Бидэнтэй нэгд

Боловсрол

Ё.Баатарбилэг: 4, 5 дугаар сарын бүх БЯМБА ГАРАГТ ХИЧЭЭЛЛЭНЭ

Нийтэлсэн

СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТ, ЭЕШ, ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 29-нийг дуустал сунгасантай холбоотойгоор сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалт болон их дээд сургуулийн элсэлтийн хугацааг хойшлуулахгүй буюу өөрчлөлт орохгүй.

Энэ дөрвөн долоо хоногийн хугацааг III улирлын амралтын нэг долоо хоногийг амраахгүй. Дөрөв, тавдугаар сард амралтгүйн дээр бүх бямба гарагт нь хичээллэнэ. Анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлэн нөхөх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Цагаан сарын долоо хоногт иргэний ёс зүйн боловсрол, Монгол ёс, хүмүүжлийн хичээлийг өдөр бүр телевизээр гаргана.

  • Цэцэрлэг болон ЕБС-ийн I-V ангийн сурагчид 6 сарын 1-нээс
  • VI-XII ангийн сурагчид 6 сарын 8-наас амарна.

Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ний өдөр зохион байгуулна. Их, дээд сургуулийн элсэлтийг зургадугаар сарын 15-н гэхэд их, дээд сургуулийн бүх курсуудыг зургадугаар сарын эхээр дуусгахаар төлөвлөсөн гэдгийг салбарын сайд мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-нийг дуустал үргэлжлүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдугаар сарын 30-наас эхлэн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг салбарын сайд нь мэдээллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Телевизийн хичээлийн үйл ажиллагаатай холбоотой гарч буй зардлыг салбарын сайдын багцаас шийдвэрлэж байна. Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно. Зургадугаар сарын 15-н гэхэд элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна.

Анх удаа ийм урт хугацаанд телевизээр сургалт явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд энэ хугацаанд сурсан зүйлсийг хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргэсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт бататгах хичээлийг явуулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй учир бататгах, агуулгын хоцрогдол арилгах чиглэлээр хүүхэд бүртэй ажиллах шаардлага гарна. Тиймээс эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Хүүхдүүдэд өндөр ачаалал ирнэ, багш нарт ч мөн адил. Тиймээс эцэг эхчүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй тул төвөгшөөж цааргалалгүй дэмжин ажиллаасай гэж хүсэж байна.

Энэ бүх зохицуулалт, хүчин чармайлт хүүхэд багачуудын төлөө тул эцэг эхчүүд дэмжин ажиллах шаардлагатай байна” гэв.

Хичээлийн хугацаа 20 минут байгаа талаар зарим иргэн шүүмжилж байгаа бөгөөд хичээлийн 40 минутын 15-20 минут нь багшийн заах хичээл байдаг тул үүнд нь тохируулсан гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хөл хорио тогтоосон хугацаанд теле хичээл болон бусад шаардлагатай зардлыг хэмнэгдэж буй хөрөнгөөс гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төсвөөс 92 сая төгрөгийн зардал гараад байна.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо