CGTN мэдээ
Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов

Хятад улсын дарга Ши Жиньпин Камбожид төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан 4-р сарын 17-нд ХТРТ болон Камбожийн Мэдээллийн яам, Соёл урлагийн яам, Аялал жуулчлалын яам, Хааны академи хамтран зохион байгуулсан Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ Пномпенд болов. Хятад Камбожийн хэвлэл мэдээллийн түншлэлийн механизмыг эхлүүлж, Хятад Камбожийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах хөтөлбөрийг эхлүүлж, нээлттэй кино театрын 10 дахь удаагийн арга хэмжээг эхлүүлж, ХТРТ Камбожийн төрийн олон байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэй бодитой хамтын ажиллагаа өрнүүлсэн байна. Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сен баярын захидал илгээж, баялаг үр дүнтэй арга хэмжээ болсонд баяр хүргэв. Энэхүү арга хэмжээнд Камбож, Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүд зэрэг 200 орчим зочин оролцов.
Хун Сен баярын захидалдаа, Камбож Хятадын найрамдал түүх, цаг хугацааны сорилтыг даван туулсан. Хятад улс бол Камбожийн хамгийн найдвартай анд найз юм. Хоёр ард түмнийг холбосон холбоо бол соёл, хүмүүсийн харилцаа юм. “Хятад, Камбожийн найрамдлын суваг”-аар төлөөлүүлсэн Камбож Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байгаад би маш их баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээ Камбож Хятад хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх гүүрийг дахин байгуулж, Камбож, Хятад хоёр орны харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулна гэдэгт би итгэж байна гэв.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ нь Хятад, Камбож хоёр орны соёлын солилцоо, ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг ахиулах үүрэг хүлээсээр ирсэн. ХТРТ болон Камбожийн үндэсний өргөн нэвтрүүлгийн корпораци хамтран зохион байгуулсан “Хятад Камбожийн найрамдлын суваг” нь арав гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, Хятад, Камбожийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түүхэн брэнд болсон. “Нээлттэй кино театр”-ын үйл ажиллагаа нь 10 жилийн хугацаанд Камбожийн 25 муж хотоор аялсан бөгөөд Хятад, Камбожийн соёлын солилцооны алтан нэрийн хуудас болсон юм. “Ши Жиньпиний соёлын хувь барилдлага”, “Дүрслэх урлаг дахь Хятад орон” зэрэг өндөр чанартай нэвтрүүлгүүдийг Камбожийн үндэсний телевиз зэрэг гол гол мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед цацаж, нааштай хариу тусгал, олны талархлыг хүлээгээд байна. Ши Жиньпин даргын энэ айлчлалын үеэр ХТРТ болон Камбожийн олон салбар соёлын солилцоо хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж, Хятад Камбожийн цаг хугацаа орон зайг давсан найрамдлын дууг үргэлжлүүлэн эгшиглүүлж, олон улсын яриа хэлцлийн системийн хэлбэрийн өөрчлөлтийг ахиулж, энх тайвнаар хөгжих нийтлэг ойлголтод хүрч, олон улсын олон нийтийн үзэл бодлын тавцан дахь дэлхийн өмнөдийн орнуудын дуу хоолойг улам нэмэгдүүлэв гэжээ.
