CRI Монгол радио
“Уучлал гуйх”-ыг Хятадаас шаардах нь үндэслэлгүй инээдтэй хэрэг
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом тахал өвчний эсрэг тэмцлийн үйл явцад дэлхий нийтэд гутаан доромжлох байдал үүсэж буйд гүнээ эмзэглэж буйгаа илэрхийлжээ.
Тахал өвчин хамгаас түрүүнд дэгдсэн орны хувьд Хятад улс “гутаан доромжлол” -д хамгаас илүү өртжээ. Тун саяхан Америкийн Fox телевизийн нэгэн хөтлөгч “шинэ төрлийн коронавирусийн эх үүсвэр Хятад улс” гэж хөөрөгдөн, уучлал гуйхыг Хятад улсад шаардаж байна гэсэн юм.
Хэрэг дээрээ вирус хаанаас гаралтай болох нь одоод хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд Хятад улс мөн бусад орнуудын нэгэн адил вирусийн хохирлыг амсагч болж байгаа юм. Хятад, ДЭМБ-ын хамтарсан мэргэжилтний баг судалгааны тайлангаа гаргаж, энэ урьд өмнө мэдэгдэж байгаагүй вирусийн эсрэг Хятад улс ард түмнийхээ амь насыг хамгаалахын тулд түүхэн дэх хамгийн зоригтой, уян хатан, хамгийн идэвхтэй урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн гэж тэмдэглэжээ. Дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалсан бөгөөд үүний тулд амь нас, эд хөрөнгийн асар их өртөг зарцуулсан юм.
Өвчин тахал өдгөө дэлхий даяар тархаж байна. 4-ний 18:00 цагийн байдлаар, Хятад улсаас бусад 76 улс оронд нийт 13000 гаруй тохиолдол бүртгүүлсэн бөгөөд Америк зэргийн зарим улс оронд Хятадад ерөөс аялаагүй , оношлуулсан тохиолдолтой ойртоогүйгээр халдвар авсан тохиолдлууд гарч байгаа юм.
Мэдээж вирус Хятадаас гаралтай гэж үзэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй учраас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ төрлийн коронавирусийг “Хятадын вирус” хэмээх нь туйлын хариуцлагагүй үйлдэл бөгөөд “Хятад уучлал гуйх ёстой ” гэдэг нь ямар ч үндэслэлгүй, инээдтэй хэрэг юм.
Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчдийн Хятадыг “гүтгэх” -ийн зорилго нь тахал үүссэний бурууг Хятад улсад тохохын төлөө юм. Хятадыг үл тоомсорлосон сөргө үзэл болон тахал өвчнийг улс төржүүлэх гэсэн зарим улс төрчдийн муухай хуйвалдааныг харуулсан юм.
Одоогийн байдлаар эх үүсвэр нь тодорхойгүй шинэ төрлийн коронавирус бол хүн төрөлхтний нийтлэг дайсан юм. Хувь заяа нэгтэй одоогийн даяаршлын эринд эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах нь өвчин тахлын эсрэг тэмцэхийн хамгийн хүчтэй зэвсэг юм. Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар мунхаг балайг тэвчиж, хамтын ажиллагаагаар буруу ойлголтыг хориглох ёстой.
Сарантуяа