Улс төр
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө карантилжээ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө карантилсан тухайгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзлалт, цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусний тархалт их газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руу ойртож явна” гэсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу БНСУ дахь 1000 иргэнийг авчрах тусгай үүргийн онгоц хөөргөхөөр болсон байдаг. Тодруулбал, жирэмсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэдтэй иргэдийг нэн тэргүүнд эх оронд эргүүлэн авчрах бөгөөд ингэхдээ дөрвөн удаагийн нислэг үйлдэх шийдвэр гаргасан юм. Мөн Япон улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэсэн. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцах юм. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж эхлээд байгаа юм.