Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Ковид 19-ийн дараа шинээр хорвоод мэндлэх альфа үeийнхний тоо огцом өсөх үү?

Нийтэлсэн

2001 оны 9 сарын 11-ний халдлагыг дэлхий мартаагүй байна. Тэгвэл уг халдлагын дараах аравдугаар сараас жил хагасын хугацаанд АНУ-ын хүн ам мэдэгдэхүйц хэмжээгээр өсчээ.

Тухайн үед бид бүхний сайн мэдэх Америкийн хамгийн том хэвлэл мэдээллийн агентлагт дадлагажигч сурвалжлагч хийж байсан Майкл Эндрю Таун энэ талаар багагүй цаг хугацаа гарган явж, судалсан нэгэн юм. Гэвч тус агентлагийн холбогдох албан тушаалтнууд түүний цаг заваа зориулан байж хийсэн сурвалжлагыг олон нийтэд түгээхээс татгалзсан гэнэ. Эндрюгийн баталж буйгаар Нэгдсэн Улсын нэлээд хэдэн муж, ялангуяа халдлага болсон Нью-Йорк болон түүний дагуул хэд хэдэн жижгэвтэр хотын хүн ам мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн аж.

“Үүнд Вашингтон DC, Лос-Анжелес, Сан Франциско, Денвер, Чикаго зэрэг томоохон хотуудыг нэрлэж болно. Би эдгээр хотуудын нэг бус эмнэлэг дээр очиж, террорист халдлага гарсны дараах 9 сараас нэг жил хагасын хугацаанд шинээр төрсөн хүүхдүүдийн судалгаатай өөрийн биеэр танилцсан. Гэвч харамсалтай нь террорист халдлагын дараа Америкийн хүн ам ийнхүү өсч байгаа явдал эрх баригчдад, албан тушаалтнуудад таалагдаагүй учраас тэд миний бэлтгэсэн мэдээллийг ил гаргахыг хориглосон” хэмээн Эндрю Таун Оросын мэргэжил нэгт сэтгүүлчдэд ярьсан байна.

Яагаад америк эхчүүд тэр аймшигт халдлагын дараа ийнхүү олноороо хүүхэд төрүүлэх болсон шалтгааныг тус улсын эх баригч эмч нар АНУ-ын олон муж, хотуудад онц байдал зарлаж, айдас хүйдэстээ автсан иргэд удаан хугацаагаар гэрээсээ гаралгүй бүгэцгээсэнтэй холбон тайлбарладаг аж.

“Гэртээ хийх ажилгүй зүгээр сууцгааж байгаа хосуудын сексийн харилцааны давтамж нь террорист халдлагын өмнөх ердийн өдрүүдээс  илүү нэмэгдсэн гэдэг үгээр үүнийг тайлбарлаж болно” хэмээн Колорадо мужийн Денвер хотын төрөх эмнэлгийн эмч, эх барих анагаах ухааны доктор, Морис Уильямс, Эндрюд ярьжээ.

Эндрю ганц Денвер төдийгүй Америкийн хэд хэдэн хотын арав гаруй эмнэлгийн үүдийг сахисны эцэст сонирхол татахуйц судалгааг гартаа оруулж. Түүний баталж буйгаар Нью-Йорк хотын африк гаралтай иргэд амьдардаг захын нэг жижгэвтэр дүүрэгт гэхэд халдлага болсноос хойш жил хагасын дотор төрсөн хүүхдийн тоо өмнөх он жилүүдийнхээс 1,60 хувиар илүү байжээ. Ийм маягаар төрөлтийн статистик өссөн газруудын тоонд баруун эргийн муж, хотууд илүүтэй давамгайлж байсан гэнэ.

Эндрютэй санал нэг мэргэжлийн хүмүүс ч Америкт нэг бус бий. Тэдний нэг болох Стэнфордын их сургуулийн судлаач Жон Макфестер “Халдлагын дараах нэг жилээс жил хагасын дотор манай улсад төрөлт өмнөх он жилүүдээс мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн. Гэвч үүнийг албан ёсны статистик судалгаанд зориуд санаатайгаар нуун дарагдуулсан юм шиг надад санагддаг. Тухайлбал 2000 онд Нэгдсэн Улсын хэмжээнд 4 сая 58000 шинэ иргэн мэндэлсэн атлаа 2001-2002 онуудад энэ тоо буурсан байдалтайгаар албан ёсны статистикт тусгагдсан байдаг. Томоохон муж, хотуудын эх барих эмч нар төрөлт нэмэгдэж байгааг илт анзаарчихаад байхад албан судалгаанд ингэж буурч мэдээлэгдсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй. Зарим албаны хүмүүс ингэж буурч мэдээлэгдсэн шалтгааныг Америкийг зорих цагаачдын урсгал халдлагын дараа багассан гэхчилэнгээр тайлбарладаг ч би үүнтэй санал нийлэхгүй” хэмээн ярьж байна.

Тэгвэл үүнтэй ижилхэн шинээр төрсөн хүүхдийн тоо нэмэгдэх үзэгдэл 2003 онд БНХАУ-д SARS-ын халдвар дэгдсэний дараа мөн адил ажиглагджээ. Тухайн оны сүүлээр болон 2004 оны эхээр тус улсын томоохон хотууд болох Бээжин, Гуанжоу, Шанхай зэрэгт шинээр хорвоод мэндлэгсдийн тоо илт анзаарагдахуйц хэмжээнд нэмэгдсэн аж. Гэвч АНУ-ын эрх баригчдын нэгэн адил Хятадын албаны хүмүүс энэ үзэгдэлд тун дурамжхан хандсан тул албан ёсны судалгаанд төрөлтийн тоог бас л дарж мэдээлэх болжээ.

Америк эмч Морисын мэргэжил нэгт нанхиад эмч Киу Ланфений баталж буйгаар түүний хариуцсан Гуандун мужийн томоохон эмнэлэгт жирэмсний хяналтад орохоор ирсэн эмэгтэйчүүдийн тоо 2003 оны сүүл, 2004 оны эхээр нэмэгдсэн гэнэ. Гуандун муж бол SARS-ын халдвар эхэлж дэгдсэн газар гэдгийг олон хүн санаж байгаа биз ээ. Тус мужийн томоохон хотуудад тэр он жилүүдэд онц байдал зарлаж, эрх баригчид ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байв.

“Хэдийгээр БНХАУ тэр үед Нэг гэр бүл-Нэг хүүхэд бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байсан ч анхны болон хоёр дах хүүхдээ SARS-ын онц байдал зарласан өдрүүдэд хэвлийдээ олсон олон хятад эмэгтэйчүүдийг би болон манай эмч нар эх барьж авсан юм шүү” гэж Киу эмч Dailymail-ийн сурвалжлагчид 2010 онд тэтгэвэрт гарсныхаа дараа ярьжээ.

Үүнтэй төстэй үзэгдэл Дэлхийн II дайны дараах Европ, Америкт гарч байсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 1950-иад оноос АНУ, Европт шинээр хүүхэд төрүүлэх уралдаан зарлачихсан юм шиг л төрөлтийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд тэр цаг үеэс эхэлж төрсөн хүүхдүүдийг Baby Вoomer-үүд хэмээн нэрлэдэг билээ. Чухам энэ Baby Boomer-үүд нь өнөөгийн Z үеийнхний өвөө, эмээ нар гэж хэлж болно. Эцэст нь хэлэхэд корона вирусээс айж, гэрээсээ гарахгүй бүгэж байгаа энэ өдрүүдэд хэчнээн эхчүүдийн хэвлийд шинэ цагийн альфа үеийн бэби нар бойжиж эхэлж буйг хэн ч мэдэхгүй шүү дээ. Учир нь яг энэ вирус шиг олныг хамарсан онц байдал, хорио цээрийн дараа нялх baby-үүдийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсдөг гэдгийг дээрх хүмүүсийн яриа бэлхнээ баталсаар л. Гэхдээ мэдээж эрх баригчид энэ мэт үзэгдэлд яагаад дурамжхан ханддаг шалтгааныг бичих нь илүүц биз ээ.

 

Эх сурвалж: Правда, Известия, NYTimes, Dailymail.co.uk

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа