Бидэнтэй нэгд

Covid-19

COVID-19 халдвар авсан эхний 2 өвчтөн эмчлэгдэж, 20, 14 хоногийн дараа эмнэлгээс гарч байна

Нийтэлсэн

Монгол Улсад коронавирусийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээллээ. Монголд коронавирусийн халдвар авсан иргэдийн тухай мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

2020.03.10-ны өдөр. Гуравдугаар сарын 2-ны өдөр Чингис хаан нисэх буудлаар ирсэн Франц улсын иргэн COVID-19 халдвар авсныг гуравдугаар сарын 2-ны 02.00 цагийн орчимд ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр илрүүлж, Эрүүл мэндийн яам 11.00 цагийн ээлжит мэдээллээрээ олон нийтэд зарлалаа. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар Франц иргэний нэгдүгээр хавьтал болох 123 иргэнийг олж тогтоон, лабораторийн шинжилгээ хийсэн ба өвчтөнтэй хамгийн ойр буюу хамт ажиллаж байсан иргэдэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг албан ёсоор мэдээлсэн.

2020.03.16-ны өдөр. Гуравдугаар сарын 15-ны Сөүлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс, 16-ны Берлин-Москва-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс COVID-19 халдвар илэрч Монголд COVID-19 халдварын 4 тохиолдол бүртгэгдлээ.

2020.03.18-ны өдөр. 3-р сарын 16-ны Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс 17-ны өдөр коронавирус илэрснээр COVID-19 халдварын 5 тохиолдол бүртгэгдэн эмчлүүлж байна.

2020.03.19-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлиний онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Нийт 6 иргэнд COVID-19 халдварын эсрэг эмчилгээ хийж байна.

2020.03.21-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлиний тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд энэ онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрснийг гуравдугаар сарын 21-ний өдөр зарлав. Халдвар авсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ.

2020.03.26-ны өдөр. Гуравдугаар сарын 18-ны Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 болов. Эмч нар халдвар авсан иргэний хамгийн ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Уг онгоцоор ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байсан бол халдвар илэрсэн тул 26-ны өдрөөс эхлэн тусгаарлах хугацааг нэмж долоо хоногоор сунгасныг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ДӨРВӨН НИСЛЭГЭЭР СOVID-19 ХАЛДВАРЫН 10 ТОХИОЛДОЛ ЗӨӨВӨРЛӨГДӨН ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын Ухань хотоос 32 иргэнээ авчирч, 14 хоног тусгаарлан шинжилгээ хийгээд халдваргүйг баталгаажуулаад эмнэлгээс гаргасан. Үүнээс хойш:

  • Сөүл-УБ-244
  • Берлин-Москва-УБ- 231
  • Токио-УБ-256
  • Истанбул-УБ-252 иргэнийг авчирсан бөгөөд тусгай үүргийн сүүлийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 983 иргэний 10-аас нь CОVID-19 халдвар илэрлээ.

Улсын онцгой комисс гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл, 3-ны өдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг хийж, нутаг буцах хүсэлт гаргасан 500 гаруй иргэнээ авчрах шийдвэр гаргаад байна. Эмчлүүлж буй 11 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.

2020.03.28. Гуравдугаар сарын 18-ны Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 ИЛЭРЛЭЭ. Ингээд Монголд коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ.

CGTN мэдээ15 цаг өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ2 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив