Бидэнтэй нэгд

Улс төр

Тавантолгой тойрсон зодоон М.Энхсайханыг бүх насаар нь хорьсноор дуусах уу?

Нийтэлсэн

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимд бодлого зангидах яамгүй бараг албан ажлын өөрөөнөөс илүү гарах юмгүй нэгэн портелгүй сайд байсан нь М.Энхсайхан. Засгийн газрын тогтоолын дагуу Ажлын хэсгийг ахалж, төслөө боловсруулаад түүнийгээ танилцуулах гэсэн үүрэгтэй.

Зөвхөн мега төслүүдийг хариуцан ажиллахаар парламентаас виз даруулж байсан уг эрхэм эрхэлсэн ажлынхаа хүрээнд Оюу Толгой, Тавантолгой хөрөнгө оруулалт, түүнийг тойрсон томоохон бүтээн байгуулалтын ажлыг нугалах үүрэг хүлээж байсан энэ. Түүний эхлүүлсэн, өөрөө гардаж хэрэгжүүлсэн ажлын нэг нь Тавантолгой гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай хамтарч эдийн засгийн эргэлтэд оруулах байлаа. Гэвч Монгол, Япон, Хятад гэсэн гурван улсын хамтарсан консорциумтай гэрээ үзэглэх өдрийн өглөө УИХ-ын хаврын чуулганы нээлттэй давхцаж, тухайн үеийн спикер З.Энхболд мэдэгдэл хийснээр М.Энхсайханы эхлүүлсэн ажил бүхэлдээ зогсож байсан юм.

Үүнээс хойш Тавантолгой өөрийн хүчин чадлын хүрээнд ажилласныг эс тооцвол гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай хамтарсан байдлаар хөдөлгөх ажил Засгийн газар, парламентын төвшинд таг гацсаар өнөөдрийг хүрч байна. Сонирхолтой нь, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газарт мега төсөл хариуцан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-д зааснаар “хорлон сүйтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хэрвээ шүүх прокурорын хүсэлтийг хангавал М.Энхсайханд 12-20 жил эсхүл бүх насаар хорих ял шийтгэх юм.

Үүнээс хойш Тавантолгой өөрийн хүчин чадлын хүрээнд ажилласныг эс тооцвол гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай хамтарсан байдлаар хөдөлгөх ажил Засгийн газар, парламентын төвшинд таг гацсаар өнөөдрийг хүрч байна. Сонирхолтой нь, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газарт мега төсөл хариуцан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-д зааснаар “хорлон сүйтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хэрвээ шүүх прокурорын хүсэлтийг хангавал М.Энхсайханд 12-20 жил эсхүл бүх насаар хорих ял шийтгэх юм.

Санаж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулах хүсэлт бүхий 170 хуудас материалыг иргэнийхээ хувиар өгсөн байдаг. Бүхэлдээ Тавантолгойн гэрээтэй холбоотой уг материалын гол агуулга нь Тавантолгойн ордыг гаднынханд үнэгүй, 100 жилээр өгье гэсэн заалт байгаа гэдгийг Х.Баттулга өөрөө ч онцолсон байдаг.

Гэвч байгуулаагүй гэрээний төслөөр М.Энхсайханд ял тулгасан, тэгэхдээ бүр “хорлон сүйтгэх” гэдгээр зүйлчилж байгаа нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад байж болохгүй үйлдэл гэсэн шүүмжлэл нийгэм, улс төрийн хүрээнд гараад байна. Нийтлэлч Баабар “Шүүх, цагдаа, АТГ, тагнуул, прокурорын ажилтнууд буруу шийдвэр гаргаж, гаргуулж буй бол хожим өөрийгөө зөвтгөх бичиг баримтаа хуулж аваад айклоудад хадгалчих хэрэгтэй. Хожим мэдээж буруутна, үр хүүхэд нь хүний нүүр харах эрхгүй болно. Ямар ч байсан өөрийгөө зөвтгөх баримт чухал” хэмээн М.Энхсайханы жишээг эш татан жиргэсэн нь үүнийг илтгэнэ.

Улсын баатар Э.Бат-Үүл ч “Энхсайхан, Ганболд нарыг гаднын гар хөл болсон хүний захиалгаар шүүх гэж байгааг шударга шүүх гэж шаахыг би зад эсэргүүцнэ! Ардчилсан үзэлтнүүдээ цуглуулна! Коминтерний гар хөл болсон түүхийг Монголд ахин алхуулахгүй!” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь М.Энхсайханд тулгасан ял дан ганц Ерөнхийлөгч Х.Баттулга нарын зөрчил гэхээсээ АН-ын лидер хоорондын зодоон болж, хүрээгээ тэлснийг харуулж байна.

“Хорлон сүйтгэх” ял унаад байгаа сайд асан М.Энхсайхан энэ тухайгаа “Ардчилсан нийгэм байгуулах гэж олон жил зүтгэсний хувьд бага ч болов найдлага байна. Би шүүхэд итгэхийг хүсч байна. Үр дүн нь яаж ч гарсан байлаа, Монголын нийгэм ямар дүр царайтай байгааг өөрийнхөө бие дээр харуулчихъя. Тэрнээс надад хулчийгаад байх зүйл алга. Нэг удаа би АТГ-ын мөрдөгчийн тогтоолоор 24 цаг 461 дүгээр ангид байсан. Хохирогчийн хувьд Монгол Улсад болж байгаа асуудлыг олон улсын байгууллагууд мэддэг байгаасай гэж бодож байгаа. Э.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд бүгдийнх нь эсрэг ажиллагаа явж байгаа. Монгол Улсыг ардчилсан нийгэм руу оруулж өгсөн, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүд авч ажилласан бүх л хүнийг хоморголон шийтгэх арга хэмжээ явж байгаа нь санаа зовоож байна. Энэ харийн санаархал биш байгаасай.

Бидний хийсэн төсөл бол олборлосон нүүрсээ боловсруулсныхаа дараа гаргах тухай байсан. Үнийн талаас харсан ч боловсруулсан нүүрс түүхий нүүрснээсээ гурав дахин үнэтэй. Нүүрсээ зараад олох орлого нь гурав дахин нугарна гэсэн үг. Хоёр дахь нь, төмөр зам. Нүүрсний бизнес гэдэг бол эцсийн дүндээ тээврийн бизнес. Тээвэр байхгүй бол нүүрс гаргах хэцүү. Хэрэв төмөр замаа барьчихсан бол автомашинаар тээвэрлэх өртгөөс олон дахин бага. Өнөөдрийн “Эрдэнэс Тавантолгой” асар ашигтай ажиллаж байна гэж ярьж байгаа бол тэр тоог нь гурваар үржүүлэх хэмжээний үр ашигтай төслийг бид санал болгосон. Төмөр замгүйгээс болоод ашиг алдахаас гадна хэчнээн жолооч нас барж, байгаль орчин яаж бохирдож, олон хүний амьдрал сарнисныг бодох хэрэгтэй. Коронавирусээс болоод ачилт хийж чадахгүйд хүрээд байна. Төмөр замтай байсан бол нүүрс тээвэр хэвийн л явах байлаа. Тэмээ, ямааг харьцуулж болохгүй гэж хэлээд байгаагийн шалтгаан энэ” хэмээн ярьжээ.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан сайд асан М.Энхсайханы хэлдэг үнэний ортой. Хэрвээ Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замыг бариад ашиглалтад оруулсан бол хилээ хааж, тэр хэрээрээ нүүрсний экспортын орлогоо алдаж суух шалтгаан бидэнд байхгүй байв. Гэвч байгуулаагүй гэрээнийх нь төлөө ажлын хэсгийг ахалж байсан түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөөд сууж байгаа нь ганц хоёр хүний зөрчил гэхээсээ олон улсад Монголын хууль, шүүхийн байгууллагыг муухай харагдуулах уршигтай ч Тавантолгой тойрсон зодоон М.Энхсайханыг бүх насаар нь хорьсноор дуусах уу? гэсэн асуулттайгаар шүүхийн өмнө очиж байх шиг. Нөгөөтэйгүүр, шүүх байгууллага үнэхээр өрсөлдөгчөө нухчин дарах зэвсэг болсон уу эсвэл холбогдох ном журмын хүрээнд ажиллах уу гэдгийг тэндээс харж болох нь.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа