Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятадын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

Нийтэлсэн

КОВИД-19-ийн улмаас гурван сар хойшилсон Хятадын Ардын их хурал тавдугаар сарын 22-ны өдөр ээлжит хурлаа эхлүүлж, 2020 оны эдийн засгийн гол зорилтуудыг хэлэлцэв.

2020 оны эдийн засгийн өсөлтийн тоон зорилт тавиагүй бөгөөд, төсвийн бодлого далайцтай тэлэх, харин мөнгөний бодлого уян хатан байхаар байна. Төсвийн алдагдал өмнөх онд ДНБ-ий 2.8% байсан бол 2020 онд нэмэгдэж 3.6%-д хүрэхээр байна.

Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний хүрээнд ААН-ийн татварын хөнгөлөлтийг 2.5 их наяд юань, КОВИД-19-ийн эсрэг тусгай зориулалттай бондыг 1 их наяд юань, мөн орон нутгийн бондын квотыг 3.75 их наяд юань байхаар тогтоов.

Жижиглэн худалдаа оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан ч тав, зургаадугаар сард тус тус 5 хувиар нэмэгдэх төсөөллийг Блүүмбергийн шинжээчид танилцууллаа.

Мөн батлан хамгаалахын зардал 2020 онд 6.6 хувиар өсөхөөр байна. Инфляцийн зорилтыг 3.5 хувь гэж тогтоосон бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч мөнгөний уян хатан бодлого явуулна гэдгийг мэдэгдэв. Хятадын хот суурин газрын ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 5.9, дөрөвдүгээр сард 6 хувьд хүрсэн талаар Үндэсний Статистикийн газраас мэдээлэв. Энэ нь оны 2-р хагаст төсөв, мөнгөний дэмжлэг үргэлжлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Хятадын эх газрын жижиглэн худалдааны өсөлт 5, 6-р саруудад нэмэгдэх хүлээлттэй байна. Жижиглэн худалдаа оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан ч тав, зургаадугаар сард тус тус 5 хувиар нэмэгдэх төсөөллийг Блүүмбергийн шинжээчид танилцууллаа.

Хятадын иргэд олон улсын аяллаас татгалзахаар байгаа хэдий ч Засгийн газрын дэмжлэгтэй жижиглэн худалдаачдын хоолны өдөрлөг, сэдэвчилсэн дэлгүүрүүд (themed shopping) зэрэг санаачлагуудын нөлөөгөөр өсөхөөр хүлээгдэж байна. Түүнчлэн энэхүү эерэг нөлөө нь тансаг зэрэглэлийн брендүүдийн борлуулалтыг II улиралд нэмэгдүүлэх төсөөллийг Блүүмбергийн шинжээчид хийв.

Хятадын дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ, Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ бага түвшинд хадгалагдсан хэвээр байгааг SXCoal мэдээлэв. Сүүлийн хоёр сар дараалан буурч буй коксжих нүүрсний үнийг дэмжих хүрээнд Хятадын зарим боомтууд Австралиас авах нүүрсний импортын хоригоо чангаруулаад байгаа бөгөөд зөвхөн худалдан авагч тал гаалийн хуудас бөглөснөөр тээврийг хүлээн авах болсон билээ. Импортын хоригийн тухайд албан ёсны мэдээлэл хараахан гараагүйн дээр үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Мөн Засгийн газраас нүүрсний үнэ нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийг үйлдвэрлэлээ сайн дураараа бууруулахыг уриалж байна.

БНХАУ-АНУ-ын харилцаа таагүй болж буй энэ үед Хятадын Засгийн газраас АНУ-ын 79 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын тарифаас 1 жилийн хугацаанд чөлөөлөх шийдвэрийг 5-р сарын 12-нд зарлалаа.

ТӨСВИЙН БОДЛОГО:

Төсвийн бодлогын хүрээнд тусгай зориулалттай Засгийн газрын бондын арилжаа болон орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар энэ онд Засгийн газар 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх төлөвтэй байна. Хятадын Засгийн газраас 2-6-р саруудад ойролцоогоор 650 тэрбум юанийн хөнгөлөлтийг компаниудад олгохоор байна.

Хятадын Ардын Их хурлаар ДНБ-ий өсөлтийн тоон зорилтыг энэ онд цуцлах эсэх, төсвийн алдагдлын хэмжээ болон тусгай зориулалттай бонд олголтын квот зэргийг эцсийн байдлаар батлах хүлээлттэй байна. Блүүмбергийн шинжээчид 2005 оноос хойш ДНБ-ий 3 хувиас доогуур хадгалагдаж байсан төсвийн алдагдлыг /төсвийн ерөнхий алдагдал, тусгай зориулалттай бондын хэмжээг оруулаад/ 2020 онд ДНБ-ий 8-9 хувь, албан ёсны төсвийн алдагдал 3.5- 3.7 хувь, бондын квотыг 1.5-2 их наяд юань, урьдчилан батлагдаад буй тусгай зориулалттай 2.29 их наяд юанийн орон нутгийн Засгийн газруудад олгох бондын квот 3.5-4 их наяд юаньд хүрнэ гэж таамаглаж байна. Хэдийгээр энэ удаагийн Ардын Их хурлаар өсөлтийн тоон зорилтыг цуцалж болзошгүй ч, илүү өргөн интервалтай буюу 3.5-4.5 хувь, нэг жилийн оронд 2020-2021 он буюу 2 жилийн хугацаатай байхаар зарлах, мөн бусад тоон зорилтууд /хөдөлмөр эрхлэлтийн хувь/-ыг оруулан онцлох хүлээлттэй байна.

МӨНГӨНИЙ БОДЛОГО:

Хятадын Ардын Банк (ХАБ) энэ онд бодлогын хүүгээ 0.3-0.4 нэгж хувиар бууруулах хүлээлттэй байсан бол дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн дотоод эдийн засагт ирэх дарамтыг саармагжуулахын тулд бодлогын хүүгээ 0.5-0.6 нэгж хувиар бууруулах хүлээлттэй байна. ХАБ 2-р сараас хойш бодлогын хүүг 0.3 нэгж хувиар бууруулж, 1 жилийн хугацаатай дунд хугацааны зээлийн хүүг (TMLF) 3.15 хувиас бууруулж, 2.95 хувьд хүргэсэн. 2-р улиралд бодлогын хүүг дахин 0.2 нэгж хувиар бууруулна 2 ХАБ-аас 4-р сарын 3-нд Заавал байлгах нөөцийн хувийг 1 нэгж хувиар 2 үе шаттайгаар бууруулах шийдвэрийг гаргаж, эхний удаагийнх 4-р сарын 15-с гэж Блүүмбергийн шинжээчид таамаглаж байна.

Хятадын Засгийн газраас 2-6-р саруудад ойролцоогоор 650 тэрбум юанийн хөнгөлөлтийг компаниудад олгохоор байна.

Түүнчлэн 4-р сарын 3- ний өдөр зарласан Заавал байлгах нөөцийн хувийг жижиг банкуудад 1 нэгж хувиар бууруулах шат дараатай бодлогын шийдвэр2 5-р сарын 15-наас хэрэгжиж эхэлснээр нийт 400 тэрбум юанийн эх үүсвэр чөлөөлөгдөв. ХАБнаас 2-4-р саруудад 3 төрлийн дахин зээлдүүлэх квот гаргасны эхний 2 квотын нийт дүн 800 тэрбум юань байсан нь 5-р сарын эхний хагаст бүрэн зарцуулагдлаа гэж Мөнгөний бодлогын мэдэгдэлдээ мэдээлэв.

Харин 3 дахь квот нь 3 сарын хугацаанд зарцуулагдах 1 их наяд юанийн квот байна. Энэ нь дахин зээлдүүлэх зорилгоор 5-7-аар саруудад сард дунджаар 330 тэрбум юанийг зах зээлд нийлүүлэхээр байна. Хятадын Ардын банкнаас олон нийтэд зарласан статистик тоон мэдээллээс харахад ЗБНөөс давсан илүүдэл нөөцийн хэмжээ 4-р сарын эцэст 1.9 хувь байв. ХАБ нэг талдаа 2 сараас 5-р сарын эхний хагас хүртэлх хугацаанд дахин санхүүжилтийн хэрэгслүүдээрээ дамжуулан 674 тэрбум юанийг сунгаад байна.

Мөн нээлттэй зах зээлийн хэрэгслүүд болох репо, дунд хугацаатай зээлийн сан болон зорилтот зээлийн сангаараа дамжуулан 381 тэрбум юанийг банкны салбараас татаад байна. 5-р сарын эцэст татварын төлбөр төлөх улирал ойртож буйтай холбоотой банкны салбараас 350 тэрбум юань татагдах төлөвтэй хэдий ч, 6-р сараас Засгийн газрын цэвэр зарцуулалт нэмэгдэхээр байгаа тул хөрвөх чадварт нөлөө бага гэж үзэж байна. Цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийг дэмжих арга хэмжээг авах хүлээлттэй байна.

CRI Монгол радио18 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио18 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио18 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио18 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио18 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм18 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий18 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг18 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий18 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий18 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр18 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр18 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент18 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ