Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Би амьдралаа зохиол болгон бичих гэж 70 насаа тэсэн ядан хүлээсэн”

Нийтэлсэн

The Lover” киноны зохиолч, жүжигчдийн сонирхолтой амьдрал –

“Амраг” (The Lover) киног үзээгүй насанд хүрэгч үгүй биз ээ. 1920-оод оны үед борог амьдралтай өсвөр насны франц охин ба баян хятад залуу хоёрын амраглалын тухай өгүүлэх уг киноны зохиолыг Францын алдарт зохиолч Маргерит Дюрас өөрийн амьдралаас буюу бодит түүхээс сэдэвлэн бичсэн бол гол дүрийг Английн жүжигчин Жейн Марч, Хонконгийн жүжигчин Тони Люн нар бүтээжээ.

Уг кино Оскарын “Шилдэг кино зураг авалт” номинацид нэр дэвшиж байсан бүтээл юм.  “Төвдөд долоон жил”, “Чонон сүлд” зэрэг бүтээлүүдийн эзэн, Оскарын шагналт, Францын алдарт найруулагч Жан Жак Анно уг кинонд ажиллажээ.

ЗОХИОЛЧ ЭМЭГТЭЙ 37 НАСААР ДҮҮ ЭРТЭЙ НАСАН ЭЦЭСЛЭТЛЭЭ ХАМТ АМЬДАРЧЭЭ

1992 онд дэлгэцнээ гарсан “The Lover” киног Францын нэрт зохиолч эмэгтэй Маргерит Дюрасын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм. Тэрээр “The Lover” зохиолоо 70 насны ойн дээр буюу 1984 онд бичиж ном болгон хэвлүүлсэн нь Франц, АНУ болон Европын орнуудад өндөр борлуулалттай номоор шалгарч Францын олон улсад алдаршсан цөөн зохиолын нэг болжээ. Уг ном нийт 43 хэл дээр хөрвүүлэгдэн дэлхий дахинд 2 сая гаруй хувь борлогдсон байна.

Маргеритийн хувийн амьдрал олны сонирхлыг их татдаг аж. Учир нь тэрээр амьдралынхаа сүүлийн 16 жилд өөрөөсөө 37 насаар дүү Ян Андреатай хамтран амьдарчээ. 22 настай залуу Ян Андреа найз бүсгүйтэй хэр нь алдарт зохиолч эмэгтэй Дюраст таван жилийн турш захидал бичсээр 27 настайдаа 64 настай Дюрасыг хүлээн зөвшөөрүүлж зохиолч эмэгтэйг сүүлийн амьсгалаа таттал буюу 16 жил хамтдаа амьдарсан гэдэг.

Гэхдээ зохиолч Дюрасын “The Lover” зохиолын санаа Янтай ямар ч холбоогүй. Харин өөрийн өсвөр насны амьдралаас сэдэвлэн бичжээ. 1914 оны дөрөвдүгээр сарын 4-нд одоогийн Вьетнамын газар нутаг болох Индокитайд багш мэргэжилтэй хосын гэр бүлд ганц охин болж мэндэлсэн нь Маргерит Дюрас юм. Бага байхад нь аав нь өнгөрч ээж нь тариалангийн талбайд ганцаар ажиллан хоёр ахынхаа хамт ядруухан амьдардаг байв. Энэ үедээ тэрээр чинээлэг Лео хэмээх (тэрээр түүний жинхэнэ нэрийг хэзээ ч ил болгож байгаагүй) хятад залуутай учирч байжээ.

17 настайдаа Франц руу буцаж математикаар сурсан ч удалгүй сольж улс төрийн шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр мэргэшжээ. Тэрээр Францын коммунист намын идэвхтэй гишүүдийн нэг болж тухайн үеийн ерөнхийлөгч Франсуа Миттеррантай мөр зэрэгцэн ажиллаж байсан гэдэг. Мөн 1930 онд зохиолч залуутай гэр бүл болсон ч бүтэлгүйтэж, удаах гэрлэлт нь мөн л салалтаар төгсөж байв. Харин 1980 онд Ян Адреа гарч ирснээр тэд үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлжээ.

Дюрасын бүтээлийн санаа хоосорч, ганцаардан, согтууруулах ундаанд донтон эрүүл мэнд нь ч доройтов. Олон сарын турш түүнийг дэмжиж байсан цорын ганц зүйл бол Ян Андреагаас ирэх захидлууд байв. Захианд түүнд зориулсан урмын үгс дүүрэн байхаас гадна “Та шөнийн цагаар уухаа больж эрт унтаж байх хэрэгтэй. Ингэснээр би тань руу захиагаа үргэлжлүүлэн бичсээр байх болно шүү дээ” гэсэн халамжийн үгс байдаг байв.

Ян амраг гэхээсээ илүүтэй түүний эрүүл мэндийн байдалд дэм болдог дотны туслагч нь байжээ. Зохиолч нөхөрлөлийнхөө талаар “Ян Адреас Штайнер” хэмээх өөрийн сүүлчийн номдоо дэлгэрэнгүй бичсэн гэдэг. Дюрас улаан хоолойн хавдрын улмаас 1996 оны гуравдугаар сарын 3-нд 81 насандаа өөд болсон юм.

Зохиолч Маргерит Дюрас энэ романаа Сайгонд өнгөрөөсөн өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн тул цагаан арьст ядуу охин, чинээлэг ази залуу хоёрын адармаат хайрын харилцааг нарийн дүрсэлсэн маш сайн бүтээл болсон юм. Тиймээс, зохиолч хожим “Би өөрийнхөө амьдралыг зохиол болгон бичих гэж 70 насаа тэсэн ядан хүлээсэн” гэж хэлсэн байдаг.

КИНО ЗУРАГ АВАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХЭД ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧНИЙГ НАСАНД ХҮРЭХИЙГ ХҮЛЭЭЖЭЭ

Английн жүжигчин Жейн МарчАнглийн жүжигчин Жейн Марч

Найруулагч Жан Жак Анно “The Lover” кино төслөө эхлүүлж байхдаа Seventeen сэтгүүлд гарсан Жейний зургийг үзээд түүнийг шалгаруулалтад урьжээ. Нялх амрагийн дүрд сонгогдсон Жейн Марчийг 18 нас хүртэл кино зураг авалтыг түр хойшлуулсан гэдэг.

Жейн Марч загвар өмсөгч, Лондонд төрж өссөн бүсгүй юм. Тэрээр балчирхан нууц амрагийн дүрд 18 насандаа тоглосон ч харагдах байдлын хувьд насанд хүрээгүй мэт, энхрийхэн атал тачаангуй, биеэ жишимгүйхэн үнэлэхээс буцахгүй охины дүрд яг таарахаар төрхтэй байлаа.

Мэдээж алдартай романаас сэдэвлэсэн авьяаслаг найруулагчийн бүтээл загвар өмсөгч охинд асар их алдар нэр авчирчээ. Үүнээс хойш Жейн хоёр жилийн дараа буюу 1994 онд “Шөнийн өнгө” кинонд уригдав. Эротик зураг авалт ихтэй уг киноны зохиол нь тийм ч их таалагдаагүй ч супер од Брюс Уиллистэй хос болно гэдгээ мэдээд зөвшөөрчээ.

Жейн дараа нь нэгэн продюсертэй танилцан хуримаа хийхэд нь Брюс жолоочоор нь явж, харин гэргий Деми Мур нь түүний гэрч болсон гэдэг. Харамсалтай нь хэдэн жилийн дараа хосууд дуулиантай гэгч нь салсан байна. Өдгөө 47 настай Жейн Английн телевизийн жүжигчин Стивен Вэдингтонтой гэрлэн нэг хүүхэдтэй болжээ.


Хонконгийн жүжигчин Тони ЛюнХонконгийн жүжигчин Тони Люн

Хонконгийн жүжигчин Тони Люн “The Lover” кинонд тоглохдоо хослон тоглогчоосоо 15 насаар ах буюу 34 настай байжээ. Тэрээр Хонконгийн кино наадмаас “Хүйтэн дайн” (Cold War) кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй дүр” шагналыг дөрөв дэх удаагаа авчээ.

Кино урлагийн салбарт 30 жилийн турш ажиллахдаа тэрээр олон ч кинонд дүрээ мөнхөлснөөс Жэки Чантай хамт тоглосон “Домог” (The Myth), “Хос хараа” (Double Vision) гэх мэт алдартай кинонуудыг нь дурдаж болно.


Тони карьерийнхаа эхний хугацаанд кино урлагийн салбарт ажлын байраа алдаж, шөнийн зах дээр арьсан эдлэл заран амьдарч байв. Тухайн үед радио продюсер байсан Хонг Ка Нин алдарт жүжигчний энэхүү нөхцөл байдлыг өрөвдөн түүнийг өөрийн радио нэвтрүүлэгтээ урьж байв.

Тони өөрөөсөө 6 насаар дүү  Ка Нинтай 1987 онд тэд хуримаа хийжээ. Нэр хүндтэй жүжигчин гэхэд Тони тухайн үед дансандаа ердөө 7700 ам.доллартай байсан гэдэг. Түүнээс 3000 ам.долларыг нь сүйн бөгж авахдаа зарцуулж Ка Нинд гэрлэх санал тавин “Тийм” гэсэн хариулт авсан Тони үлдсэн мөнгөө үнэтэй ресторанд хамтдаа хооллон, буудалд зарцуулж байсан гэж хожмоо дурсжээ. Эхнэрийнх нь гаднах төрх алдартай, царайлаг жүжигчинд тохироогүй гэх олны шүүмжлэлд Тони хариу өгөхдөө “Тэр минь миний санхүүгийн байдал, хүнд нөхцөл байдлыг үл харгалзан эхнэр минь болохыг хүлээн зөвшөөрсөн. Хань минь энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй. Түүний агуу чанар надад урам зориг өгдөг” хэмээжээ.

Түүний эхнэрийн сайхан чанар 1993 онд Тони Вьетнамд байх үед тохиолдсон хэргийн үеэр олноо ил  болсон. Учир нь “The Lover” киноны дараа нэр алдар нь түгээд байсан жүжигчин тус улсад кино зураг авалттай байхад хэсэг бүлэг хүмүүс хулгайлан Филиппин хүртэл авч явсан байна. Тэдгээр хүмүүс Тониг өөр кинонд ажиллуулахыг хүчээр шахаж, сүүлдээ хулгайлсан нь энэ эж. Тухайн үед түүний эхнэр Ка Нин нөхрөө суллахыг нөгөө талаас эелдгээр шаардан ятгаж, тохиролцоонд хүрч суллуулжээ. Тэрээр суллагдаад ирэхдээ онгоцны буудал дээр өөрийг нь хүлээн зогсох эхнэрээ тэврэн уйлсан гэдэг. Өдгөө 62 настай Тони, 56 настай Ка Нин нар 29 настай ихэр охинтой юм.

Эх сурвалж: wikipedia, nytimes.com, shine.cn, Шинэ толь

Дэлхий12 цаг өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр12 цаг өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм12 цаг өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий12 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий12 цаг өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий12 цаг өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио23 цаг өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр1 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент1 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий1 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр1 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм1 өдөр өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Дэлхий1 өдөр өмнө

Мелинда Гэйтс экс нөхөртэйгөө хамтран байгуулсан сангаас $12.5 тэрбумыг салгаж, тусдаа ажиллахаар боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн Казахстаны сайд асанд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий12 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа