Эрүүл мэнд
Д.Нямхүү: Бие биеэ битгий муулаач, намайг муул гэж коронавирус сануулж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлалтад байгаа иргэдийн зарим нь мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлж, вареньтай талх идэхгүй хэмээн эмчийн нүүр рүү шидэж, хоорондоо зодолдож байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэнтэй улс Монголоос өөр байхгүй. Тусгаарлалтад байгаа хүмүүс элдэв зан авираа татаач гэж хүсэх байна” хэмээн хоолой зангируулан ярьсан юм.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгэлийн дэм, эерэг бодол эмчилгээтэй салшгүй холбоотой байдаг талаар ярилаа. “Сэтгэлийн дэм нь эмчилгээний 50 хувь байдаг. Тиймээс бие бие хайрлаж, хүндлээрэй. Хэдхэн монголчууд бид их хувь заяатай ард түмэн шүү. Нэгнээ муулж ажил үйлс, эрүүл мэндэд нь бүү сөргөөр нөлөөл. Бие биеэ бүү муулаач, харин намайг муулаач гэж коронавирус сануулж байна” гэсэн юм.