Covid-19
Эрээнээс ирэх манай иргэдээс КОВИД 19-ийн шинжилгээ авчээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминУлсын Онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын 50 иргэнийг татан авна. Тэднийг автобусаар эсвэл явган хил нэвтрүүлэх юм. Одоогоор иргэдийг хараахан хүлээж аваагүй байна.
Тэдгээр иргэдээс КОВИД 19-ийн шинжилгээ авсан эсэх талаар ЭМЯ-наас тодруулахад “БНХАУ өөрсдийн зардлаар манай иргэдээс шинжилгээ авсан” гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос нэгдсэн зохион байгуулалттайгаар иргэдийг татан авч, ажиглалт, тусгаарлалтад авах үйл ажиллагааг зохион байгуулахаар Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна.
ажиглалт, тусгаарлалтад авах үйл ажиллагааг зохион байгуулахаар Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна.