Бидэнтэй нэгд

Нийгэм

Ө.Цолмон: АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг 3-р сарын 20-ноос хаалгаа барихаас аргагүй боллоо

Нийтэлсэн

АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон улсын хамтарсан Сургалтын эмнэлэг 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хаалгаа нээсэн. Тус сургуулийн оюутнууд дадлага хийх, иргэдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх чадамж бүхий гурав дахь шатлалын эмнэлэг таван сар ажиллаад санхүүжилтгүйн улмаас өнөөдөр хаалгаа барихаас аргагүйд хүрээд байна. Сургалтын эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын талаар АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол-Япон сургалтын эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонтой ярилцлаа.

-АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Харамсалтай нь  Их Сургуулийн  эмнэлэгт хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй  маш хүнд нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь 2020 оны улсын төсөвт эмнэлгийн урсгал зардал дөрөв дахин танагдаж батлагдсантай шууд холбоотой. Эмнэлгийн захиргаа нэг, хоёрдугаар сард 516 сая төгрөгийн өр тавьж, амбулаторийн тусламж үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүлсэн боловч өнөөгийн байдлаар эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах,  ажилтнуудад  цалин олгох асуудал хүндэрч, гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг түр зогсоох аргагүй байдалд хүрснийг эмнэлгийн удирдлага бидэнд мэдэгдсэн.

Улс орон даяар коронавирусийн халдвар (COVID-19) дэгдэж болзошгүй эгзэгтэй,  хариуцлагатай  энэ  цаг үед  эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох нь маш харамсмаар,  байж боломгүй асуудал гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа. Үүнээс гарах гарц Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд байгаа гэдэгт бид бүхэн итгэн, хүлээж байна.

-Одоогийн байдлаар ямар ямар тусламж үйлчилгээ  санхүүжилтгүйн улмаас зогссон болон зогсох эрсдэл тулгараад байна вэ? 
-Урсгал зардлын санхүүжилтийн хомсдолоос улбаалан  амбулаторийн, радиологийн, лабораторийн үйл ажиллагаа зогсоход хүрлээ. Түүнчлэн  хөрөнгө оруулалтын төсөв бүрэн шийдэгдээгүйн улмаас  104 ор бүхий дотрын,  мэс заслын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрчимт эмчилгээний, яаралтай тусламжийн, ангиографийн тасгуудыг нээж ажиллуулах асуудал саатаж байна.

-Сургалтын эмнэлэг 2019 оны аравдугаар сард хаалгаа нээснээс хойш хэчнээн хүнд үйлчлэв?
-Монгол-Японы сургалтын эмнэлэг 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх  таван  сарын хугацаанд  40 мянга гаруй  хүнд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ажиллах хугацаанд  28 мэргэжлийн эмчийн  29937 үзлэг, 15 төрлийн 8525 үйлийн оношилгоо, лабораторийн 14925 шинжилгээ, найман төрлийн 13730 дүрслэл оношилгоо тус тус хийжээ. Түүнээс гадна  уламжлалт анагаахын тасагт 839 хүн хэвтэн эмчлүүлсэн дүнтэй байна.

Сургалтын эмнэлэг хаалгаа нээснээс хойш  таван  сарын хугацаанд  40 мянга гаруй хүнд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлсэн.

-Сургалтын эмнэлгийн давуу тал, Монголын эрүүл мэндийн салбарт үзүүлэх хувь нэмэр нь юу байв?

-Япон улсын Засгийн газрын 210 тэрбум төгрөгийн  буцалтгүй тусламжаар  манай  улс түүхэндээ анх удаа Их сургуулийн сургалтын эмнэлэгтэй болсон  нь  Монгол хүн эх орондоо Япон технологи, стандарт бүхий хөгжингүй орнуудын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн юм. Олон улсын жишгээр Их сургуулийн эмнэлэг гэдэг нь  анагаахын сургалт, судалгаа, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг хослуулсан  цогцолбор бүхий Их сургуулийн харъяа байгууллага юм. Шинжлэх ухааны судалгаанд үндэслэн анагаах ухааны шинэ технологийг боловсруулж, нэвтрүүлж, анагаах ухааны нээлт, ололт амжилтад тулгуурласан өндөр технологийг ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлдэг тул Их сургуулийн эмнэлгүүд нь тухайн орны хамгийн шилдэг нь байдаг.

Манай сургалтын эмнэлгийн өөр нэг давуу тал гэвэл эмнэлгийн үйл ажиллагаа Япон улсын  менежментээр явагдаж байгаа, тийм учраас барилгын зохион байгуулалт, тусламж үйлчилгээний урсгал, зохион байгуулалтын бүтэц өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Японы менежментийн төслийн баг 2022 он хүртэл бидэнтэй хамтран ажиллана. Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах мэргэжсэн залуу үе бэлтгэгдэж, нотолгоо, судалгаанд суурилан эрүүл мэндийн тусламжийг цогцоор нь үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын чанарт ахиц гарна. Иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн баг бүрдэх зэрэг олон давуу талтай л даа.

-COVID-19 халдварыг зөвхөн ХӨСҮТ-ийн лабораторид илрүүлж байна. Сургалтын эмнэлэг шинэ халдварыг илрүүлэх лабораторийн болон боловсон хүчний чадамжтай юу?
-АШУҮИС-ийн багш нар Япон болон бусад орнуудад лабораторийн чиглэлээр  дадлага хийж бэлтгэгдсэн учраас COVID-19 халдварыг  илрүүлэх  молекул генетикийн шинжилгээ хийх чадамжтай, хүний нөөц бүрдсэн гэж үзэж байна. Харин лабораторийн хувьд оношлуур, зарим нэг багаж хэрэгсэл худалдан авах шаардлагатай бөгөөд захиалга хийсэн байгаа. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 халдварыг Монголд Улсдаа тархаахгүйн төлөө эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй энэ чухал хариуцлагатай цаг үед өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүдтэй, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эмнэлгийг хаах тухай ярьж байгаа нь харамсалтай.

-Сургалтын эмнэлэгт ямар мэдлэг ур чадвартай, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна вэ?
-Монгол-Японы сургалтын  эмнэлэгт  хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор ба дэд профессор цолтой,  эмчийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй олон багш нараас гадна орон тооны залуу эмч, сувилагч нар  ажилладаг. ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлүүдийн дарга, гишүүдийн олонх нь АШУҮИС-ийн багш нар байдаг.  Монгол Улсын  их сургуулийн эмнэлэг  нь улсдаа манлайлагч эмнэлэг байх ёстой. Энэ утгаараа багш нар аль ч эмнэлгийн   туршлагатай, ур чадвартай эмч нартай  хамтран ажиллах нь нээлттэй байх болно. Цаашид эмнэлгийн мэргэжил бүрийн хүрээнд эмнэл зүйн туршлагатай, чадварлаг багийг бүрдүүлж, хамтран ажиллах шинэ тогтолцоог улсын хэмжээнд бий болгоно. Ингэж чадвал  багш нарын, эмч нарын дунд чөлөөт өрсөлдөөн бий болох, иргэд эмчээ сонгох, чадварлаг эмч, сувилагч нар цагаар, гэрээгээр ажиллах боломж бүрдэх юм.

Эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоовол Баянзүрх дүүргийн 9, 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдийн тусламж үйлчилгээ авах эрх хумигдана, их сургуулийн эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн хот, хөдөөгийн иргэдийн хүлээлт талаар болно.

-Сургалтын эмнэлэг хаалгаа барих болсноор тусламж авах иргэд болон АШУҮИС-ийн оюутнуудын сурч боловсрох эрх ашиг зөрчигдөж байна шүү дээ?
-Тийм ээ. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин өндөр байгааг сэтгүүлчдийн иргэдтэй хийсэн ярилцлагаас болон  үйлчлүүлэгчдийн дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс харж болно. Эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад  хүрвэл хамгийн түрүүнд үйлчлүүлэгчдийн, тэр тусмаа Баянзүрх дүүргийн 9, 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдийн тусламж үйлчилгээ авах эрх хумигдана, их сургуулийн эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн хот, хөдөөгийн иргэдийн хүлээлт талаар болно.

Их сургуулийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ явуулдгаараа хувийн хэвшлийн эмнэлгүүдээс ялгаатай. Мөн Их сургуулийн эмнэлгийн дэргэд АУС, МУАОУС-ийн байр баригдаж ашиглалтад орсон бөгөөд 3 ба түүнээс дээш курсийн оюутнууд, резиденсийн болон мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтад суралцаж буй эмч, сувилагч зэрэг олон мэргэжилтнүүдийн эрх ашиг зөрчигдөх болно. Удахгүй Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Оюутны байр, Спорт цогцолбор, Номын сан зэрэг барилгууд ашиглалтад орж бүрэн хэмжээгээр кампус болон үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөгдсөн юм. Үүнээс харахад ямар олон үйл ажиллагаа тасалдаж, олон хүний эрх ашиг зөрчигдөх нь тодорхой.

2019.06.17-ны өдөр болсон Сургалтын эмнэлгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байв.

-Япон улсын Засгийн газар Монгол-Японы хамтарсан Сургалтын эмнэлгийг барих санхүүжилт, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэжээ. Монгол Улсын Засгийн газар ямар үүрэг хүлээсэн бэ?
-Анагаах ухааны сургалтын эмнэлэг байгуулах төсөл нь Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн JICA-гийн түүхэн дэх хамгийн том төсөл байсан. Энэхүү хоёр  улсын хамтын ажиллагааны санамж бичигт  захиалагч нь БСШУСЯ, хэрэгжүүлэгч нь JICA олон улсын байгууллага, хүлээн авагч нь АШУҮИС болохыг тодорхойлсон.

Төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 346-р тогтоол гарч, их сургуулийн эмнэлэг байгуулах ажлыг БСШУС-ын сайдад, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг БСШУС-ын сайдын багцаас гаргахыг, урсгал зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайдад тус тус даалгажээ.  Монгол Улсын  Засгийн Газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолоор  АШУҮИС-ийн эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, санхүүжилтийг Улсын төсөвт тусган ажиллахыг Эрүүл мэндийн ба Сангийн сайдад үүрэг болгосон.

Дээр дурьдсан Засгийн газрын тогтоолуудаас харахад Их сургуулийн эмнэлгийн ашиглалтын дараах хөрөнгө оруулалтын  ба жил бүрийн урсгал зардлыг Монголын Засгийн Газар хариуцах нь тодорхой байна. Японы тал эмнэлгийн барилгыг барьж, тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулсан, олон эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг  Япон улсад  сургаж үүргээ бүрэн биелүүлсэн. Харин манай Засгийн газар  үүргээ хэрхэн  биелүүлснийг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

COVID-19 халдварыг Монголд Улсдаа тархаахгүйн төлөө эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй энэ чухал хариуцлагатай цаг үед өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүдтэй, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эмнэлгийг хаах тухай ярьж байгаа нь харамсалтай.

-Засгийн газар 2020 оны төсөв болох 17 тэрбум төгрөг төсөвлөсөн ч яагаад 4.5 тэрбум болж буурсан хэрэг вэ?  
-АШУҮИС-ийн эмнэлгийн захиргаа нь 2020 онд шаардлагатай 17.9 тэрбум  төгрөгийн урсгал зардлын төсвийг хугацаанд нь ЭМЯ-нд өгсөн гэсэн. Энэ төслийн санал нь ЭМЯ, Сангийн яам, Засгийн газраар дамжаад УИХ-аар Улсын төсөв хэлэлцэх явцад эмнэлгийн төсөв дөрөв дахин танагдаж  4.5 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг. Эмнэлгийн 2020 оны урсгал зардлын санхүүжилт дутуу төсөвлөгдсөнөөр сургалтын эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, зогсоход хүргэлээ.  Ямар түвшинд, яагаад  эмнэлгийн урсгал зардлын  санхүүжилт танагдсан нь бидэнд тодорхойгүй байна. Үүнд ЭМЯ, Сангийн яам хариулах байх.

-Асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Та бүхэн яам, тамгын газарт хандав уу. Ямар хариу өгч байна вэ?
-Эмнэлгийн санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө АШУҮИС-ийн   эмнэлгийн захиргаа хөөцөлдөж ажиллаж байгаа боловч үр дүн гараагүй тул  багш, эмч, сувилагч, ажилтнууд бид дуу хоолойгоо хүргэхээс өөр аргагүй болсон. АШУҮИС-ийн багш нар, Их Сургуулийн эмнэлгийн хамт олон 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр 310 ажилтны гарын үсэг бүхий албан бичиг Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж, санхүүжилтээ шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг  хүссэн. Манай хамт олны хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг  ЗГХЭГ-аас Эрүүл мэндийн яаманд даалгасан боловч яамнаас бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Сургалтын эмнэлгийн захирал 2020 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн №1/141 тоот албан бичгээр тус эмнэлгийн үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс зогсох тухай мэдэгдсэн  боловч хариу өгөөгүй, санхүүжилт өнөөг хүртэл шийдэгдээгүй  байна. Цаашид сургалтын эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллахад Их сургуулийн эмнэлгийн эрх зүйн статусыг тодорхой болгох,  эрх зүйн   зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байна. Иймээс  Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд Их сургуулийн эмнэлгийн тухай нэмэлт заалт оруулах санал бүхий албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүллээ. УИХ-ын дарга ажлын хэсгийг байгуулж, асуудлыг судлахыг даалгасан гэж бидэнд дуулгасан.

CRI Монгол радио7 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио7 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио7 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио7 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио7 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм7 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий7 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг7 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий7 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий7 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр7 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр7 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент7 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ