Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Саарлаас гарсан ч “хар жагсаалт” руу

Нийтэлсэн

Монголд амьдарч байгаа хоёр нөхөр ярьж байх юмаа,

-Монгол Улсыг Европын холбооны санхүүгийн эрсдэлтэй орны “хар жагсаалт”-д оруулахаар болчихож гэнэ.

-Тийм гэнэ ээ хө. Уг нь өр, зээлтэй ч жижигхэн эдийн засагтай орон гэхэд амиа аваад явдаг юм. Энэ цар тахал өвчний үед бол сайн ажиллаж байгаа орон гэвэл Монгол байна шүү дээ.

-Тоймчид, эдийн засагчдын ярих нь улстөрчид нь бохир мөнгөтэй их хутгалддаг, дипломатууд нь хууль бус наймаанд дандаа орооцолддог болоод тэр.

-Тэр яахав гэе. Гэмтнүүдтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй мунгинуу юм. Ерөөс хууль биелүүлнэ гэдэг юмыг дээрээсээ эхлээд мэддэггүй юм шиг. Энэ л гайтай гэцгээж тэд хөөрөлдсөн.

Манай улс өнгөрсөн онд санхүүгийн стратегийн дутагдалтай орон гэдгээрээ “цоллуулж” энгийнээр хэлэхэд “саарал жагсаалт” гэдэгт орсон билээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар улс орнуудын бодлогыг тодорхойлдог, тэр зүйлийг хянаж байдаг ФАТФ нь улс орнуудад 40 зөвлөмж хэрэгжүүлэхийг шаарддаг юм гэсэн. Тэрнээс нь манай улс 34-ийг хэрэгжүүлж үлдсэнийг сайжруулах шаардлагатайн улмаас муу үнэлгээ авч тэрхүү саарал жагсаалтад багтсан байдаг.  Үүний дараа сайжруулж ажиллах зургаан зүйлийн гурвыг нь хэрэгжүүлснээ энэ оны эхээр баталгаажуулж амжсан. Тэгээд үлдсэн гурвыг нь гүйцэлдүүлэхээр шинэ хууль, журам гаргаж, муу нэрнээс гарахаар ажилласан. Бодитой дүгнэлт хийсэн эсэх нь бүү мэд. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн, хариуцлагагүй ажилласан гэж Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараа чөлөөлж явуулсан. Оронд нь хариуцлагатай хүмүүс томиллоо л юм болсон доо. Угтаа бол энэ асуудалд Монголбанк хамаарахгүй байсан гэж Х.Тэмүүжин мэтийн хуульч хэлж байна лээ.

Гэхдээ Эрдэнэтийн 49  хувийг худалдаж авсан хувьд өгсөн асуудалд бол яалт ч үгүй холбогддог. Хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөгийг Монголбанк гаргасан нь сүүлдээ “Монголиан коппер корпорейшн” компанийн дансанд орсон байсан гэдэг юм билээ. Худалдаа хөгжлийн банк 400 сая 270 мянган ам.долларыг хаанаас босгосон нь ч асуулт болж үлдсэн. Энэ мэт санхүүгийн сахилга бат алдсан явдал манай улсыг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад гулсан орох гол шалтгааны нэг байсан гэж тоймчид бичсэн. Ингэж байхын завсархан Европын холбооны зөвлөл манай улсыг “хар жагсаалт”-д оруулахаар болж байгаагаа мэдэгдлээ. Яг л саарал нэрнээс салахын даваан дээр эдийн засгийн гадаад харилцааныхаа энгэр дээр “хар тамга” даруулах болчихдог юм. Яагаад иймд хүрэв гэвэл Монголын улстөрчдийн мөнгө угаах, татвараас зайлсхийх үйлдэл энэ талаар хуулийн орчноо сайжруулахаас татгалздаг байдал хийгээд манай улсаас гадаадад суугаа дипломат албаны нөхөд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан явдал нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой 1000 гаруй хүнийг эрэн сурвалжилж байгаагийн 40 нь монгол хүн байна гэдэг.

Мөн Монголд авлигын гэмт хэрэг сүрхий газар авчээ. Энд ганцхан тоо баримтыг дурдахад 2018, 2019 онд АТГ-аас гаргасан тооцоогоор 11 их наяд төгрөгийг авлигад зарцуулсан байдаг аж. Харин түүнээс 54 тэрбумыг улсад оруулж авсан гэсэн мэдээ саяхан дуулдсан. Ерөнхий сайдаас эхлээд өндөр албан тушаалд байсан олон хүнийг оффшорч гээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч хэргийг эцэслэн шийдэж чадахгүй удаж байна. Оффшороос хэн нь мөнгөө оруулж ирсэн юм бэ. Манай банкуудын хариуцлагагүй сахилга батгүй байдал, чанарын баталгаагүй зээлүүд нөлөөлсөн байж таарах нь. Бас ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож чадаагүй.

Капитал банкийг дампуурууллаа л гэсэн. Гэтэл тэнд улсын их хэмжээний мөнгийг угаасан, түүнээс олон хүн хувь хүртэж завшсан байх магадлал ч бий л юм гэсэн. Энэ бүхнээс болоод Европын холбоо манай улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэггүй улсын тоонд оруулаад “хар жагсаалт”-даа багтааж байгаа хэрэг. Энэ тухай баримт бичиг нь одоодоо төслийн түвшинд байгаа ч нэг сарын дараа албан ёсны шийдвэр болоод гараад ирэх юм билээ. Энэ хар жагсаалт гэдэг нь олон улсын санхүүгийн хувьд сүрхий хориг юм. Яагаад сүрхий гээд байгаа юм бэ гэвэл олон сөрөг үр дагавартай юм. Юуны өмнө “хар жагсаалт”-д орсон тохиолдолд Европын холбоо өөрийн гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллага, татварын фирмүүдээс манай улсын иргэд аж ахуйн нэгжтэй харьцах мөнгөний гарал үүслийг сайтар шалгадаг болох юм байна. Товчхон хэлэхэд Европын орнуудаас санхүүжилт татах боломж хаагдмал болно гэсэн үг. Зээл ч олдох нь хомсдоно. Төсөл, фондын асуудал ч хумигдана гэнэ. Эдийн засагчдын хэлж байгаагаас үзвэл гадаадын банкуудтай харилцаа эрс муудна. Европын орнуудаас ирэх хөрөнгө оруулалт зогсоно. Бизнес эрхлэгчдийн гадаад харилцаанд хүндрэл үүсч, мөнгөн гүйлгээний боломж хаагдаж хяналт нь чангарна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад Монгол Улстай тун болгоомжтой харьц гэж байгаа хэрэг. Ер нь манай улсын санхүүгийн болоод хууль хяналтын системд онц муу дүн тавьчихаж байгаа юм. Дэлхий даяарт аюул занал учруулж байгаа коронавирусын халдвараас болж хямарсан эдийн засгийн байдалд давхар нэрмээс боллоо. Боксчдын тулааны хэлээр ярих юм бол угсраа цохилт авлаа. Нокаутад ороход ганцхан хуруу дутлаа гэсэн үг.

Ийм байдалд хүргэсэн хариуцлага хэнд ногдох юм бэ гэвэл саарал бай, хар бай аль ч жагсаалтад орох эхлэлийг сүүлийн жилүүдэд төр, засгийн эрх барьж байгаа МАН-ынханд бас АН-ынханд гэж болноо доо. Яагаад гэвэл ЖДҮ-чдийн хэрэг бол мөнгө угаахын нэг тод хэлбэр нь. Нэг намын нөхөд тэр дотор УИХ-д суугаа 40-өөд хүн энэ хэргийн эзэд. Гэтэл хэдэн сар болоход тэдэнд шийтгэл ногдуулж чадсангүй. Буруутайд нь эвлэрсэн мэт. Үнэн хэрэгтээ зээл авсан өндөр албан тушаалтнуудын олонх нь авсан мөнгө банк болон банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулсан нэрээр эргэлдүүлж ашиг олсон нь нууц биш болсон шүү дээ.

Гэтэл үүнийг хэн нэгэн дэлгүүрт ороод ямар нэг эд бараа худалдан авсантай адил мэт үзэх гээд байгаа. Үүний илрэл нь УИХ-ынхан, намын өндөр албан тушаалтнууд нь удахгүй болох УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэцгээж байна. Ний нуугүй хэлэхэд МАН-ынхан саарал болон хар жагсаалт гэдгийг юу ч болоогүй мэт царайтай хүлээн авч байх шиг. Ердөө л сонгууль бас дахин сонгууль л ярьж байгаа юм. Саяхан Монголын түүхэнд бөөн толбо үлдээсэн “хар жагсаалт”-ын сургаар Төвбанк үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргахдаа,

-ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дүрэм журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан хараат бус байдаг. Энэ нь Европын холбооноос хамаарахгүй, нөгөө талаар манай улсын эдийн засаг санхүүгийн гадаад харилцаа зогсох мэт үйлдэл гарахгүй гэсэн байх юм.

Энэ нь  ямар ч цочрол авахгүй байгаа юм шиг л. Эдийн засгийн онцгой асуудал тулгарлаа ч гэж бодохгүй байна уу даа. За яахав. Саарал жагсаалтаас гарахын тул сая тайлангаа тавьчихлаа. Тэгээд гарлаа гэж бодоё. Гэтэл “хар жагсаалт”-ын ам руу орчих гээд байна. Олон л тайлбар шаардах болно. Манай банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн л гэдэг. Тэгвэл олон сая ам.долларынхаа гарал үүслийг тайлбарлаж чадахсан болов уу. Мөнгө угааж хөрөнгөжсөн улстөрчдөө яаж хаацайлах юм мэдэхгүй. Хэдийгээр эрх баригч хүчнийхэн хууль дүрэм гажуудуулчихаад түүнийгээ буруу биш болгохын тулд хууль дүрэмдээ өөрсөддөө ашигтай өөрчлөлт хийж аргалдаг муу зуршилтай. Энэ аргаа хэрэглээд ч “хар жагсаалт”-ыг харайж дийлэхгүй л байж магад.

Хамгийн гол нэг юм бий. Тэр нь хил дамнасан хууль бус наймаа хар тамхины хэрэгт орсон иргэдээ бүрэн илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсооно гэдэг хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхэд хэцүү асуудал шүү дээ. Яагаад хэцүү вэ гэвэл улс дотроо үйлдэгдсэн авлига, мөнгө угаасан гэх  хэргийг хүртэл шийдвэрлэж чадахгүй дэндүү их цаг алддаг даа.

Нөгөө гэвэл “хар жагсаалт” руу хөтөлсөн хариуцлагагүй хүмүүс хэн бэ гэдгээ бушуухан зарлах, тэдэнд арга хэмжээ авах учиртай байх. Саяхан Ардчилсан намын зүгээс Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарт хариуцлага тооцохыг шаардсан байна лээ. Үүнийг зүгээр нэг сонгууль угтсан улстөржилт гэж үзэлгүйгээр тунгаан бодох ёстой байж магадгүй л дээ.

“Хар жагсаалт”-ын хариуцлагыг үүрэх хүн байж л таарна. “Миний буруу” гэж хэлэх нэг ч хүн байдаггүй нь өнөөгийн монголчуудын зан. Харин сонгуулийн өмнөхөн үед таарсан болохоор хариуцлагыг үүрье гэхийнхээ оронд “Би хар жагсаалт”-аас Монголоо татаж гаргана гэж хашгирцгаах байх даа. Дотоодынхоо асуудлаас бол элдэв арга хэрэглээд гарчихдаг бол “хар жагсаалт”-аас харин тийм амар гарчихна гэдэг юу л бол…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.15  БААСАН № 96 (6321)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа