Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Энхчимэг: Гэмт хэрэг дижитал хэлбэрт шилжиж байна

Нийтэлсэн

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед цахим орчинд зарын сайтуудаар дамжуулан садар самуун сурталчилж, цаашлаад охид эмэгтэйчүүд биеэ үнэлэх асуудал цахим хэлбэрт шилжээд байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед цахим орчинд зарын групп, сайтуудаар дамжуулан иргэдээс төлбөртэй зар сурталчилгаа оруулан садар самуун сурталчлах, охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх мөн сониуч зангаасаа болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол гарч байна.

Тухайлбал, нэр бүхий 30 гаруй хаалттай цахим групп нээгдэж иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө дансаар авч садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх. Видео дуудлага хийж дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт ихэссэн. Мөн садар самууныг сурталчлах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил цахим, дижитал хэлбэрт шилжиж байна.

Биеэ үнэлэгч гэх этгээдүүд нь гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжих хандлагатай байсан бол сүүлийн үед цахим орчныг ашиглаж дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэссэн.

Эдгээр сайт руу амар хялбар аргаар мөнгө олох зорилготой охид, эмэгтэйчүүд “Санхүүгийн туслалцаа авна, өгнө” гэсэн мэдээлэл оруулсны дагуу клиент буюу үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд тэднийг олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг аргагүй байдалд оруулж нүцгэн дүрс бичлэгийг нь хийж, тохуурхан даажигнаж, олон нийтийн сүлжээнд байршуулна.

Мөн ойр дотно, гэр бүлийн хүмүүст тухайн хийсэн дүрс бичлэгийг үзүүлж биеэ үнэлэгч гэдгийг нь хэлнэ гэх зэргээр амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийн эрхшээлд оруулсны дараа бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгож байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Хуурамч фэйсбүүк хаягаар иргэдээс урьдчилгаа мөнгө авч, садар самууныг сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэн, дуудлагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгч биеэ үнэлэхийг зохион байгуулдаг байж болзошгүй 38 этгээдийг илрүүлсэн.

Өмнө Зөрчлийн  хуулиар хариуцлага тооцдог байсан бол энэ оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг болсон.

Садар самуун явдалтай тэмцэх зэрэг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь зогсоосон. Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулахтай тэмцэх чиглэлээр энэ оны I улиралд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, хууль бусаар саун массаж нэрийн доор бусдын биеийг үнэлүүлж байсан 11 газрын үйл ажиллагааг зогсоож, цахим орчинд дуудлагаар биеэ үнэлж байсан 98 эмэгтэйг бүртгэл судалгаанд хамруулсан.

-Биеэ үнэлсэн болон зохион байгуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Өмнө Зөрчлийн  хуулиар хариуцлага тооцдог байсан бол энэ оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг болсон. Тухайлбал, Эрүүгийн хуульд зааснаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

-Зарим бүсгүйч аргагүй эрхэнд орж байна гэлээ. Хэрхэн сэргийлэх  вэ?
-Монгол Улсад биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байна. Биеэ үнэлэгч гэх этгээдүүд нь гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжих хандлагатай байсан бол сүүлийн үед цахим орчныг ашиглаж дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэссэн.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь дотоодод төдийгүй гадаад улсад хохирогч охид, эмэгтэйчүүдийг зуучлах хэлбэрээр нууц далд аргаар явагдахдаа цахим орчныг ашиглах хандлагатай байна. Тиймээс иргэд цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах, аливаа эрсдэл, халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй.

Ялангуяа, өсвөр насны охидод амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй гэмт хэрэгт өртөж хохирох нөхцөл бий болгож болзошгүй тул эцэг эх, асран хамгаалагч нар нь насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийн цахим орчин дахь хэрэглээнд хяналт тавих зүй ёсны шаардлага тулгарч байна.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа