Бидэнтэй нэгд

Дэлхий

Сүмо бөхийн Хаврын тэмцээн цуцлагдаж магадгүй болжээ

Нийтэлсэн

Хятадад гарсан шинэ төрлийн коронавирус болох COVID-19-ийн халдварын хүрээ Япон оронд улам бүр тэлсээр байна. Халдвар авагчдын тоо 600 хол давж, нэг хүн амиа алдан, дэлхийд Хятадын дараа коронавирусийн халдвар хамгийн их тарсан улс болоод байгаа билээ. Халдвар Японд тархсан шалтгааныг “Даймонд Принцесс” хөлөг онгоц, Уханиас ирсэн иргэддээ тохож байсан бол одоо тэдэнтэй огт холбоогүй газарт ч халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхэллээ.

Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор спорт, урлагийн олон арга хэмжээ цуцлагдаж, хойшлогдон, Токиогийн олимпын өмнөх бэлтгэл ажил саатжээ.

Энэ бүхний үр дүнд Осака хотод ирэх сарын 8-нд эхлэх ёстой мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн ч цуцлагдах аюулд учраад байна. Өчигдөр /2020.02.19/ Японы сүмо бөхийн холбооноос  хоёрдугаар сарын 28-нд Осака хотын “GRAND FRONT OSAKA”-д болох байсан “Нишёоносэки” галын бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцалснаа зарлалаа. Мөн тус хотод энэ сарын 26-наас гуравдугаар сарын 1 хүртэл явагдах байсан сүмо бөхийн “Хавар ирлээ! Үмэкита башё” арга хэмжээг ч мөн адил хориглосон. 2017 оноос эхэлсэн Хаврын тэмцээний өмнөх энэхүү арга хэмжээ нь 5000 гаруй үзэгч үздэг, орлогын нэгэн том эх үүсвэр байсан ч цуцлагдлаа. Учир нь Осака хотод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Сүмо бөхийн холбооноос сүмочид, засуул, ояката, үзэгчдийн эрүүл мэндийг нэн түрүүнд анхаарах болно гэж мэдэгдээд байгаа. Энэ сарын 25-нд “EDION Arena Osaka”-д болох байсан хүүхэд тэвэрч, зураг авхуулдаг арга хэмжээ, бөх сонирхогчидтой гар барьж, гарын үсэг өгдөг ёслолыг ариун цэвэрт тохирохгүй гэж хаалаа.

“Сүмогийн башё байтугай “Токио 2020” олимпын наадам зохион байгуулагдах эсэх нь тодорхой бус байна” гэж зарим хэвлэлээр гарч байгаа ч Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпыг зохион байгуулах хороо, ОУОХ-ноос олимпын наадам хугацаандаа болдгоороо болно, санаа зовох хэрэггүй гэсэн албан ёсны мэдээлэл хийсэн. ОУОХ-ны ажлын хэсэг энэ долоо хоногт Японд ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч Жон Коутс “Бид Япон улсын эрүүл мэндийн байгууллагад итгэж байна” гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгснөөс үзэхэд “Токио 2020” олимп ямар ч гэсэн хойшлолгүй явагдах бололтой. Олимпын тэмцээн уралдааныг үзэгчгүй явуулах санал гарсныг Зохион байгуулах хорооноос авч хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзсэн.

Токиогийн олимп бүтэн таван сарын дараа болох бол сүмо бөхийн Хаврын тэмцээн 17 өдрийн дараа буюу эмнэлгийн байгууллага, мэргэжилтэн шинжээч нар олон хүн цугларах үйл явдал, концерт, спортын тэмцээнийг албан ёсоор цуцлах нь зүйтэй гэсэн санал гаргасан үед эхлэх гэж байна.

Ирэх сарын 1-нд болох Токиогийн марафонд жил бүр 38000 орчим хүн оролцдог. Харин энэ жил зөвхөн мэргэжлийн тамирчдын хүрээнд л явуулна. Уралдааныг зохион байгуулагчид тамирчдад маск тараах, ариутгалын хэрэгсэл тавих зэрэг арга хэмжээ авна гэж зарласан. Замын дунд гадил жимс зүсэж тавин, тамирчдад тараадаг ч энэ удаад ариун цэврийн үүднээс зүсэхгүй бүхлээр нь тавих гэнэ. Гэхдээ марафон бол гадаа талбайд явагддаг тул халдвар тархах магадлал сүмо бөхөөс бага спортын төрөл. Масктай гүйж болох ч масктай барилдана гэдэг хэцүү. Мөн энэ сарын 21-23-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хоккайдогийн өвлийн тусгай наадам”-ыг Хоккайдогийн иргэдэд халдвар тараах магадлалтай, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын эрүүл ахуйг хамгаалахад хүндрэлтэй гэдэг шалтгаанаар бүр мөсөн зогсоолоо.

Хаврын тэмцээн явагддаг Осака хотын спортын цогцолбор нь бусад хотын цогцолбороос жижигхэн, цонх, хаалга цөөхөн тул “Даймонд Принцесс” хөлөг онгоц шиг давчуу гэхэд болно. Хаврын тэмцээний тасалбар хэдийн зарагдаж дууссан байгаа учир энд өдөрт 8000, 15 өдөрт 120000 хүн цуглана гэсэн үг.

Энэ олон хүнд амны хаалт тарааж өгөх хэцүү, шат, хаалганы бариулыг байнга ариутгах нь мөн л их хөдөлмөр шаардана. Жилд ганц удаа болдог тэмцээн тул тасалбар авсан хүмүүс, ялангуяа настай, ахмад хүмүүс заавал үзэхээр ирэх нь тодорхой. Үзэгчдийг масктай ирэхийг сануулах арга хэмжээ авч болно. Саяхан БНСУ-ын Сөүлд болсон уран гулгалтын тэмцээн маскгүй үзэгчийг оруулахгүй гэж зарласан нь зардал мөнгө хэмнэх нэг арга байлаа.

Гэхдээ гуравдугаар сарын 8 хүртэл өвчний халдвар улам нэмэгдэх эрсдэл байгаа тул Сүмо бөхийн холбоо одоогоос башёг цуцалсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, тасалбарын мөнгийг хэрхэн буцаан олгох зэргээр бэлтгэж эхэлж байгаа нь гарцаагүй. Японы Засгийн газраас “Даймонд Принцесс” хөлөг онгоцны халдвар дээр авсан арга хэмжээг гадаад улс оронд маш их шүүмжилсэн. Тиймээс дахин ийм асуудал гаргахгүйн тулд сүмо бөхийн башёг цуцлах саналтай мэргэжилтэн, Засгийн газрын эрх тушаалтан олон байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 18-нд коронавирусийн эсрэг ажлын хэсгийн хуралдаан дээр “Спорт урлаг, улстөр, эдийн засгийн том арга хэмжээг ард түмний аюулгүй байдлыг харгалзан үзэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн цуцалж болно” гэж хэлсэн. Ингэхээр сүмо бөхийн Хаврын тэмцээн цуцлагдах хангалттай үндэслэл байгаа юм.

Мэргэжлийн сүмо бөхийн башё олон зуун жилийн түүхтэй ч хоёр л удаа цуцлагдаж байжээ. Бусад спортын тэмцээнээс ялгаатай нь башё хоёр сард нэг зохион байгуулагддаг тул хугацааг хойшлуулж болдоггүй.

2011 онд Найрааны хэргээр Хаврын тэмцээнийг цуцалж байсан бол алс тэртээ 1946 онд дэлхийн II дайны үеэр шатсан Сүмо бөхийн ордныг сэргээн засварлаж амжаагүй тул Зуны тэмцээн цуцлагдаж байжээ.

Эдийн засаг2 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм2 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр2 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр2 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар2 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг3 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав