Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Нус гоожих шинж тэмдэг коронавирус биш гэж байгаа ч цөөнгүй өвчтөнд ийм шинж илэрчээ

Нийтэлсэн

Ковид-19 буюу коронавирустэй холбоотой хүмүүсийн санаа зовниж буй хамгийн түгээмэл асуултуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор ямар зөвлөгөө өгснийг сонирхуулъя.

Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрч болох вэ?

Ихэнх тохиолдолд халуурах, ядрах, хуурай ханиалгах хэлбэрээр илэрч байгаа. Зарим өвчтөний толгойгоор хүчтэй өвдөх тохиолдол нэг бус гарсан. Хэдийгээр эмч нар хамраас нус гоожих, битүүрэх шинж тэмдэг илэрч байвал корона биш гэж зөвлөж байгаа ч цөөнгүй тооны өвчтөнд дээрх хоёр шинж тэмдэг, мөн хоолой өвдөх, гэдэс гүйлгэх хэлбэрээр илэрч байгааг анхаарах хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн хоёр сарын туршлагаас харахад эдгээр бүх шинж тэмдгүүд шууд хүчтэй хэлбэрээр биш, харин аажмаар бага багаар ажиглагдаж эхэлдэг болох нь тогтоогдсон.

Цөөнгүй тооны өвчтөнүүд ямар ч шинж тэмдэг, зовиургүй атлаа шинжилгээгээр коронавирус халдсан нь тодорхой болж байна. Ийм өвчтөнүүдийн 80 хувь нь тусгай эмчилгээгүйгээр тэгсгээд хөнгөхөн эдгэчихээд байгаа нь анхаарал татаж байгаа.

Зургаан өвчтөний нэгт нь амьсгалахад хүндрэлтэй буюу амьсгаа давчидсан хүнд байдлаар илэрч байна.

Энэ өвчнийг хамгийн хүнд тусч байгаа хүмүүс бол өндөр настнууд, цусны даралт өндөртэй, мөн чихрийн шижин зэрэг архаг суурь өвчтэй хүмүүс юм. Ялангуяа энэ өвчнөөр нас барсан чихрийн шижинтэй хүний тоо олон байгаа нь анхаарал татсан. Нийт нас барагсдын хоёр хувийг энэ ангилалд багтаж буй өвчтөнүүд эзэлж байгаа.

Ямар замаар халддаг вэ?

Хамгийн түрүүнд уг вирусийн халдварыг тээгч бусад хүмүүсээс авах нь ойлгомжтой. Хүний ам болон хамраар дамжих агаар дуслын замаар халдана гэсэн үг. Та бидний дээрх хоёр эрхтнээс нүдэнд үл үзэгдэх жижиг хэлбэрийн дуслууд цаг ямагт орчин тойронд тархаж байдаг. Вирус тээсэн ийм дуслууд хүнээс хүнд хүртэхээс гадна орчин тойрон дах элдэв эд зүйлс, гадаргууд наалддаг. Ийм учраас мэргэжилтнүүд амандаа амны хаалт буюу маск зүүгээгүй хүнтэй нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байгаа. Ковид-19-ийн вирус агаараар биш, амьсгалын замаар дамжиж байгааг судлаачид тогтоочихсон.

Шинж тэмдэг илрээгүй цоо эрүүл байгаа хүнээс энэ вирус халдах боломжтой юу?

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд уг вирусийг судалсан эрдэмтдийн үзэж буйгаар ямар ч шинж тэмдэг илрээгүй хүнээс халдвар авчихсныг нотлох баримт бараг алга байна. Гэвч дээр хэлсэнчлэн ямар ч шинж тэмдэггүй атлаа шинжилгээгээр коронагийн халдвар авсан хүн цөөнгүй гарч байгааг санахад илүүдэхгүй. Яг үүнийг баттай нотлох, эсвэл үгүйсгэхийн тулд эрдэмтэд үргэлжлүүлэн судалгаа хийсээр байна.

Халдвартай хүний ялгадаснаас халдвар авч болох уу?

Өнгөрөгч хоёр сарын туршлагаас вирус хүний ялгадсаар дамждаг байх магадлал тун бага гэж үзэж болно. Гэхдээ мэргэжилтнүүд үүнийг нотлох буюу үгүйсгэх судалгааг энэ өдрүүдэд хийж байгааг хэлье. Өнөөдөр хүн амынх нь дунд эл өвчин хурдтай тархаж буй орнуудад өвчтөний ялгадаснаас болж цар тахлын хэмжээний дэгдэлт үүсчихлээ гэж үзэх нэг ч тохиолдол байхгүй байна. Гэхдээ энэ аюулт өвчний үед болгоомж, сонор сэрэмж, мөн хувь хүний ариун цэвэрч байдал маш чухал гэдгийг санахад илүүдэхгүй.

Яг ямар хүнийг сэжигтэй гэж үзэж тусгаарлах ёстой юм бэ. Зарим улс орнуудад хаа хамаагүй хүнийг бариад хорьчихсон тохиолдол гарах боллоо?

ДЭМБ-аас өвчин гарсан газарт байж байгаад ирсэн хүнийг, ялангуяа халдвартай газраас хүрч ирээд 14 хонож амжаагүй байгаа хүнийг тусгаарлахыг зөвлөж байгаа.

Би өөрийгөө Ковид-19-өөс хэрхэн үр дүнтэйгээр хамгаалах вэ?

Юуны түрүүнд энэ өвчний талаарх албан ёсны баталгаатай эх сурвалжийн мэдээллийг тогтмол авч байх хэрэгтэй. Үүнийхээ үндсэн дээр халдвар шинээр гарсан болон халдварын гол голомт болох БНХАУ зэрэг газруудад аялахгүй байх нь хамгийн чухал.

-Гар ариутгагч бодисыг өөртөө агуулсан шингэн саван, бусад ариутгагч хэрэгслүүдээр гараа тогтмол угааж цэвэрлэх

-Сэжигтэй байж болзошгүй болон халдварын голомтоос ирсэн хүнтэй болж өгвөл харьцахгүй. Арга ядсан тохиолдолд нэг метрийн зайнаас харьцах. Ингэхдээ заавал амны хаалттай байх. Гар барихаас татгалзах

-Олны хөлийн газраар явах үедээ гараа хамар, нүдэндээ хүргэхгүй байх. Заавал цэвэрлэж ариутгасныхаа дараа дээрх эрхтнүүддээ хүрэх ёстойг анхаарах. Ингэхдээ бээлийтэй гар ч мөн адил таны нүд, хамарт коронавирус халдахаас хамгаалахгүй гэдгийг санах ёстой

ДЭМБ-ын өгч буй эдгээр зөвлөгөөн дээр нэмж хэрвээ таны бие тухгүйтэж өвдөх, улмаар энэ нь коронавирус байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд гэрээсээ дураараа гарч явж, бусадтай ойр дотно харьцалгүйгээр харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой гэдгийг санаарай. Учир нь та уг вирусийн халдварыг авсан байж болзошгүй нөхцөлд үүнийгээ бусдад хүчээр халдаах ёсгүй гэдгээ ухамсарлахыг нэмж сануулахад илүүдэхгүй болов уу.

Эцэст нь дээрх зөвлөгөөнүүдийг Ковид-19-ийн халдвар эрчимтэй тархсан өнгөрөгч хоёр сарын бодит туршлага, мөн шинжлэх ухааны нарийвчилсан судалгааны үндсэн дээр дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд өгсөн гэдгийг онцолъё. Мэргэжлийн хүмүүс энэ вирус, түүний тархалт, эмчлэх арга зам, вакцин гэх мэтчилэн бүхий л нөхцөлүүдийг энэ өдрүүдэд нарийвчлан судалсаар байна.

Эх сурвалж: ДЭМБ-ын албан ёсны цахим хуудас WHO.int

Харин одоо SARS, гахайн ханиадын вирусээр мэргэшсэн Хятадын шилдэг эрдэмтэн Жон Наншаны өөрийнх нь боловсруулсан тусгай зөвлөгөөг хүргэе. Дэлхийн номер нэг эрдэмтний зөвлөгөө магадгүй хамгийн шилдэг нь, бас үр дүнтэй нь байж болох юм.

Ажлын өрөөнд

-Орчноо цэвэр байлгах

-Нэг дор олуулаа суудаг бол хоорондоо нэг метрээс хол зайтай суух

-Амны хаалт байнга зүүх

-Хоёр цаг тутамд гаднаас цэвэр агаар оруулах

-Шингэн уух зүйлсээ тагтай аяганд байлгах

-Гараа ойр ойрхон угаах

-Буцалсан халуун ус сайн уух

Хоолны газарт

-Аль болох цөөхүүлээ хооллох. Хамт олноороо бөөнөөрөө зэрэг хооллохгүй байх

-Хоорондоо нэг метрээс хол зайтай суух

-Хоорондоо юм ярилгүйгээр хурдан хооллох

-Түүхий, бүрэн боловсруулаагүй бүтээгдэхүүн идэхгүй байх

Цахилгаан шатанд

-Аль болох цахилгаан шатанд суухгүй байх

-1-5 дугаар давхрынхан явган шатаар явцгаа

-Амны хаалт зүүх

-Шатны товчлуурт хүрсэн бол дараа нь заавал гараа угаах

Ариун цэврийн өрөөнд

-Гоожуурыг байнга цэвэрлэж, ариутгах

-Алчуур, бээлий зэрэг цэвэрлэгээний материалыг өрөө бүрт сольж хэрэглэх

-Байнга цэвэр агаар оруулж, агаар сэлгэх

Хурлын өрөөнд

-Хуралдах давтамжаа аль болох цөөлж, олон удаа ойр ойрхон хуралдахаас зайлсхийх

-Зайлшгүй хурал хийх бол аль болох цөөн хүн оролцуулах

-Хоорондоо нэг метрийн зайтай сууж хуралдах

-Бүгд амны хаалт зүүх

-Товч, тодорхой ярилцаж, хурлаа хурдан дуусгах

-Бичиг цаас бусдад өгсөн, авсныхаа дараа гараа угаах

-Цай, кофены аягаа буцалж буй халуун усанд хийж ариутгах

-Хурлын үеэр өрөөнд гаднаас цэвэр агаар оруулах

-Хурлын дараа танхимыг ариутгаж халдваргүйжүүлэх

Эх сурвалж: Udriinsait.mn

Энэ аюулт өвчин хэзээ намжиж, дуусах вэ?

Хүн бүрийн дор бүрнээ асууж буй энэ асуултад тодорхой баттай хариу өгч чадах нэг ч эрдэмтэн, мэргэжилтэн өнөөдрийн байдлаар гараагүй л байна. Гэхдээ мэргэжилтнүүд вакцинжуулалтад ихээхэн найдвар тавьж байгаа бөгөөд бүх нийтийг дархлаажуулах замаар өвчнийг аажмаар багасгаж, намжаах нь хамгийн найдвартай цорын ганц арга гэж үзэж байгааг дуулгая. Санаа зовоож буй гол асуудал нь энэ вирус ийм маягаар үргэлжлэн тархаж, улмаар амьсгалын замын нийтлэг вирус болж хувирах аюул юм. Ийм тохиолдолд бүх нийтийг вакцинжуулалтад хамруулаад ч цаана нь хүмүүс Ковидоор өвчилсөөр, үхсээр байна гэсэн үг.

Ингээд төгсгөлд нь орон орны эрдэмтэд коронагийн талаар юу хэлснийг сонирхоцгооё.

Умард Английн Эрүүл мэндийг хамгаалах их сургуулийн професор Пол Хантер:

ДЭМБ-ын Ерөнхий захирал саяхан тархаж буй халдварт өвчнийг хянах цонхыг багасгаж, цомхон хүрээнд оруулж байгаа гэдгээ хэллээ. Энэ бол дэлхий даяар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хийж буй бидний тэмцэл, чадвар ямар их үр дүнтэй болж байгаагийн илрэл мөн

Синайн хойгийн Эрүүл мэндийн их сургуулийн микробиологийн эрдэмтэн, доктор, профессор Бенхур Ли:

SARS-CoV-2 вирусийн тархалтад иргэд нь хамгийн ихээр өртөж буй орнуудаас ирүүлсэн албан ёсны тайланг би сая үзлээ. Уг тоо баримтууд биднийг тайвшрах болоогүйг сануулж байна.

ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, доктор Майкл Райн:

Энэ өвчинтэй холбоотой бүхий л таамаглалыг манай эрдэмтэн мэргэжилтнүүд шалгаж нягталсаар байна. Бид бүхний энэ өвчний талаарх ихэнх таамаглал буруу байгааг хэлэхийг хүсч байна. Тиймээс тайвширч алмайралгүй тэмцлээ үргэлжлүүлж, дахин сайтар нягталж, судлах ёстой

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Марк Липсич:

Миний хувьд энэ өвчин та бүхний найдаж хүлээж байгаа шиг намжих биш, харин эсрэгээрээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд очиж болзошгүй гэж би болгоомжилж байна. Хэрэв тийм аюултай байдалд хүрвэл дэлхийн нийт хүмүүсийн 40-70 хувь нь Ковидийн халдварт өртөхийг үгүйсгэхгүй. Цаашаагаа дахиад олон жилээр ужгиран үргэлжилж болох юм шүү

 

#МонголТөр

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа