Улаанбаатар
Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүллээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминНийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм.Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна. Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогийн тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ