Бидэнтэй нэгд

Улаанбаатар

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төслийг нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист төслийг эхлүүлж байна.

ТЕХНОЛОГИ, УХААЛАГ ШИЙДЭЛГҮЙГЭЭР УЛААНБААТАР ХОТ ЦААШИД ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ

Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд болон дүүргүүдэд залууст зориулсан инновацын төвийг байгуулж эхэлсэн. Технологид хил хязгаар гэж байхгүй. Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй. Замын хөдөлгөөнийхөө төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа учраас энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөдөр КОВИД-19 цар тахлын улмаас улс орон бүр өөр өөрийн гэсэн дэглэм, хорио цээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь магадгүй олон залууст илүү хөгжих боломжийг олгож байгаа. Гэртээ утсаа бариад, сошиалаар аялах биш сургалтад хамрагдан код бичиж, шинэ программ зохион олны хүртээл болгон өөрийгөө хөгжүүлэх боломжийг хөл хорионы нөхцөл байдал бий болгож байна. Ингээд сургалтад хамрагдаж байгаа залуустаа амжилт хүсье” хэмээлээ.

Төслийн нээлтийн үеэр “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах “Эмпасофт” академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургалтыг эхлүүллээ. Уг сургалтаар хүүхэд, залуучууд суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар инновацын төв”-ийн компьютерийн лабораторыг ашиглан чиглүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой сургалтыг эхлүүлж байна.

Мөн төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллахаар Голомт банктай санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк “Улаанбаатар инновацын төв”-д Дата сикюрити, дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерийн лаборатори байгуулж байгаа бөгөөд уг лабораторит цаг үеийн сургалтууд, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт, дадлагыг хийхээр тохиролцож байгаа аж.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД АНХАН БОЛОН АХИСАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Энэхүү төслийг санаачилсан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Монгол Улс бол залуусын орон. Нийт хүн амын талаас илүү хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Тийм атлаа олон залуус ажилгүй, орлогогүй байна. Тиймээс технологийн дэвшилтэй хотын иргэд та бид бүгд технологийн дэвшлээс суралцан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээгээр мэдлэг чадвар эзэмшин, ажил амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, цалин орлогыг бүрдүүлэх боломжийг дэлхий өөрөө та бидэнд ижил тэнцүүгээр олгож байна. 10,000 программист төсөл үе шаттай хэрэгжээд явна. Цаашдаа ЕБС-уудад энэ хөтөлбөрийн сонгон анги хичээллүүлэх, дугуйлан ажиллуулах боломжийг нээх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Ингэснээр төслийг хэрэгжүүлэх анхан шатны суурь алхам хийгдэнэ. Мөн нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн хүүхдүүдэд анхан болон ахисан шатны сургалтыг эхлүүлж байна” гэдгийг онцолсон юм.

Мөн Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт “10,000 программист” төслийн сургалтын анги танхимтай танилцаж, багш, суралцагчидтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр “Эмпасофт” академи, МУИС-ийн ХШУИС-ийн Математик компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Батням “Улаанбаатар хотын утааг бууруулж чадсан шиг мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлснээр бид ядуурлыг арилгах боломжтой гэж харж байна. Залуучуудад зориулсан энэхүү төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээв.

Түүнчлэн энэ үеэр Хотын Захирагч Үндэсний “Язгуур” төслийн залуустай уулзан, санал солилцож, хүүхэд багачуудад зориулсон үндэсний хэв шинжийг агуулсан контент бүтээж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

10,000 программист төсөл хэрэгжсэнээр:

  • Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
  • Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
  • Мөн Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.

“Веб хөгжүүлэгч болон Жава хэлний анхан шат”, “Жава Скриптын ахисан шатны” мэдлэг олгох сургалтыг зарлалаа.Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

Бүртгүүлэх линк: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…

Холбогдох дугаар: 11-311386

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо