Улс төр
Н.Номтойбаяр: Нэр дэвшихээс өөр аргагүй байдалд намайг хийж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминУИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн хүмүүсийн нэрсийг өчигдөр /2020.04.28/ Үндэсний аудитын газраас албан ёсоор ил болгов. Тус нэрсийн дунд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн юм.
Түүнээс хойш Н.Номтойбаяр улс төрөөс хэсэгхэн “чөлөө” авч Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална хэмээн сэтгэл шулуудаад байсан тэрбээр УИХ-ын сонгуульд яагаад бие дааж өрсөлдөхөөр болсон талаар цөөн хариулт авлаа.
-Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөх болсон шалтгаан нь юу байв?
-Оксфордоо хойшлуулаад үзэхээс өөр аргагүй байдалд намайг хийж байна. Миний өөрийн шийдвэр гэхээсээ илүүтэй намайг шоглох гэж байгаа нь нөлөөллөө.
-Та УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх үеэрээ “Улс төр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү” хэлж байсан?
-Бие даагчид баг болж болдоггүй гэж үү.