Дэлхий
АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Гаалийн татварыг цуцлуулахын тулд АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей АНУ-ын Сангийн сайд Скотт Бессенттэй уулзахдаа илэрхийлсэн байна.
“АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн гаалийн татвар харилцан нэвтрүүлэх тухай саналыг бид ойлгож байгаа бөгөөд АНУ-д ч, Аргентинд ч эргэлзээгүй ашигтай байх худалдааны гэрээнд бид гарын үсэг зурахад бэлэн байна” гэж тэр мэдэгджээ.
Америкийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь олон жил үргэлжилсэн худалдааны тэнцвэргүй байдлыг арилгаж, дэлхийн худалдаанд илүү шударга нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байгаа гэж Аргентины төрийн тэргүүн үзэж байна. Аргентин улс нь бүс нутаг дахь АНУ-ын найдвартай холбоотон байх бодолтой байгаа ажээ. Аргентины ерөнхийлөгчийн эдийн засгийн зоригтой шинэтгэлүүдийг АНУ-ын засаг захиргаа бүрэн дэмжиж байгааг Америкийн Сангийн сайд Скотт Бессент тэмдэглээд, Аргентины засгийн газар АНУ-тай хийж буй худалдаанд учирдаг саад тотгоруудыг арилгах чиглэлд шуурхай ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна.
