм4 өдөр өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий4 өдөр өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм4 өдөр өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр4 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент4 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий4 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм4 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий4 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов