Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Франц иргэнтэй эхлээд уулзсан 42, ойрын хавтьлын 120 хүнийг олж илрүүлэх үүрэг өгсөн

Нийтэлсэн

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь тогтоогдсон тухай УОК-оос мэдээлэл хийж байна.

УОК өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Юуны түрүүн гадаад иргэнтэй  нисэж ирсэн, хамт хооллосон, буудалд байсан, ажлын байран дээр цуг байсан иргэдийн нэрсийг гаргаж, холбогдож, шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай хийх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт өнөөдөр өглөөний буюу гуравдугаар сарын 10-ны өглөөний 07.00 цагаас эхлэн энэ сарын 16-ны өглөөний 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоож, энэ хооронд бүх шаардлагатай арга хэмжээг авах шийдвэрийг гаргалаа” гэлээ.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь анхны шинжилгээгээр тогтоогдлоо. Бид шинжилгээг давтан хийж баталгаажуулна. Энэ хүн Монгол Улсад ирээд Дорноговь аймагт ажилласан. Бид эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүрэг өгч байна. Гамшгийн тухай хуулиар ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллагууд хийх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин энэ дагуу үүрэг өглөө. Бид шөнийн 02.00 цагаас эхлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг эрт өгч байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан байна. Шөнийн 04.00 цагт  ХӨСҮТ-ийн хоёр баг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн  хэрэгслүүдийг авч Дорноговь аймаг руу явсан. Энэ баг газар дээр ажиллана. Орон нутгийн эмч нар одоогоор халдварын голомтод ажиллаж байна. Тухайн эмч нараас авсан мэдээллээр халдвар авсан иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Одоогоор халуунтай байгаа бусад зовиур илрээгүй гэсэн мэдээллийг өгөөд байна. Мэргэжлийн баг очиж үнэлгээ хийж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр явсан.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо