Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Күүкийн олтригийн Ерөнхий сайдтай хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Күүкийн олтригийн Ерөнхий сайд Марк Браун саяхан БНХАУ-д айлчлал ирж, Азийн өвлийн спортын наадмын хаалтын ёслолд оролцсон юм. Айлчлалын үеэр тэрээр ХТРТ-ийн “Лийдрийн яриа” сувагт тусгай ярилцлага өгч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Хятад улсын хөгжил дэвшлийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр ерөнхий сайдын албан тушаалд орсныхоо дараа анх Хятад улсад айлчилж байгаа бөгөөд Шанхай, Чиндао, Харбин зэрэг хоттой танилцан, “Бидний хүрсэн газар болгон нь ирээдүйн хамтын ажиллагаанд суурь тавьж, үр тарьж байгаа явдал” гэж хэлээд Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж буйгаа илэрхийлжээ.

Марк Браун хэлэхдээ, энх тайван хөгжил бол Номхон далайн арлын орнуудын хамгийн том хүсэл мөрөөдөл, “бид хамтын ажиллагааны газар болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Азийн өвлийн спортын наадмын хаалтын ёслол нь шинжлэх ухаан технологийг уран сайхны тоглолттой хослуулан, хүсэл эрмэлзэл, өнгө будаг, нааштай үзэл санааг харуулсан гайхалтай хүртээл боллоо гэж тэрээр үнэлэв.

Хятад Күүкийн олтригтой дипломат харилцаа тогтоогоод гуч орчим жил болж байгаа бөгөөд Марк Браун нь тус улсаас Хятад улсад айлчилж буй дөрөв дэх ерөнхий сайд юм. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гэрээ нь олон салбарын хамтын ажиллагааны бүдүүвч хүрээг тодорхойлсон юм.

Хятад улсын шинжлэх ухааны судалгаа, технологийг шилжүүлэн ашиглаж буй туршлагууд нь бидний хувьд суралцууштай зүйл тул эх орондоо буцсаны дараа ард түмэнтэйгээ хуваалцах болно гэж Марк Браун хэлээд цахилгаан хөдөлгүүрт автомашин түгэсэн, хиймэл оюун ухаан хөгжиж буй зэрэг шинжлэх ухаан технологийн хөгжил болон үр бүтээмжийг ашиглаж, орчин үеийн шинэчлэлээ биелүүлж буй Хятад улсыг өндрөөр үнэлж байлаа.

Марк Браун Хятадын ард түмнийг “Нуугдмал диваажин” хэмээгдсэн Күүкийн олтригт зочлохыг урьж, хоёр орон урт хугацааны турш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцсаар ирснийг онцолж, Күүкйин олтригийн хөгжилд тус дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархлаа илэрхийлж, Хятад улстай цаашид олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэн найдаж байна гэжээ.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо