Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Анандбазар гэж хэн бэ?

Нийтэлсэн

Нэгэн цагт  экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын  туслахаар ажиллаж явсан Ц.Анандбазар өнөөдөр торны цаана байна. П.Жасрай агсан Монгол Улсын Ерөнхий сайд байх үед Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байсан. Харин түүний шадар туслах нь Ц.Анандбазар байв. Энэ эрхэм Москвагийн Утга зохиолын дээд сургуульд Н.Энхбаяртай хамт суралцаж, УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр эрх баригч хүчинд ихээхэн хандив өргөж байсан гэдэг.  Ингэхэд “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар гэж хэн юм бэ. Ардын намаас ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж яваа түүний талаарх 10 хар фактыг хүргэе.

Факт 1. Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ эрхэм “Би Булган аймгийн харьяат” гэж ярьдаг байв. УИХ-ын 2008 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас Булган аймагт нэр дэвшихийг мөрөөдөж явахдаа булганчуудыг ийн хошгируулсан нь тэр. Гэвч мань эр “УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, бүр хутгалуулсан” гэх хэл үгэнд орооцолдмогцоо Булган биш, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг рүү гүйдэлтэй болсон. Тэгмэгцээ сонгинохайрханчуудад “Би энэ дүүргийн нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээн худал ярьсан байдаг. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр нүүргүй болмогцоо нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ийн худал залсан нь тэр шүү дээ. Харин одоо тэрбээр Дорноговь аймагт нэр дэвшихийн тулд “Би Дорноговийн Сайхандулаан сумын хүүхэд” гэж нутгийн ардуудыг хуурч явна. Тэгэхээр Цогт-Очирын Анандбазар гэдэг энэ нөхөр гурван өөр газарт төрсөн болж таарав уу!

Факт 2. “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг 2003 оны тавдугаар сард албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьжээ. Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын гуравдугаар тасгийнхантай хамтран ажил дээрээс нь баривчилж байсан аж. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байв.

Факт 3. МИАТ компанид шатахуун шахдаг нэгэн компанитай холбоотой асуудал эрхэм гишүүдийн эгдүүг хүргэв. Энэ бол 2010 онд болсон явдал. ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй нь УИХ-ын гишүүдийн уурыг хүргэжээ. Учир нь Ц.Анандбазар тэргүүтэй тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар шахдаг байж. Энэ явдлын талаар эрхэм гишүүд “Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан” хэмээн бухимдацгаасан удаатай. Тиймээс төрийн яамыг дарамтлуулдаг “том” толгойтой нөхрийг дарах аянд хамтдаа мордоцгоож байлаа. Үүнээс өөр мэдээ дуулгахад, Ц.Анандбазар нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III төрөх газрын ойролцоо, бас Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаанд шатахуун түгээх станцаа байрлуулж, бөөн хэл ам болж байсан нь саяхан. Даварчихсан эр байгаа биз.

Факт 4. Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-аас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч “Сод Монгол”-ын данс руу хууль бусаар шилжүүлжээ.

Факт 5. Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг НИК ХК-ийн нэгэн ажилтанд үүрэг өгч, шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж.

Факт 6. “Сод Монгол” групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байна. Тус группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 1999 оны арваннэгдүгээр сарын 23-нд “УБТЗ”-ын Хэрэг эрхлэх газраас “Сод Монгол” группийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар бусдад тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашиглаж байсан байх юм.

Факт 7. Ц.Анандбазар “Сод Монгол” группийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн байна. Тэрбээр 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-ын 2, 166-ын 2-т зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт 2003 оны аравдугаар сарын 5-нд шилжүүлж байв. Гэвч энэ хэргийг тодорхой шалтгааны улмаас хэрэгсэхгүй болгосон аж.

Факт 8. УИХ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхдээ “”Сонгуульд нэр дэвшигчид бусдад хандив, бэлэг өгөх, элдэв хүлээн авалт, аялал зохион байгуулахыг хориглоно” гэж хуульчилсан. Гэвч Ц.Анандбазар төрийн хуулийг зөрчсөөр байна. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Дорноговь аймагт нэр дэвшихийн тулд авдар, авдар алт амлаж явна. “Дорноговь аймагт нефть нэрэх үйлдвэр байгуулна” гэх амлалтад нь дорноговьчууд итгээгүй учраас мань эр аргаа өөрчлөв. Ингээд Дорноговийн бүх сумын иргэдэд гурил тарааж эхэлжээ. Дорноговийнхон энэ талаар “Ц.Анандбазар 6400 шуудай гурил тараачихаад “6400 сонгогчийн саналыг худалдаад авчихлаа” гэж бодож байгаа байх. Хэрэв тийм бол ёстой санасны гарз” гэлцэж байгаа сурагтай.

Факт 9. Ц.Анандбазар нь Ардын намын Бага хурлын гишүүн, тус намын далбаан доор дархлагдсан луйварчдын нэг. Тэрбээр Соёлын төв өргөөг луйвардан авч, “Сод Монгол” группийн эзэмшил хэсгийн подвалийг ухаж, суурь ханыг нь нураан даацын баганыг нь хөндөж гараж барьснаас болж Театрын музей нурахад хүрчээ. Тэр ч атугай “Өргөө” кинотеатрын салбарыг Мэдээлэл, технологийн үндэсний паркт байрлуулж, нүүрэн талын ханыг нь нураан төрийн өмчид хууль бусаар халдсан удаатай. Тэрбээр ТӨХ-ны дарга асан Д.Сугартай ах, дүүсийн харилцаатай гэдэгтээ эрдэж “Түрээсийн гэрээг та нартай биш, ТӨХ-той байгуулна” хэмээн паркийн удирдлагуудад пээдэлзэж байв. Энэ хар факт нь Ц.Анандбазарыг шүүхийн хаалга татахад хүргэж байсан.

Факт 10. Ард олны дунд ийм нэгэн хэлц дэлгэрчээ. “Ц.Анандбазараас айж амьдарцгаая” гэж. Бүр зарим нь “Нийслэлийг галдан шатаах зориг зүрхтэй ганц эр байна. Тэр бол Ц.Анандбазар” гэлцэнэ. Ингэж хэлэлцэх болсон нь ч их учиртай аж. “Сод Монгол” группийнхэн нийслэлд л гэхэд 23 ШТС-ыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьжээ. Үүний ихэнх нь гэр хороолол, үерийн ам, төмөр замын аюулгүйн шугам дээр байрлаж, нийслэлчүүдийг айлгаж байна. Өөр нэгэн мэдээ дуулгахад, Ц.Анандбазар Н.Энхбаяртай хам хэрэгтэн болж, АНУ руу оргон зайлсан нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгтийн сонгуулийн сурталчилгааны зардлыг 2008 онд дааж байсан юм. Ингэснийхээ шанд Богд уулын Бага тэнгэрийн амыг бараг тэр чигээр нь эзэгнэжээ. Харин зарим эх сурвалж “Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд тансаг хаус барьж, Ардын намын зарим дарга нарт бэлэглэж байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд тэр юм байлгүй” гэв.

CRI Монгол радио10 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио19 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа