Бидэнтэй нэгд

Нийгэм

Л.Мөнхтүшиг: “The Hu” хамтлаг эх орондоо ирсэн

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотоос зөвхөн транзит зорчигчдыг авч ирсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр Сөүлд байсан иргэдийг авч ирсэн. Тавдугаар сарын 3-ны өглөө Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн нислэг үйлдэж, нийтдээ дэлхийн 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ ажиллагааг зохион байгуулах үеэр зөвхөн транзит зорчигч авах нислэг хийхэд маш хүнд байсан. Учир нь, цар тахлын улмаас улс орнууд хилээ болон зорчих  хөдөлгөөнөө хаасан үед Консулын газрууд харилцан уялдаатай ажилласны үр дүнд иргэдээ авч ирж чадсан.

Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр гадаадын 24 улсын 132 иргэн эх орондоо буцсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 улс орноос 10076 хүн эх орондоо буцах хүсэлт гаргасан. БНСУ-руу нислэг үйлдэх шаардлага бий. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн байна. Татан авах ажлыг зохион байгуулах ажил судалгааны шатанд байна.  Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг  дахь иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авна. Мөн БНСУ-д дахин нислэг хийх зайлшгүй шаардлага байгаа. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэний нарийвчилсан төлөвлөгөөг бид Элчин сайдын яамтайгаа хамтраад гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Орост байгаа оюутан залуус иргэддээ мэдэгдэх болно” гэлээ.

Монголын “The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “The Hu” хамтлагийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр мэдээлж байна. Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.

Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.  Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд  хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв.

“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад байсан юм.

“СУРГАЛТ ЭХЛЭХ, ДУУСАХАД ИРГЭДИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖИНЭ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор курс, дамжаа, сургалтын төвүүдэд хүргүүлэх тодорхой зөвлөгөөг бэлэн болгож, албан бичгээр хүргүүлнэ. Холбогдох байгууллагын вэб сайтуудад урьдчилсан анхааруулгыг тавьсан. Улс орон даяар хоёр сар гаруй хугацаанд сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогссон. Сургалт тодорхой анги танхимд явагддаг учраас бэлэн байдлыг урьдчилан хангамаар байна. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар холбогдох шийдвэр нь гарна. Сургалтын төвүүд ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдана. Багш сургагч нар зөвлөмжтэй бүрэн танилцах ёстой. Хэлээд байхад бэлтгэлээ хангаж, ариутгал халдваргүйтлээ хийгээгүй бол  үйл ажиллагааг нь түр зогсооно.  УОК-ын зүгээс 1.5 метрийн зайтай, 10 хүртэл хүнтэйгээр богино цагаар хичээллэх сургалтын төвүүд эхний ээлжинд ажиллуулна гэсэн байр суурьтай байна. Сургалт эхлэх, дуусахад иргэдийн халууныг хэмжинэ. Сургалтад хамрагдаж буй иргэдийн мэдээллийг бүртгэж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж авах шаардлагатай. Эдгээр шаардлагуудыг заавал хангана.

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЦЭРГИЙН ТЕХНИК, АЛБАН ХААГЧИД ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙНЭ”

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно. Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр. Өнөөдөртөө 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийх гэж байна. Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллалаа. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсч байна. Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно. Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.  Өглөө 08:00 цагаас өмнө хувийнхаа ажлыг зохицуулж болно. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ. Хөл хориог тодруулбал, Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу 7 буудлын Япон цогцолбор-32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтооно” гэлээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа