CGTN мэдээ
Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Камбожийн анд нөхөрлөл түүхэн гүн үндэс суурьтай, улс төрийн бат бөх үндэс суурьтай, асар их дотоод хөдөлгөгч хүчтэй юм. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахын тэргүүн эгнээнд явсаар байна. Эдүгээ дэлхийн зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Камбож улс тухайн орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс урьдын адил дэмжиж, Камбожийн засгийн газрын саадгүй засаглахад нь дэмжлэг үзүүлж, Камбожийн тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. Хоёр тал шинэ эриний бүх цаг үеийн Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахаар шинэ эхлэл болгож, боломжоо ашиглан, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарыг үргэлжлүүлэн сайтар хэрэгжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын хэрэгжилтийг түртгэж, нэн өндөр түвшний улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, нэн өндөр чанарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, нэн өндөр зиндааны аюулгүй байдлын баталгаажуулалтыг бүрдүүлж, хүмүүсийн ирж очих солилцоог ихээхэн нэмэгдүүлж, нэн өндөр стандарт бүхий стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээх ётсой гэв.
Хун Манет хэлэхдээ, Камбож Хятад хоёр орон эртнээсээ бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж ирсэн. Хятад улс бол Камбожийн хамгийн найдвартай, итгэлт анд юм. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, Камбож Хятадын шинэ эриний бүх цаг үеийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг урагштай ахиулах тул чухал их ач холбогдолтой юм. Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтад Камбожийн тал баяр хүргэж, Ши Жиньпин даргын хүчтэй удирдлаган дор Хятад улс хоёр дахь зуун жилийн зорилтоо төлөвлөсөн ёсоор биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Камбож улс эдийн засгаа хөгжүүлж, тусгаар тогтнолоо хадгалахад Хятад улс тууштай дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Камбожийн тал Нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталж, Хятад улс бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг нь дэмжинэ. Камбож улс Хятад улстай найрсаг харилцаагаа тууштай баримталж, Хятад улстай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бат нөхөрлөлөө гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятад улс бол Камбожийн хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм. Камбож улс Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, онлайн мөрийтэй тоглоом, цахим залилантай хамтран тэмцэхэд бэлэн байна. Боловсрол, соёл болон бусад соёлын салбарын солилцоог эрчимжүүлж, “Камбож Хятадын аялал жуулчлалын жил”-ийг амжилттай зохион байгуулна. Хятад улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нааштай үүрэг гүйцэтгэж байгааг Камбожийн тал өндрөөр үнэлж, Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал, дэлхийн гурван том санаачилга, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааг дэмжиж байна. Ганц талт үзэл дэлхийн нөхцөл байдлыг хямрааж, олон талт худалдааны системд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Хятад улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинд үнэ цэнэтэй тогтвортой байдлыг хангасан юм. Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад Камбож бэлэн байна гэв.
Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчдын хамтын гэрчлэлтийн дагуу Хятад Камбож хоёр тал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хиймэл оюун ухаан, хөгжлийн тусламж, гаалийн хяналт шалгалт хорио цээр, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичиг солилцов.
