Бидэнтэй нэгд

Covid-19

“Wuhan Coronavirus” гэх үгийг урхи болгож ашигласан КИБЕР ХАЛДЛАГА эрчимтэй нэмэгджээ

Нийтэлсэн

“Ковид-19” цар тахлын тархалт буурахгүй, нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед кибер орчин дахь эрсдэлүүд нэмэгдэж буйг Тагнуулын байгууллагаас анхааруулан, мэдээлж байна. Өвчний тархалттай холбоотой худал мэдээлэл тархах эсвэл өвчний талаар онцлох мэдээллээр гарчигласан кибер халдлагууд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Цар тахлын тархалтыг зогсооход чиглэсэн хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс цахимаар өөрийн хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсон нь цахим орчны хэрэглээ нэмэгдэхэд хүргэсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарчээ.

Тухайлбал, Малайзын Кибер аюулгүй байдлын газрын мэдээлснээр тус улсад 2020 оны гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 7-ны хооронд нийт 838 удаа кибер халдлага үйлдэгдсэнээс 18 хувь нь (152 тохиолдол) компани, аж ахуйн нэгжүүд рүү чиглэж байсан бол үлдсэн нь интернэт ашиглаж гэрээсээ ажил хэргээ амжуулж буй хүмүүс болон бусад хувийн хэрэглэгчид рүү чиглэж байв.

Малайз Улсад бүртгэгдсэн халдлагууд нь өнгөрсөн онд гарсан нийт халдлагаас 459 тохиолдлоор илүү байгаа аж. Мөн АНУ-ын кибер терроризмын шинжээч Зохар Пинхасигийн мэдээлснээр, АНУ-д хөл хорио тогтоосноос хойш кибер халдлагад өртсөн тухай дуудлага 8 дахин нэмэгджээ.

Цар тахал нь кибер халдлага үйлдэгчдийн хувьд ашиг олох томоохон боломжийг нээж өгсөн бөгөөд хандалт авах зорилгоор “COVID-19” гэх үгийг агуулсан бусдын анхаарал татахуйц гарчиг бүхий нийтлэл эсвэл эмнэлгийн амны хаалт хямд үнээр борлуулах зар, вирусний эсрэг вакцин амжилттай туршсан гэх хуурамч мэдээ цахим орчинд нийтлэх тохиолдол тасралтгүй гарч байна.

Халдварт өвчин анх БНХАУ-д бүртгэгдсэнтэй холбоотой “Ухань дахь үхлийн аюулт вирус” буюу “Wuhan Coronavirus” гэх үгийг урхи болгож ашигласан төрөл бүрийн халдлага эрчимтэй нэмэгдэж байгааг “Kaspersky” компани онцлов. Олон нийт болон улс төр, эдийн засаг, бизнесийн салбарт ажиллаж буй хэн ч бай цаг үеийн онцлох үйл явдлын талаарх мэдээ, мэдээлэлд хамгийн ихээр анхаардаг нь дээрх урхинд ороход хүргэж байна.

Мөн гэмт этгээдүүд цахим орчинд хувь хүн эсвэл байгууллага руу халдах эсэхээс хамаарч арга нь ялгаатай байна. Тодруулбал, хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженерингийн төрлийн буюу хуурамч цахим шуудан илгээх, холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байна. Харин байгууллага руу халдахдаа илүү өргөн хүрээний буюу DoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож байна.

Үүнтэй зэрэгцэн “ransomware” төрлийн халдлага өөрчлөгдөж “doxware” гэсэн шинэ төрөлд шилжсэн болохыг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь халдлага үйлдэгч этгээдүүд хэрэглэгчийн мэдээллийг барьцаалж, шаардсан мөнгийг нь төлөхгүй бол мэдээллийн өгөгдлийг нь бусдад худалдах, устгахаар заналхийлэхээс гадна аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээс мэдээллээ алдаж, цахим халдлагад өртсөн талаар олон нийтэд мэдээлэх болно хэмээн сүрдүүлдэг байна. Түүнчлэн байгууллагын мэдээлэлд нэвтрэх, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах зорилгоор тухайн байгууллагын ажилтнууд руу чиглэсэн спам, фишинг халдлага үйлдсэн тохиолдол ч бүртгэгджээ.

Хөл хорионы үеэр хэрэглэгчид харилцаа холбооны болон бизнес, санхүү, цахим худалдаа, цахим тоглоомын зориулалттай төрөл бүрийн программ хангамж идэвхтэй ашиглах болсон. Энэ нь дахин эрсдэл дагуулах болсон бөгөөд гэмт этгээдүүд иргэдийн идэвхтэй ашиглаж буй программ хангамжаар дамжин кибер халдлага үйлдэх нь нэмэгдсэн тухай судалгааны дүгнэлт гарчээ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал дэлхийн 20 гаруй орны 90 мянга орчим сургуультай хамтран ажилладаг, 10 сая орчим хэрэглэгчтэй “Zoom app” аппликейшн халдлагад өртсөний улмаас хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, захидал харилцаа /чат/, мөн 04 дүгээр сарын эхээр хийгдсэн хувь хүмүүсийн видео дуудлага, улс орны хэмжээнд болсон томоохон хурал зөвлөгөөний мэдээлэл задарсан тул Малайз, Тайвань тэргүүтэй улс орнууд болон “Yahoo”, “Google” компаниуд “Zoom app” аппликейшнийг хэрэглээнээс хасч, цаашид ашиглахыг хориглоод байгаа юм.

Зөвхөн гуравдугаар сард гэхэд “Zoom app” ашиглаж 200 сая гаруй цахим уулзалт, хурал, зөвлөлгөөн зохион байгуулагдсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүд нь хэрэглэгчийн нэр, нууц үг, уулзалтын дугаар зэрэг хувийн мэдээллийг нь кибер гэмт хэргийн талбар болох “Dark web” дээр байршуулж байна. Тухайлбал “Zoom app” аппликейшний 352 хэрэглэгч, түүний дотор АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллага болон боловсролын 7 байгууллагын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар татаж авах боломжтой холбоос буюу линкийг хайлтын системд үл илрэх “Dark web” дээр байршуулан худалдсан тохиолдол гарсан.

Дэлхий нийт “COVID-19” цар тахлын улмаас улс орнуудын нөхцөл байдал богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөж буйд гол анхаарлаа хандуулж, цахим сүлжээ хэрэглэгчдийн хамгийн эмзэг цэг болсон мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа түр орхигдуулаад байна. Гэрийн нөхцөлд ашиглаж буй суурин болон зөөврийн компьютер, бусад ухаалаг төхөөрөмжүүдийн кибер халдлагаас хамгаалагдсан байдал нь хамгаалалт өндөртэй “оффис”-ийн төхөөрөмжүүдтэй харьцуулшгүй тул кибер халдлагад өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Иймд иргэд гэрээсээ ажиллах тохиолдолд хувийн виртуал сүлжээ (VPN) ашиглах, өөрийн мэдээлэлд нэвтрэхээс өмнө хувийн мэдээллийг баталгаажуулах давхар хамгаалалт үүсгэх, нууц үг болон нэвтрэх эрх шаардахгүй байгаа “wifi” сүлжээ ашиглахаас татгалзах шаардлагатай. Албан байгууллагын хувьд мэдээллийн сангийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, тогтмол шинэчлэл хийж байхад анхаарах нь зүйтэй. Түүнчлэн цахим орчинд бусдын анхаарлыг татах гэсэн “COVID-19” болон бусад онц содон үг, утга агуулгатай холбоосоор нэвтрэхээс өмнө тухайн мэдээ, мэдээлэл нь танд үнэхээр чухал эсэх, эх сурвалж нь найдвартай эсэх талаар нягталсны дараа хандаж байхыг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөж байна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа