Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Автобусны буудлыг 200 литр ус, 20 уусмал, нэг литр хөөсөөр угаажээ

Нийтэлсэн

Өнгөрөгч амралтын өдрүүдэд автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаасан нь иргэдийн талархлыг хүлээжээ. Уг цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг Монголын халдваргүйтэл, ахуйн шавьж, мэрэгчтэй тэмцэх холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийжээ. Тиймээс өдрийн сурвалжлагаараа иргэд автобусны буудлуудаар хэрхэн соёлтой, ухамсартай үйлчлүүлж буй талаар сурвалжлахыг зорилоо.

Хаа нэг газар тамхины иш хаясан харагдана. Хогийн савны дэргэд зайрмаг, ундааны сав гэх мэт ганц нэг хог унасныг эс тооцвол хог, бохирдол нүдэнд торсонгүй. Энэ бол МУБИС-ын баруун талд байрлах автобусны буудлын дүр зураг. Иргэдийн зүгээс Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусны буудлаар үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.

“Автобусны буудлуудад их цэвэрлэгээ хийснийг нь мэдсэнгүй. Ер нь иргэдийн ухамсар дээшилж, буудлын ойр орчим хог хаягдал хаях нь эрс багасчээ. Автобусны буудлаас гадна нийтийн тээвэрт тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байна. Бас буудлын ойролцоо байрлах хогийн савуудыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ер нь ундааны сав, тамхины иш ихэвчлэн хаясан харагддаг. Цаашид тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийвэл иргэд маань ч гэсэн “Энийг хүн байнга цэвэрлэдэг” гээд ухамсартай хандана шүү дээ” хэмээн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо иргэн Б.Цэцэгмаа хэлж байв.

Нэг автобусны буудалд ойролцоогоор 20 литр хлорт бодисын 0.6 процентын уусмал, нэг литр хөөс, 200 литр ус ашиглажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан автобусны буудлыг угааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг албаныхан хэлсэн юм. Тодруулбал, хотын төв, хөл хөдөлгөөн ихтэй Чингисийн өргөн чөлөө дэх Баянгол зочид буудлын автобусны буудал, Төв номын сан, Ард кино театрын замын урд, хойд талын автобусны буудал, багшийн дээдийн хоёр талын буудлыг цэвэрлэжээ.

Энэ талаар Монголын халдваргүйтэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Үнэнбат ярихдаа “Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусны буудлуудыг угааж, цэвэрлэсэн. Ингэхдээ нийслэлийн Захирагчийн ажлын албанаас заасан цэгийг халдваргүйжүүлж, зургаан автобусны буудлыг угаасан. Угаах үед буудлын ойр орчим шүлс, цэр, тоос тортог гээд бохирдол маш ихтэй байсан. Бид талбайг зориулалтын хөөсөөр сойздож угаагаад усаар шүршсэн. Дараагаар нь моторт төхөөрөмжөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Манай байгууллага нь үүнээс гадна ХӨСҮТ-ийн орж, гарах хаалган дээр зориулалтын халдваргүйжүүлэгч шүршигч хаалгыг хандивласан. Манай холбоонд нийт 37 байгууллага хамтран аж ахуй нэгж байгууллагуудаар болон нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг” гэв.

Тус холбооноос зориулалтын хөөс, угаагч, шүршигчтэй гурван машиныг тоноглон ирэх амралтын өдрүүдэд дахин автобусны буудлуудыг угаах гэнэ. Ингэхдээ сойздож угаах 13, ариутгагч гурав нийтдээ 15 ажилтан ажиллах юм байна.

Төв талбайн автобусны буудал өдөр 13.00 цагийн орчимд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийтийн тээврийн автобусууд сүлжилдэж, зорчигчид холхилдоно. Уг автобусны буудлын дэргэдэх ногоон байгууламж тамхины ишээр дүүрчээ. Хогийн сав нь тоос тортогт дарагдаастай.

“Хүмүүс автобусны буудал орчимд ихэвчлэн тамхины иш их хаядаг. Бас ундааны сав их хаясан харагддаг. Халдварт өвчин гарсантай холбоотойгоор буудлуудыг цэвэрлэж байвал сайн л байна. Миний хувьд автобусны буудлын сандал тоосонд дарагдсан байдаг учраас суудаггүй. Ойрхон хогийн сав байвал хогоо хаяна. Нуулгүй хэлэхэд хогийн сав хол зайтай учраас жижиг хогоо шууд хаячихдаг” гэдгээ иргэн С.Ганбаяр хэллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 900 гаруй автобусны буудал бий. Эдгээрээс эхний ээлжинд хөл хөдөлгөөн, бохирдол ихтэй 100 буудлыг угааж, цэвэрлэн ариутгал хийхээр болжээ. Энэ ажил ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд дуулгасан юм.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал мэдээлэл өгөхдөө “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай хотын Ерөнхий менежерийн 2020 оны нэгдүгээр тушаал бий. Уг тушаалаар нийслэлийн хэмжээнд 2020 онд хийх бүх цэвэрлэгээний хуваарийг гаргасан байдаг. Энэ хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 25-нд их цэвэрлэгээний өдөр байсан. Өмнө нь бүх нийтийн цэвэрлэгээг хийхдээ олон нийтийг хамруулж хийдэг байсан бол энэ жил хөл хориотой холбоотойгоор иргэд олон нийтийг олноор цуглуулахгүйгээр мэргэжлийн байгууллагууд нь өөрсдийнхөө чиг үүргийн хэмжээндээ цэвэрлэгээг хийсэн. Жишээлбэл, Хот тохижилт, Ус сувгийн удирдах газар, гэрэлтүүлэгийн компани зэрэг байгууллагууд өөрсдийн хариуцсан чиглэлд цэвэрлэгээ хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хүн хөдөлгөөн ихтэй буудлуудад угаалга цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Монголын халдваргүйтэл ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооныхонд санал тавьж, хамтран ажиллаа. Энэ жил автобусны буудлуудаа хөөсөн угаалга хийж, ариутгал хийсэн гэдгээрээ онцлог. Холбоонд бүртгэлтэй “Гантуяа ЗБН” компанитай хамтран туршилтаар хотын төвийн зургаан автобусны буудлыг угаасан.

Цаашдаа автобусны буудлуудыг угаах төсвийг нийслэлээс гаргаж, хөл хөдөлгөөн, бохирдол ихтэй буудлыг цэвэрлэхээр төслийн хэмжээнд хэлэлцэж байна. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс эхлэх байх.

Ариутгалын компаниуд өөрсдийн шүрсдэг хөөс, ариутгалын бодистойгоо ирж, Захирагчийн ажлын албанд ажиллаж байгаа иргэдийн бүлгэмтэй хамтран цэвэрлэгээг хийсэн. Бид эхний байдлаар 100 автобусны буудал цэвэрлэхээр төлөвлөөд байна. Тавдугаар сарын эхний долоо хоногт багтан цэвэрлэх байх” гэлээ.

“Автобусны буудлууд цэвэрхэн сайхан болсон байна. Ихэвчлэн тамхины ишээр л дүүрсэн байдаг.  Иргэд нэг үеэ бодвол нус, цэрээ ил задгай хаяхаа больсон юм шиг. Зарим эцсийн буудлууд бохир л байдаг юм. Цаашдаа байнга ийм цэвэрхэн байгаасай. Хамгийн гол нь хотын иргэд л өөрсдөө ухамсартай байлгах хэрэгтэй” гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэн Б.Цэцэгтуяа хэлж байв.

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм6 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий6 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг6 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий6 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий6 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр6 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр6 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент6 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ