Covid-19
ОХУ: Сайн дурынханд “COVID-19”-ийн вакцин турших ажлыг V сард эхлүүлэх боломжтой
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анагаахын эрдэмтэн судлаачидтай цахимаар холбогдож “COVID-19” цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Владимир Путин “Тахлын тархалтын оргил цэг хараахан болоогүй байгаа” гэдгийг онцолсон юм.
Харин анагаахын мэргэжилтнүүд “Шинэ төрлийн “коронавирус”-ийн эсрэг вакцин гарган авах ажлыг түргэсгэх боломжтой. Сайн дурын хүмүүст шинэ вакциныг турших ажлыг зургаадугаар биш тавдугаар сард эхлэх боломжтой” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вирусийн тархалт оргил үедээ хүрээгүй байгааг онцолмоор байна. Бусдын алдааг давтахгүй байх нь чухал. Бид өөрсдийнхөө алдаанаас биш шинжлэх ухаан, анагаахын салбарын туршлагаас суралцах хэрэгтэй. Би мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсмоор байна. Олон улсын туршлага дээр үндэслэн хэрэв Эрүүл мэндийн яам зөвшөөрвөл вакцины туршилтын эхний шатыг энэ тавдугаар сард эхлүүлмээр байна. Сайн дурын багийнхныг хэдийн бүрдүүлсэн. Мөн улсын хэмжээнд вакцины туршилтад орох хүсэлтэй сайн дурын хүмүүсийн тоо шаардлагатай тоог давсан” гэж мэдэгдлээ.