Бидэнтэй нэгд

Боловсрол

Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

Нийтэлсэн

МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуягтай тус сургуулийн цахим хичээлийн талаар ярилцлаа.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хорио цээр тогтоосонтой холбоотой их, дээд сургуулиудын сургалт цахим хэлбэрт шилжсэн. Монгол Улсын Их Сургуульд цахим сургалт хэрхэн явагдаж байна вэ?

-Орон даяар хорио цээр тогтоож боловсролын байгууллагын танхимын сургалтыг зогсоож зайн хэлбэрт шилжүүлсэн. Энэ шийдвэр гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. МУИС-ийн хувьд багш нартаа лекц, семинарын материалыг цахим болгох зааварчилгаа, зөвлөмж, удирдамж бэлтгэн хүргүүлсэн. Удирдамжид багш нарын материал заавал аудио тайлбартай байх, хичээлийн хуваарь дахь хугацаанд материалаа заавал оруулсан байх, хичээл бүр мэдлэгийг шалгасан асуулга, даалгавартай байх мөн даалгавар гүйцэтгэх хугацаа 7 хоног байхаар заасан. Багш нарын даалгавар оруулсан болон оюутны даалгавраа эргүүлэн илгээсэн байдлаар багш, оюутны ирцийг бүртгэж байгаа. Энэ нь хичээлээр олгогддог мэдлэг хоорондын уялдаа, залгамж холбоо, сургалтын тасралтгүй байдлыг хангадаг цахим сургалтын технологи юм. Мөн хорио цээр тавигдаж танхимын сургалт эхэлмэгц оюутнуудад цахим хичээлээр заасан сэдвүүдээр тойм лекцийг оруулах удирдамжийг багш нартаа өгөөд байна. Өөрөөр хэлбэл танхимын сургалтын эхний хичээл цахим сургалтаар заасан хичээлүүдийг бататгасан, тоймлосон лекц байна гэсэн үг.

Оюутнуудаас цахим сургалт чанаргүй байна, багш нар материалаа хугацаанд илгээхгүй байна, даалгавар хэтэрхий хүнд байна гэх мэт гомдлууд гарсан байна лээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Цахим сургалт гэдэг өөрийн технологи, онцлог, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцөлийг шаарддаг сургалт. Энэ нь амьгүй материал өгөөд суралцагч бие даан суралцах тухай ойлголт биш. Сургалт бол багш суралцагчдын харилцаа, зөвлөгөө, хэлэлцүүлэгт тулгуурлаж явдаг онцлогтой. Ийм ч учраас цахим сургалтад шилжихэд тодорхой урьдчилсан бэлтгэл, багш суралцагчдыг сургах асуудал чухал байдаг. Улс оронд үүссэн онцгой нөхцөлд гэнэт бүх хичээл цахим сургалтад шилжсэн нь багшийн хувьд ч тэр, оюутны хувьд ч тэр бүрэн бэлэн байгаагүй гэж хэлж болно. МУИС-д 700 гаруй багш сургалтад оролцдог, долоо хоногт 4800 гаруй хичээлийн оролтыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл энэ бол маш том бүтэц. Ахисан түвшний болон лаборатори, дадлагын ажлыг оруулаагүй үзүүлэлт шүү. МУИС-ийн хувьд сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрд асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. Оюутнуудын хувьд зарим их сургуулийн даалгавар шаардахгүй, ирц бүртгэхгүй, хичээлийн материалыг 6 сар хүртэл үзэж судлах боломжийг нээж байгааг жишээ болгон ярьж байна. Энэ нь цахим сургалтын үндсэн зарчим, сургалтын технологид нийцэхгүй, сургалтын агуулгын уялдаа холбоо, тасралтгүй чанарт нийцэхгүй тул МУИС энэ асуудлыг дэмжихгүй. Хэдийгээр МУИС-ийн 700 гаруй багш нар нас, цахим сургалтын туршлага, мэдээллийн технологийн чадвар харилцан ялгаатай ч онцгой нөхцөл байдлыг ойлгож бүгд цахим хичээлийн материалаа бэлтгэж, оюутнуудтайгаа харилцаж, зөвлөж тусалж байгааг онцгойлон дурдах нь зүйтэй. Яг одоогийн байдлаар албан ёсоор 11 багш хичээлийн материалаа өгөөгүй гэсэн гомдол ирсэн байгааг МУИС-ийн Захиргааны зүгээс хянаж багш нарт анхааруулга, удирдамж өгсөн. Өөрөөр хэлбэл цахим хичээл орж буй 700 гаруй багш биш, зөвхөн 11 багшийн л асуудал байгаа юм. Багш, оюутны аль аль талаас туршлагагүйтсэн тохиолдол бол гарч байна. Багш даалгавар үүсгэхдээ хугацаагаа буруу тооцоолох, оюутан даалгаврын хугацаагаа анзаарахгүй өнгөрсөн хойно нь татах гэж оролдоод чадахгүй байх зэрэг үл ойлголцсон байдлууд бол бий. Гэхдээ долоо хоногийн 4800 гаруй оролтын хувьд хичээлийн материал илгээсэн, даалгавар үүсгэснийг хянаж чадахаас биш агуулгын түвшинд хянах боломжгүй. Үүнийг гомдлын дагуу шийдвэрлэж байна.

Цахимаар сургалт орж байгаа учраас сургалтын төлбөрөө буцааж авна, цахим сургалт бол чанаргүй гэх мэт гомдлыг оюутнууд гаргаж байна. Энэ тухайд?

-Цахим сургалт бол өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэлбэрүүдийн нэг. Цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх ёстой гэсэн зүйл байхгүй. Цахимаар сургалт орж байгаа тул оюутнууд төлбөрөө буцааж авна гэхчлэн ярьж байна. Тийм зүйл байхгүй шүү. Харин бид оюутны төлсөн төлбөрт нийцэхүйц чанартай хичээл бэлтгэхийг багш нараасаа шаардаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр МУИС-ийн цахим сургалтын талаар сөрөг мэдээлэл түгээж, нийт багш нарыг хичээл зүтгэлийг үгүйсгэсэн мэдээлэл их гарч байгаад харамсаж байна. Цаашид онцгой нөхцөл байдлыг харилцан ойлголцож, хамтран даван туулах нь чухал гэдгийг анхаарч тодорхой асуудалгүй, нэр хаяггүйгээр албан бусаар МУИС-ийн нэр хүндэд халдаж, багш нарын хичээл зүтгэлийг үгүйсгэхгүй байхыг хүсье. Оюутнуудын хувьд ч цаашдын насан туршийн боловсролын чухал чадвар болох цахим орчинд суралцах чадвар эзэмших нэг боломж гэж үзэн хичээх шаардлагатай байна. Нөгөө талаар онцгой нөхцөлийн үед хувь хүний хүсэл, өөрт зохицсон нөхцөл байдлыг шаардах гэхээс илүүтэй нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас илүүд үзэж энэ үеийг даван туулах иргэн хүний хувиар хариуцлагатай хандах нь зүйтэй.

Хөдөө, орон нутагт байгаа оюутнуудын хувьд цахим хичээл үзэх интернэтийн асуудал хүнд байгаа талаар гомдол гаргаж байна. Мэдээж цахим хичээлийн шийдвэрийг МУИС бие даан гаргаагүй шүү дээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу их сургуулиудын хичээл зайн хэлбэрт шилжсэн. Интернэтийн боломж бололцоогүй гэх оюутнуудын асуудлыг шийдвэрлэх арга зам бий юу?

-Суралцагчид интернэтийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаас цахим сургалтад оролцож байна. Тиймээс Монгол Улсын Их Сургуулиас их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан серверүүдэд хандах дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалгыг гаргасан.  Үүрэн холбооны компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд манай уриалгыг дэмжин, Монгол Улсын ирээдүй хойч үе болсон залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа