CRI Монгол радио
Уолл – стрит сонин жүжиглэсээр байх уу?
Энэ сарын эхээр арьсны өнгөөр гадуурхсан өнгө аястай өгүүлэл нийтэлснээсээ болоод Уолл – стрит сонин олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг хүргэсээр байгаа юм. Одоо тэд галаар наадаж гараа халаана гэгч болж байна.
2-р сарын 20-нд Уолл – стрит сонины 53 ажилтан хамтаар тус сонины удирдлагуудад мэйл илгээж, үүнээс өмнө нийтэлсэн “Хятад бол Азийн жинхэнэ өвчтөн мөн” гэсэн өгүүллийнхээ гарчигийг өөрчилж, Хятадаас уучлал гуйхыг шаарджээ. Эдгээр ажилтнууд мэйлдээ, энэ нь редакторын бие даасан чанарын асуудал бус бөгөөд мэдээлэл болон тойм тайлбарын ялгаа зөрөөний асуудал бус, энэ бол буруу гарчиг, энэ нь Хятадуудыг оролцуулсан олон хүнийг гутаан доромжилсон хэрэг юм гэжээ.
Нэн харамсалтай нь Хятадын тал олон удаа төв чангаар харилцсан болон хэд
эн зуун мянган хятад цагаачдын цагаан ордонд өгсөн буруу хүлээлгэх хүсэл шаардлагын өмнө Уолл – стрит сонин нүдээ анин чихээ бөглөж, мэдээлэл болон тойм тайлбар харьцангуй бие даасан чанартай гэдэг шалтгаар хэлснээ мэлзэж, хариуцлагаас бултаж, уучлал гуйхаас татгалзаж, холбогдох хүмүүстэй хариуцлага тооцохгүй байна. Энэ бол чухам оморхог сагсуугаасаа болсон уу хулчгараасаа болсон уу бүү мэд.
Хорон санаагаар доромжилж харлуулж буй үйлдэлд Хятадын тал ч зүгээр суугаад байсангүй. Саяхан Хятадын ГХЯ Уолл – стрит сонины Бээжинд суугаа гурван сурвалжлагчийн үнэмлэхийг цуцалж, уг сонин Хятадыг гүтгэн доромжилж гадуурхсан мэдээлэл нийтэлж, энэ үйлдлээсээ уучлал гуйхаас татгалзсанд хариу барьсан юм. Энэ бол Хятадын тал хууль дүрмийнхээ дагуу гадаадын сэтгүүлчийн үйл хэргийг зохицуулж буй хэрэг бөгөөд Уолл – стрит сонины өөрийнхөө тарьсан уршгийнхаа үр дүнд эрхбиш үүрэх ёстой хариуцлага юм.
Инээдтэй нь гэвэл Хятадын талын өөрийнхөө эрх ашгийг хамгаалж буй үйл ажиллагаанд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Помпео харин үг ярианы эрх чөлөөнд халдлаа гэж зэмлэж байна. Уолл – стрит сонины арьсны өнгөөр гадуурхах аястай гарчиг нь ноён Попеогийн сэтгэлийн үгийг илэрхийлсэн гэж үү, хэрэв үнэн тийм бол энэ нь Америкийн улс төрийн салбарын эмгэнэл болжээ.
Уолл – стрит сонины 53 ажилтны мэйлд энэ хэргийн ашиг хорын харилцааг задлан шинжилсэн байна. Мэйлд тэмдэглэхдээ, холбогдох арга хэмжээ авахгүй бол тус сонины брендын нэр хүнд, мэдээллийн чадвар, ажилтнуудын цог сүлдийг хохироох болно гэжээ. Эдгээр сануулгыг тус сонины удирдлагууд сайтар сонсон буруугаа тунгаан бодож, бодит үйл ажиллагаагаараа эдгээр ухаалаг тэвчээртэй ажилтнууддаа эрхтэн хариу өгч, Хятад улсад, дэлхий дахинд хариу өгөх ёстой. Харин зөрүүдэлбэл зуун жилийн түүхтэй сониныхоо нэр хүндийг сэвтээх болно, иймээс наад захын ёс суртахуунаа алдах хэрэггүй юм. Баатар орчуулав