Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Манайд ирсэн коронавирусийн тохиолдлуудыг ажиглахад хамар битүүрэх, толгой болон хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байна

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус өвчний шинж тэмдэг болон эмнэлэгт буй иргэдийн биеийн байдал, халдвартай иргэнийг хэрхэн илрүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тусгай үүргийн онгоцоор ирсэн 1,000 гаруй иргэнээ бүгдийг хяналтдаа аваад шинжилж, тусгаарлалтад авсан байгаа.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 12 батлагдсан тохиолдол байна. Энэ нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. Эдгээр хүмүүсийн эмнэл зүй, тархвар зүйг тандаж, дүгнэлтээ гаргаж эхэлж байна.

Ирж байгаа зорчигчдыг хаагуур явсан, хаанаас халдвар авч байсан болох, хэд хоногийн хугацаанд шинж тэмдэг илэрч байгааг нарийн гаргадаг. Ингэхэд 12 хүний зарим нь хоёр хоногийн дараа, заримд нь 14-16 хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдаж байна.

Өвчлөл гарсан улс орнуудын туршлагаас харахад коронавирусийн өвчлөлийн гол шинж тэмдэг нь халуурах гэдгийг мэдээлж байгаа.

Бидний ажигласнаар халуурах нь коронавирусийн өвчлөлийн эхний шинж тэмдэг биш байна
Харин манайд ирсэн тохиолдлуудыг ажиглахад ихэвчлэн хамар загатнах, битүүрэх, толгой өвдөх, бие сульдаж ядрах, дотор муухайрах, бие арзайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Бидний ажигласнаар халуун нь эхний шинж тэмдэг нь биш байна. Халуун нь 37, 38 хэм хүрэхтэй үгүйтэй орж ирж байна.

Ирсэн хүмүүстэй ярьж байхад Улаанбаатарт ирсэн хойно цаг агаарын хуурай байдлаас болоод харшил хөдөлсөн юм боловуу хамар битүүрч байсан, толгой бага зэрэг өвдсөн юм боловуу гээд шинж тэмдгээ анзаарахгүй өнгөрөх байдал байна.

Манай монголчууд хөнгөн хэлбэрийн ханиад шуухинааг гэрээрээрээ өөрсдөө дур мэдэн эмчилчихдэг. Ингэж байгаад хүндрүүлэх эрсдэл гарах вий гэдгийг анхааруулж хэлье.

Өвчтнүүдийн клиникийн явц их удаан юм байна. 10 гаруй хоногоос сар шахам хугацаанд эмчийн хяналтад байхаар байна.

Хүн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байх үедээ халдварыг тараадаг.

Манайх тусгаарлалтын хугацаагаа 21 хоног болгосон нь миний хувьд зөв гэж бодож байна.

Баян-Өлгийн боомт, Улаан-Уд-ээс ирсэн хүмүүс хөнгөн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Мөн гадаад руу яваад ирсэн хүнтэй уулзчихаад дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

Хүмүүсийг тусгаарлалтад авмагцаа л шинжилгээ авч байгаа. Сая вирус илэрсэн хүмүүсийн хувьд эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илрэх үед нь олж авч чадсан. Энэ нь цаашдын өвчний явцад их ач холбогдолтой.

Тусгаарлалтад авсан хүмүүсийг ямар улсад хэд хоносон, ямар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлснийг хүн болгон дээр судалж байгаа. Ингээд эрсдэлтэй бүлгийг олж авч байгаа юм. Энэ нь тандалтын сайн тал. Хөнгөн хэлбэрийн эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд зарим хүн хэлэхгүй байх эрсдэл байдаг учраас давтан шинжилгээ авч байгаа. Ингээд давтан шинжилгээ хийхэд вирус илэрч байна.

Одоогоор Монголд байгаа иргэдээс коронавирус илрээгүй
Хилээр болон тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлачихсан гээд тайвширч болохгүй. Хамар битүүрсэн, толгой өвдсөн, дотор муухайрсан, ханиад маягийн шинж тэмдэг илэрсэн, гадагшаа явсан хүмүүстэй уулзсан хүмүүс ХӨСҮТ-д ирээд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Томуугийн 150 гаруй нэгжээс хот, хөдөөгийн ханиадтай иргэдээс давхар шинжилгээ авч байна. Одоогоор Монголд байгаа иргэдээс коронавирус илрээгүй.

Тиймээс гадагшаа яваад ирсэн иргэд сар шахуу өөрийгөө тандах хэрэгтэй.

ХӨСҮТ-д 119 гэсэн 24 цагийн утас ажиллаж байна. Мөн 80086829, 103, 108 дугаарын утас ажиллаж байгаа тул залгаж тусламж авч болно.

Вирус илэрсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна
Вирус илэрсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Хатгаа болж хүндрэх магадлалтай. Түрүүчийн ирсэн хоёр хүн хүндэвтэр байснаа дунд, тогтвортой болсон.

Шинэ коронавирусийн халдвар нь уушгийг өвчлүүлэх, уушгинд нэвчдэс үүсгэх гээд нэлээн хүндрэлтэй явагддаг.

Өвчтнүүдийн явцыг харахад сар шахуу эмчилнэ. Тиймээс орны нөөцийг бэлдэхэд анхаарахгүй бол болохгүй. Гурван удаагийн шинжилгээ сөрөг гарч, вирус илрээгүй үед эмнэлгээс гарна. Тэгэхээр нэг өвчтний эмчилгээ 40 гаруй хоног үргэлжлэхээр байна” гэсэн мэдээллийг өглөө.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ