Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ.

Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох аж. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй 382 иргэдийг бүртгэлжүүлж, 144 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгч үлдсэн иргэдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулсан байна. Эдгээр иргэдэд өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, сургалтад хамруулаад байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай” гэв.

Нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Түүнчлэн хотын Захирагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ “Улаанбаатар хотын утааг арилгахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байна. Сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үргэлжлэх хугацаа дөрөвдүгээр сарын 01-ээр дуусгавар болж байгаа юм. Ингэлээ гээд бид сайжруулсан түлшний түгээт, угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 210 мянган ширхэг угаарын хийг мэдрэгчийг худалдан авч, иргэддээ нийлүүлэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл өрхүүд угаарын хийн мэдрэгчтэй болно. Үүнээс гадна, айл өрх, иргэдийн өөрсдийн үүрэг, хариуцлага бий. Хотын зүгээс хийх ёстой ажлаа хийж, ажиллаж ирсэн. Одоо иргэдээс ихээхэн шалтгаална. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүр хавар, намар хийнэ” хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар шүүлтүүр хэрэглэж түүхий нүүрс түлж буй 3500 гаруй 64-10кВт-ын зуух нийслэлд байдаг аж. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох аж. Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой юм байна.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй зарим бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ 2020 онд Улаанбаатар хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээ, эмнэлэг сургуулийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн Засаг даргын зүгээс холбогдох газруудад хийгдэх ёстой бүх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг бүрэн шилжүүлж дууссан. Гэхдээ хөл хорио тогтоож хил гааль хаагдсан энэ үед аж ахуйн нэгж байгууллагуудын орлого тасарч алдагдал хүлээж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжийг аль боломжтой хувилбараар дэмжиж ажиллах болно” хэмээн онцолж хэллээ.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг жил бүр хийнэ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлэх аж. Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” хэмээлээ.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа юм. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм6 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий6 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг6 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий6 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий6 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр6 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр6 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент6 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ