Дэлхий
Латин Америк коронавирусийн голомт болж байна
Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоногт коронавирусийн халдварын 103.5 мянган тохиолдол илэрлээ. АНУ, Бразил улсуудад хоногт тус бүр 20 мянга орчим тохиолдол шинээр илэрч байгаа бол үлдсэн 60 мянга гаруй нь бусад улс орнуудаас илрээд байна.
АНУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсуудаас гадна Латин Америкийн орнууд коронавирусийн голомт болж байна. Тухайлбал, Бразил, Перу, Чили, Мексик зэрэг улсууд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн эхний 10 орны жагсаалтад багтаж байгаа юм.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ – 20’433 /Нийт 1’745’690/
- Бразил – 19’461 /Нийт 411’821/
- ОХУ – 8338 /Нийт 370’680/
- Энэтхэг – 7293 /Нийт 158’086/
- Перу – 6154 /135’905/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:
- АНУ – 1537 /Нийт 102’109/
- Бразил – 1049 /Нийт 24’549/
- Мексик – 501 /Нийт 8134/
- Их Британи -412 /Нийт 37460/
- Перу -195 /3983/
Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:
- АНУ – 488’523
- Испани – 196’958
- Бразил – 166’647
- Герман – 162’800
- Итали – 144’658
Эх сурвалж: Worldometers.info